
-"Гавьяат” (араас нь “Ардын”) өгөхгүй бол үхлээ гэдэгчүүдийн цуваа үл тасарна!
Ковидын өмнөх цаг үед шүү дээ. Тэр тухай л дурсаад байна. Мань хүнд (нөгөө шинэхэн гавьяат) очсон бэлэг ёстой утгаа алдлаа хэмээн өөрөө ярихыг нь би чихээрээ сонссон. Тэр том рестораны нэг өрөөг бэлэг цуглуулахад гаргаж бас өрөөний түрээс төлж, тэнд ойрын садангийн хүнээ байнга жижүүрлүүлнэ.
Үр хүүхэд нь дэргэдээс нь хянана. Үнэлнэ. Овоороод байх нь тэр. Мань “гавьяат” маань өөрөө ангийн, загасны хоббитой тул тэр талын элдэв зураг хөрөг (зурмал, хатгамал, фотошоопын, өөр юу юу ч юм) явж өгөв. Бэлгийн давхцал ч тоймоо алдлаа.
Өрөө дүүрэн жаазтай элдэв зураг, чихмэл, хөөмөл, арьс ширэн дээр урласан элдэв дүрс, торго дурдангаар урласан зураг хөрөг, баримал, амьтны хөшөө. Дугтуйтай мөнгө өгсөн зочин байнаа. Даан ч тэр нь ресторанд зарцуулж буй тэр зардлын дэргэд мөнгө болохгүй, тоолуурын хаана нь ч хүрэхгүй, ёроолд нь. Хагас өдрийн найр цаг хугацаанд хавчигдаад (рестораны заалын түрээс, үйлчилгээний мөнгө) тэгсгээд өндөрлөлөө гэсэн чинь дотны хэдэн найз, ах дүү нь гэр рүү нь цувлаа. Гэртээ очоод хэдэн өрөөгөө зочдоор дүүргээд дахин найрлажээ. Шөнө дунд, үүр цайхын наахна найр таржээ. Маргааш нь шартсан улс дахиад ганц нэг ууж иднэ.
Рестораны хажуу өрөөнөөс нөгөө их бэлгээ зөөж барах юм биш. Гэрт багтахгүй, нэг өрөөгөө дүүргээд агуулах шиг болгоод ч нэмэргүй. Гараашаа суллаж тийшээ зөөлөө. Хүүхдүүд нь ганц нэгийг гэртээ авч харьжээ. Мань хүн тэр их бэлгийг хийх газар олдохгүй, үгээ бараад, “Энэ их хогийг яанаа?” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон шүү. Ямар үзэсгэлэн музей нээлтэй биш, эргүүлж заралтай биш, заръя гэсэн ч хэн ч авахгүй, тийм ёс зүй байхгүй. Ёстой яаж ч болдоггүй юм чинь цугларсан тэр их бэлэг юм билээ шүү гэж захиж байв. Яалтай билээ гэж шаналсаар үлдсэн дээ. Одоо эрхбиш учрыг нь олсон байх. Эсвэл цаадуул нь ялзраад муудаад хаягдсан уу?
Шинэхэн “гавьяат”-уудад санаа сэдэл анхааруулга өгөх зорилгоор нэгээхэн хэсгээс нь бичиж байна. “Гавьяат”-ын шар тэмдэгний ач тус байна уу гээд хэргээр мань хүнээс сонирхлоо, хожуухан. Ам халаад хэлж байнаа. Тэтгэвэр дээр 150 мянга гэв үү, мөнгө нэмэгддэг гэлээ.
Нийтийн тээвэрт үнэгүй явдаг, II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрхтэй, өөр нэг их юм хэлсэнгүй. Аа, тийм төрсөн аймаг, сумынхаа хүндэт самбарт залагдсан, аймаг сумын алдартны номд орсон, УБ-т нутгийн зөвлөлийнхөн хүүе хаая гэдэг болсон, нутгийн зөвлөлийн золголт, шинэ жилийн сүлд модны наадамд уригддаг гэж нэмж хэлнэ лээ. Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр юм байна хэмээн дурамжхан хэлж байв. Жилд хоёр удаа шар тэмдгээ гаргаж дээлэн дээр зүүдэг. Тэр нь Цагаан сарын золголт, Хүй долоон худгийн наадам юм гэнэ. Баярын хурал хуй, уулзалт дээр хааяа зүүж очдог. Хамгийн их нээнтэглүүлсэн нь “гавьяат”-ын угаалгын 100 саяар сох шатсан, бас өр тавьсан, алга хийж барахгүй асар их бэлгэнд дарагдсан, түүнийгээ бараг үзэн ядсан гэх шахуу юм ярьсан шүү.
Шинэхэн мэдээлэл. Бас л санаа авууштай. Миний арван жилийн найз, уран бүтээлч, бизнесч нөхөр маань дурсаж байна. Нэрийг нь бичихээ азная. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, сүүлдээ яамны ТНБД асан найз нь мань хүнийг гавьяатын найрандаа урьжээ. Бас л арав арваараа дугуй ширээ тойрон найрлажээ.
Мань эрийн суусан ширээний 10 зочны 9 нь гавьяат, мань хүн гавьяат биш. Тэнд 8 гавьяат нь шар тэмдэгээ зүүгээд очиж, нэг гавьяат нь ичсэн үү, яасан тэмдэггүй очиж гэнэ. Миний найз өөртөө баярлан надад ярьж байнаа. “Еэ, Баярхүү минь би өөртөө ёстой баярлалаа, өөрөөрөө бахархлаа. Тэр шар тэмдгээр шагнагдаагүй нь бараг нэр төрийн хэрэг юм байна. Наймуулаа ярайтлаа зүүгээд сууж байгааг харах ёстой нүдний булай юм байна, ямар эвгүй юм бэ?” гэж. Одоогийн Ерөнхийлөгч рүү шагналын хурыг хэтрүүллээ гэж дайрч давшлах нь сошиалд ердийн үзэгдэл болжээ. Тэрээр шагнах дуртайдаа шагнаад байгаа биш шагнуулах хүсэлтэй нь олдоод тэр л дээ. Гавьяатын донтонгуудад зориулаад тодорхой нэг салбар байхгүйг нь “Үйлчилгээний гавьяат” гэж өргөмжилдөг, тийм хүсэлтнүүдийн оочер тасрахгүй, ЕТГ-аар дүүрэн тодорхойлолт, захидал, лобби. Эцэс төгсгөл гэж байна уу? Аргаа барсан УИХ-ын нэг шинэхэн гишүүн, XXI зууны иргэн бүсгүй шагналын шинэ хууль санаачлах сурагтай. УИХ-ын туршлагатай гишүүн С.Бямбацогтын санаачилна гээд хойшлуулсныг санаачлах гэж байгаа бололтой. Бүтээсэй билээ.
Гавьяатын нээнтэг гэж гарчигласных бас нэг ажиглалт дүгнэлт байна. Монголд мэргэжил үнэгүйтсэн, эсвэл зарим мэргэжил нь хэт ихэтсэн, нийгэмд үнэ цэнээ алдсаны илрэл юм. Зүгээр л “жүжигчин тэр” (дуучин ч адил) гэж хэлүүлэх амтгүй, учир нь хэт олон жүжигчинтэй болчихсон, тэр олноосоо ялгарах гэж нэр ба мэргэжлийнхээ өмнө МУСТА, МУГЖ гэж зарлуулж байхгүй бол болохгүй. “Хуульч тэр” гэвэл нохой хуцсан чинээ хэн ч тоохгүй, харин “Гавьяат хуульч тэр гуай” гэвэл чих нь зөөлрөөд ирнэ. Олон мянган хуульчдаасаа ялгарах цорын ганц давуу эрх нь “гавьяат хуульч” цол.
“Жүжигчин” ч бай, “хуульч” ч бай тухайн мэргэжил Монголд үнэгүйтсэн, эсвэл дэндүү олон болсон шиг “гавьяат багш” гэж авгайлуулахгүй юм бол ердийн багш хэн ч биш, өөрөө ч бараг тэгж хэлүүлэхээс ичдэг байх. Тийм учраас бусдаас нь ялгаруулах, түрүүнд нь гаргахын тулд цол гуншинг харамгүй цацдаг нийгмийн дон явж байна.
1990 онд л социализмтай нь хамт халчихсан байх ёстой дон шүү дээ. Бүх салбарт ийм байна. Гэхдээ дагалдаад С.Бямбацогт гишүүний хэлдэг шиг энгэртээ зүүж чадахгүй авдартаа нуудаг болтлоо шагналын нэр хүнд шалдаа унасан. Одоо болих юм биш үү, монголчууд аа! Хавтгайрсан бас нэг хошин шог үзэгдэл байнаа! Төрийн тэргүүний ёслолын журмаас салгамаар байна. Гардуулдаг, зүүж өгдөг өөр ёслолтой болох хэрэгтэй. Юу хэмээвээс Нарантуулд худалдаа эрхэлдэг миний хуурай дүү нэг сонин мэдээ хэлээдхэв. Би нийтлэлчийн хувьд олзуурхаад энд оруулчихлаа. Нарантуулын наймаачдын дунд явдаг ханш ба шагнал.
Монголд насанд хүрсэн хүн бүр л авч зүүхийн донтой болсон “Алтангадас”-ын ханш ба өмнөх шат гэнэ. “Алтангадас”-тан болохын өмнө заавал салбарын “Тэргүүний” болсон байх шалгууртай юм гэнэ.
Нарантуул дээр “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдэг 500 мянгаар зарагддаг ба тэр нь нэг ёсны бизнес болсон, олдоцтой гэв. Тэрийг авчихсан нарантуулчин нөхөр “Алтангадас” руу зам мурийхад ханш нь 2 сая төгрөг өлхөн гэж тэр дүү маань ярьдаг юм. Үнэн болов уу? Авилгачин улсад энэ зэргийн одонгийн авилга ч өлхөн бий л дээ.
Д.Баярхүү
Сэтгэгдэл53
Баттулга ё ерөнхийлөгчөөс буухын өмнө аймаар тараасан л даа. Бараг л талбайн хажууд явж байсан хүн болгоныг гулд татаж оруулж ирээд л энгэрт нь нь паалантай төмөр зүүж өгөөд байсан..кк
Баттулга ерөнхийлөгч байхдаа гавъяат цолыг ёстой баруун солгойгүй тараасан. Шагнал хариуцсан Эрдэнэ-Уул гэгч аав, ээж,эхнэр, тэгээд өөрөө, бас ах дүү хамаатнуудаа бүгдэд нь гавъяат цол олгуулсан шүү дээ. Бузартай коммунист фашистын эрлийзүүд шүү!
Маш зөв санаа
Докторуудыг бүгдийг нь хүчингүй болго
doktoruud chamd yamar gai bolchhoov mal aa
Баабар: "Нүдээ аниад таамгаар чулуу шидэхэд л нэг докторын толгой хага!"
Наадах чинь ид ганзагын үеийн Варшав дахь монголчууд цугладаг байсан хар захын онигоо яриа, Баабарынх биш.
Иргэдийн үнэлгээгээр гавьяат болно. Одон тэмдэг огтоос хэрэггүй. Ялгаварлал бий болгож , харах өнцгийг өөрчилнө.
Аль ч улсад одон иедаль баыдаг юм ш дээ Ягэхдээ цөөлөх хэрэгтэй нь үнэн Хөгшчүүдийгидоромжлоод байгаа гь муухай байна Цэнгүүн өөрийнхөө ээж аавыг болмон өолоогүй хөгшчүүд гэдэг үү яваярхүү одон медаль авсаныг нь өиш ёаддаг юм өол өгөад баыгаа Хүрнлсүхийг шүүмжлээч Улс төрчид сонгуулиа өодож аль болохоор олон хүнийг шашнах гэлэг юм
Барууны улсад бол цэргийн зүтгэлтнүүд л одон медалиар шагнагддаг!! Жишээ нь, АНУ-ын гавьяат жүжигчин Ричард Гир гэж би л лав сонсоогүй юм байна?
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!
Ц,ЭЛБЭГДОРЖ,Х, БАТТУЛГА 2_ЫГ ЯАЖ ГҮЙЦЭХЭВ ДЭЭ.ТЭР 2 ШУУДАЙГАА НЬ ТАРААСАН.
Женко бүр Эхийн алдарыг хүртэл зөвхөн өөр өө зүүж өгсөн шүү, уул нь хотоос шуудайд хийж үррч очоод аймгийн захиргаан дээр тараагаад өгчдөг л эд байсан даа !
Женко бүр Эхийн алдарыг хүртэл зөвхөн өөр өө зүүж өгсөн шүү, уул нь хотоос шуудайд хийж үррч очоод аймгийн захиргаан дээр тараагаад өгчдөг л эд байсан даа !
Ингэхэд Баярхүү соёлын гавьяат зүтгэлтэн авсан билүү аваагүй билүү !
Өөрөө аваагүй болоод л.....
Д.Баярхүү бас Онц бөгөөд бүрэн эрхт Элчин дипломат цолтой. Гавьяат л гэсэн үг.
manai diplomatuud bol buu onigoo shuu
Баярхүү хужаад нэг төмөр зүүгээд өгөх арга байна уу, хүмүүс ээ? Шагнуулсан бусдад атаархаад үхлээ, наад луухаан чинь. Ер нь монгол хүмүүс одон тэмдэгээр шагнуулах байх, баяраа угааж тэмдэглэх байх нь энэ тэнэгт хужаад ямар хамаа байнаа?
Хүн бусдыг яг өөр шигээ сэтгэж үнэлдэг гэж яг үнэн шүү!!!
Энэ орсгой Баярхүү, нялх хүүхэд-гишүүн Цэнгүүн нар социализмыг яасан их үзэн ядна вэ. Социализм гэдэг үгийн цаад утга нь "Хүний төлөө нийгэм" гэсэн үг шүү дээ. Тэд "Хүний төлөө нийгэм"-ийг яагаад үзэн ядна вэ? Хэзээ ч ажил хийж үзээгүй хүмүүс л "Хүний төлөө нийгэм"-ийг үзэн яддаг. Тэд бол мөн чанартаа хүн ардын жинхэнэ заналт дайснууд юмаа. "Хүний төлөө нийгэм" байгуулахын тулд Баярхүү, Цэнгүүн мэтийн ардын дайснуудыг устгах хэрэгтэй. Эс тэгвэл монголчууд сайхан амьдралд хэзээ ч хүрэхгүй.
БНМАУ-д 70 жил болсон социализм хүний төлөө биш, харин ч хүний эсрэг нийгэм байсан!! Хамгийн энгийн жишээ: эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд 56 хоногийн дараа ажилдаа орох үүрэгтэй, ажилдаа орохгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг байсан!! 56 хоногтой нялх хүүхдээ гэртээ орхичихоод ажил дээрээ юу бодож суух вэ, тэр ээж???
59.153.115.173 сургаар соцыг муулаад яах вэ? тэр үед ясли,цэцэрлэг хүрэлцээтэй,бүр 24 цаг хүүхдийг чинь хардаг цэцэрлэг,ясли байлаа.хүүхэд хөхүүлэх цагтай байсиймаа хө,бүх аймаг сум силикат тоосгон байшинтай цэцэрлэгтэй,хүүхдүүд нь өдөр бүр орой гэртээ харихдаа 24,30,48ийн баавгайтай чихэр 2 ш авч харьдаг байсан юм шүү,ёстой муулахын донтой зомби бна даа чи???
Өнөөгийн Монголын нийгэм бол хагас капиталист хагас анархист нийгэм бөгөөд социалист нийгэмтэй харьцуулшгүй "хүний эсрэг нийгэм" мөн! Хамгийн энгийн жишээ: Жил бүр зам тээврийн осол, аваараар олон зуун хүүхэд алтан амиа алдаж, зарим нь эрэмдэг зэрэмдэг болж байна. Энэ тоо дайн болж байгаа улсаас ч олон байна!!
Өнөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам уруу их буугаар буудна гэж мэргэн үг байдаг. Өнгөрсөн үеийгээ доромжлосон этгээдийг төр засаг шийтгэдэггүй юмаа гэхэд бурхан бүр хатуу шийтгэх нь зайлшгүй. Чухам үүний тулд л хорвоо дэлхийд бурхан байдаг. Энэ дорсгой Баярхүү, нялх хүүхэд-гишүүн Цэнгүүн нар үнэхээр ичих, айх булчирхайгүй, эрээ цээрээ алдсан, энэ хорвоогийн хамгийн тэнэг бүдүүлэг, балмад этгээдүүд ажээ. Бурхан та бүхнийг хатуу гэсгээнэ. Үйлийн үрээс хүмүүс яагаад ч зайлж чаддаггүй. Бурханы гэсгээл та нарт очиноо.
Расул Гамзатовын хэлсэн энэ үг чиний энэ бичиж байгаагаас өөр утгатай юм шдээ!!
59.153.115.173 бол социализмыг огт үзээгүй, социалист нийгэмд огт амьдарч үзээгүй, социализмын тухай Баабар, барууны ертөнцийн тархи угаалтанд согтсон хөөрхийлөлтэй нэгэн бололтой.
Социализмыг сайн мэдэх хүн ах нь байна…СОЦИАЛИЗМ БОЛ ХҮНИЙ ЭСРЭГ НИЙГЭМ….ХҮНИЙГ ХҮН БИШ ДЭЭВЭРГҮЙ ШОРОНГИЙН ХОРИГДОЛ,МАНКУРТ БООЛ БОЛГОДОГ ХАМГИЙН МУУХАЙ НИЙГЭМ….Капитализм дэргэд нь ДИВААЖИН
Социалист нийгмийг сайн мэдэх хүн байна. Социалист нийгэм бол манайд яг тохирсон, өнөөгийн харгис нийгмээс хүнлэг, энэрэнгүй байсан юм. Энэ эсрэг коммент бичиж байгаа хүмүүс өөрсдөө үл бүтэх этгээдүүд байсан нь тодорхой!!
SOTS NIIGEM CH HARGIS NIIGEM DEE
Социалист нийгэм бол манайд яг тохирсон, өнөөгийн энэ харгис, зэрлэг капиталист гээд байгаа нийгмээс илүү хүнлэг, энэрэнгүй байсан юм.
Өнөөгийн Монголын нийгэм бол хагас капиталист хагас анархист нийгэм бөгөөд социалист нийгэмтэй харьцуулшгүй "хүний эсрэг нийгэм" мөн! Хамгийн энгийн жишээ: Жил бүр зам тээврийн осол, аваараар олон зуун хүүхэд алтан амиа алдаж, зарим нь эрэмдэг зэрэмдэг болж байна. Энэ тоо дайн болж байгаа улсаас ч олон байна!!
Одон тэмдэг хар тамхи шиг донтуулдаг юм байна
Доктор харин арай өөр байхаа. Ямар ч гэсэн тодорхой мэргэжлээр тогтвортой ажиллаж байгаа болов уу. Ямар гэсэн нэг нэг сэдвээрзэрэг горилох зохиол бичсэн байгаа. Харин шинжлэх ухааны доктор гэдэг нь арай нэг эрдэмтэн маягийн хүн юм уу гэж ойлгогддог.Нөгөө олон докторууд нь бол хуучнаар дэд доктор, одоогийн ойлголтоор сонирхогч юм уу уран сайханч маягийн юм уу даа.
Миний таньдаг нэг хүн байдаг юм. Одон тэмдэгт их дуртай. Нэг дайллага дээр жирийтэл зүүгээд ирлээ. Тэнд түүнээс өөр тийм хүн алга. Ичсэн үү, яасан, мань хүн дараагийн арга хэмжээн дээр, (яаж бас хоосон байхав гээд) ганцханыг л зүүсэн байсан. АГ нь зарлиггүй одон гэнэ лээ. Худалдаж авсан л гэдэг юм. Үнийг нь сонсоод, хайран мөнгө гэж бодогдож байсан шүү. Зарлигийг нь араас чинь явуулна гээд таг алга болсон гэдэг байх шүү. Хөөцөлдөж авчихаад зүүхээсээ ичдэг болсон байх. Бас нэг зурдаггүй "зураач Гавьяат" нэг нөхөр байдаг юм. Хөгшин чинь,15 жил хөөцөлдөж байж нэг юм "Гавьяат" авлаа гэж байгаа юм. Хайран 15 жил гэж бодогдож байна лээ. Д.Баярхүү үнэнийг пал хийтэл хэлдэг, Иргэний их зоригтой хүн. Түүний бичснээр нээрээн,1990 онд л халчихсан бол манай нийгмийн сэтгэлгээ их өөр байх байсан даа...
Маш зөв зүйтэй асуудал хөндсөн шүүмжлэл байна.90 онд МАХН,Социализм хоёртой нь хамт булшилж шагналыг арай өөр хэлбэрт оруулах байсан юм.
“УИХ-ын гишүүн” хэмээх С.Цэнгүүн гэгч хоосон толгой Социализмын бүтээн байгуулалт, социализмын үеийн ахмадуудыг их л гутаан доромжилж байх юм. Эх орны бүтээн байгуулалтаар бий болсон бүхнийг 1990-ээд оны хувьчлал нэрээр өнөөгийн авлигачид, луйварчид булааж авсныг тэр ойлгодог болов уу? Одоо хүртэл Эрдэнэт үйлдвэр монголын ард иргэдийг, түүний дотор С.Цэнгүүнийг тэжээсээр байна шүү дээ.1990 оноос өмнө жинхэнэ гавьяатууд байсныг үгүйсгэж чадахгүй.
Харин тиймээ. Гавъяат сэтгүүлч Го.Бадарчийн хэлснээр ёстой "өдөр шөнийхөө ...... ыг ялгаж чаддаг болов уу" гэмээр нусан чацга нар амныхаа зоригоор их дарвалзах болж, цөвүүн цаг ирнээ гэж.
bayarkhuu guad : Zul bochohiin omno badamladag shig uran yarj heseg tolgoi ugaasan tsaana chine tsver us hoboprdono geed hural hiigeed baihk shig baikhiin . gazriin hebliidee huhriin hucgil shahuulchikhaar bed chine yougaa uuj balrakh be. gunii usandaa naidakhaas oor argagiu geed usnii khural deer abch ogch baina .
Монголд Соц нийгэм Цэдэнбалынх, хапитализм нь Элбэгдоржийнх юм.
Баттулга ерөнхийлөгч байхдаа гавъяат цолыг ёстой баруун солгойгүй тараасан. Шагнал хариуцсан Эрдэнэ-Уул гэгч аав, ээж,эхнэр, тэгээд өөрөө, бас ах дүү хамаатнуудаа бүгдэд нь гавъяат цол олгуулсан шүү дээ. Бузартай коммунист фашистын эрлийзүүд шүү!
Эргүү минь, энд коммунист фашист ямар хамаа байна аа? Ардчилсан бузар урвагч Ц.Элбэгдорж чинь Х.Баттулгаас дутахгүй цацсан. Энд коммунист фашист либерал ардчилсан огт хамаагүй. Зөвхөн орк монгол занд л байгаа юм.
Улс төрийн оноо авах хэрэгсэл болсон социализмын үеийн үеээ өнгөрөөсөн шагналыг АН- с сонгогдсон хоёр одой ерөнхийлөгч нар их тарааж нийгэмийг бузралсан нь үнэн!!!
...living rent free in ork's head
Энэ Цэнгүүн гээч нь Гончигдоржийг ач гэл үү зээ гэл үү? Өвөг эцэг нь ямар ч онцгой гавъяа байгуулаагүй, тэр үеийн бидэнтэй л адилхан энгийн албан хаагч л бсан. Тэгтэл хамаг шагналыг түүгээ биз дэ. Чингисийн одон ч авсан бил үү Хамт ажиллаж бсан ахмадууд нь одоо хүртэл Алтан гадас ч аваагүй бдаг. Сонсохнээ энэ хүүхэн өөрөө их бусармаг явдалтай гэлцэх юм. Үндсэн ажилтай юм бол тэрнийгээ л хийж бхгүй шагнал урамшилд хошуу дүрэх хэрэггүй баймаар.
ТӨР НЬ ИРГЭДДЭЭ ТӨМӨР ПАЙЗ ЗҮҮЖ ГАВЪАТАЙ, ГАВЪЯАГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛААД, ТӨРСӨН БИЁ НЬ БИ ГАВЪЯАТ ХЭМЭЭН СЭТГЭЛЭЭ ХУУРЧ, БАС ТЭМДЭГҮЙ НЬ ЭНЭ МИНИЙ ДЭРГЭД ГАВЪЯАТ, АДИЛДАА АДИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ ГЭЖ БАС ХИЙ ЮМАНД ГОМОРХОНО...
Гавъяа байгуулна гэдэг тийм амар амар уу?тэр шар тэмдгээр, ерөөсөө энэ одон медалиар хүн яах ч билээдээ. Сэтгэлийн хуртал дон юмдаа. Зарим нь бүр гэр бүлээрээ шар тэмдэг зүүгээд гэр бүлээрээ "гавъяат" ха ха ичмээр дамшигдаа.
Эхийн. Алдар. Хамгийн. Зөв. Шагналдаа
uls oron maani gavaygui gavyaataar duurchihlee odoo ter sar bur ugdug mungiig ni bolichihmoor baina tegvel guilga bagasaj magadgui
uls oron maani gavaygui gavyaataar duurchihlee odoo ter sar bur ugdug mungiig ni bolichihmoor baina tegvel guilga bagasaj magadgui
Бүх гавяат ардын цолтонуудын тэмдэгийг цуглуулаад вагонд ачвал лав нэг цуваа буюу 50 орчим вагон болох байх шүү. Тэмдэг хийгэх зардлаар ганц цэцэрлэг сургууль барьчихдхг болоосой
Ер нь бол хуучны энэ шагналын тогтолцоогоо болих хэрэгтэй. Капиталист нийгэмд зөвхөн цэргийнхэн, дипломатуудыг л одон медалиар шагнадаг. Хувийнхаа малыг маллаад, хувийн компаниа удирдаад гавъяат, хөдөлмөрийн баатар болдог бол үнэн утгагүй. Урлаг соёлынхон, төрийн өмчийн үйлдвэрийн ажилтнууд бас байна, бөөн гавъяатууд. Утгаа бүр алдлаа
Найз руу маань хорооноос утасдаад Алтан гадас авах уу гэсэн байна лээ...