
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 21 /unn/. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах ажлыг эхлүүлэх тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ.
Тэрбээр хэлэхдээ, боловсролын байгууллагыг татан буулгах шийдвэрийг эртнээс бэлтгэсэн, "энэ бол зөв шийдвэр гэдгийг бүгд мэдэж байгаа, Ардчилсан намынхан ч мэдэж байгаа" гэжээ.
Боловсролын яам байгуулагдсанаас хойш 45 жил өнгөрсөн боловч, АНУ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад илүү их хөрөнгийг нэг оюутанд зарцуулж байгаа боловч боловсролын амжилтаараа бид жагсаалтын сүүл хэсэгт явж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Д.Трампын эл шийдвэрт Боловсролын яамны ажилтнуудын үйлдвэрчний эвлэл дургүйцлээ илэрхийлжээ. “Энэ жижиг боловч хүчирхэг байгууллагыг устгах зарлиг гаргаснаараа Д.Трамп манай боловсролын тогтолцоог сүйрүүлж, ирээдүй хойч үеийнхнийг хохирооно” гэж АНУ-ын Төрийн албан хаагчдын холбооны ерөнхийлөгч Эверетт Келли мэдэгджээ.
Боловсролын яамыг татан буулгах нь сонгуулийн сурталчилгааны үеэр өгч байсан Д.Трампын гол амлалтуудын нэг юм. Одоо тус яамыг бүрмөсөн хаахын тулд Конгресс холбогдох хуулийг батлах ёстой.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл10
Нэн дариу татан буулгах ёстой үзэгдэл бол Манай БШУЯ болон энэ шоргоолж шиг ДЭЭД гэх сургуулиуд юм ш дээ . ХХ зуунд ямар хүчирхэг боловсролын түвшинд хүрлээ , харамсалтай нь шавартай хутгалаа даа - эдүгээ монг . боловсрол яг сүүлчийн хоёр сайдынхаа царай шиг болжээ ...
Deerh comment unen shuu. We should dismantle too our Edu System without MERCY which is destroying our country. I always feel trash-edu-Phobia. Trump is Crazy but eliminating the system of education is his Royal Decision. Not a stunt of the clown. All hell will be nakedly loose ...
Боловсролын яам хэрэггүй. Харин дээд сургуулиуд бол улсаас нэг төгрөг авдаггүй тул ёстой хамаа алга байна.
Ардчилал хөгжнө, дагаад хийх хэрэгтэй байх, Элбэгээгээр толгойлуул тэр л үнэн сэтгэлээсээ хийж чадна.
Элбэгдорж хийгээгүй. Зайлаа Элбэгдоржийн гөлөг минь. Харин би бол хийж чадна.
Манай боловсрол бас ч ханатай шүү Америкийн рүн амын 20 хувь нь биёиг үсэггүй гэдгийг манайхан мэдэх үү яаНУ д улсынмдунд сургуулийн сургалтт муу Трамп гол нь тэрийг засах гэж байна Харин дээд сургууль нь чанартай
Манай оросжсон боловсролын систем хэт академжсан, амьдралаас хол.Худлаа Оросуудын бичсэн түүх зааж, хэрэггүй кирилл бичгийн дүрмээр хүүхдүүдийг тамалдаг. Америкийнх тийм биш.Улсын дунд сургуулийн чанар муу гэж Орос Буриадууд цуурдаг нь худлаа.Ямар мужид ямар тойрогт сургууль байгаа гэдгээс шалтгаалдаг. Том утгаараа Оросынхоос хамаагүй дээр.
трамп ч тарааж өгч байна дөө ёстой, хэ хэ ... сүүлд нь юу л болдог бол ?
Барууны сатанууд үгсэн хуйвалдаж түүнийг алчихгүй л бол тэр зөв л юм хийж байгаа.
Америк анхнаасаа боловсролын яамгүй байсан.Америкт 1945 оноос хойш гэнэт л боловсролын яамыг ардчилсан нам нь гаргаж ирсэн. Тэрнээс хойш америкийн бага дунд боловсрол муудсан.