sonin.mn

2024 онд Хятад улсын чингэлгийн үйлдвэрлэлийн хэмжээ 8.1 сая TEU давж, 2023 онтой харьцуулахад 268.2%-иар нэмэгдэж, дахин дээд амжилт тогтоов. Энэ бол 19-нд Шанхайд нээгдсэн 2025 оны чингэлэг хоорондын тээврийн Азийн үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчийн олж мэдсэн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юм.




Хятадын чингэлэгийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн дэд дарга Ли Жюйнь нээлтийн ёслол дээр "Хятадын чингэлэг нийлүүлэлтийн сүлжээний хөгжлийн тайлан (2024)"-ийг нийтлэхдээ, Хятад улс чингэлэг үйлдвэрлэлийн сүлжээг бүхэлд нь хамарсан өндөр үр ашиг бүхий кластертай, бас нийлүүлэлтийн бүрэн сүлжээ, бүтээгдэхүүний бүх цуврал, техникийн бүрэн хүчин чадал болон үйлчилгээний иж бүрэн системтэй. Эдгээрээс олон улсын стандартад нийцсэн хуурай ачааны чингэлэг нь чингэлэг үйлдвэрлэлийн үндсэн төрөл байж, 2024 онд Хятад улсын нийт чингэлэг үйлдвэрлэлийн 91.3 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн хөргөгчтэй чингэлэг үйлдвэрлэлийн хэмжээ нь Хятад улсын нийт чингэлэг үйлдвэрлэлийн бараг 3.8%-ийг эзэлдэг. Төмөр замын 35 тоннын ил задгай чингэлэг хайрцагны үйлдвэрлэлийн хэмжээ 0.7 орчим хувийг эзэлдэг. Танк хэлбэрийн чингэлэг савны үйлдвэрлэл ойролцоогоор 0.6%-ийг эзэлдэг. Бусад төрлийн чингэлэг савны үйлдвэрлэл ойролцоогоор 3.6%-ийг эзэлдэг гэжээ.