
3-р сарын 19-ний өглөө БНХАУ-ын нийслэл Бээжингийн Гаалийн дэргэдэх Фэнтай дүүргийн гаалийн хяналтын дагуу 90 стандартын чингэлэг экспортын бараа бүтээгдэхүүн ачсан олон улсын ачааны галт тэрэг Бээжингийн Фаншань дүүргээс Төв Азийн Узбекистан улсын нийслэл Ташкент хотыг чиглэн хөдөллөө. Энэ нь Хятадын нийслэл Бээжингээс Төв Ази хүрэх анхны галт тэрэг албан ёсоор ажиллаж эхэлсэн явдал бөгөөд Бээжин Тяньжинь Хэбэйгийн экспортод чиглэсэн эдийн засгийн хөгжилд баттай алхам хийсэн байна.
Энэ галт тэргэнд Бээжин Тяньжинь Хэбэйгийн 16 сая гаруй юанийн үнэ бүхий цэвэр агааржуулагч, компрессор, хөдөлгүүр, термостат болон бусад бараа бүтээгдэхүүнийг голчлон тээвэрлэв.
Сэтгэгдэл0