sonin.mn

БНХАУ-ын Засгийн Газраас Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд суугаа харилцаа холбооны албын Эдийн засгийн хэлтсийн худалдааны газар болон Хятадын гадаад худалдааны төв хамтран зохион байгуулсан 2025 оны Хонконгийн хаврын баяр болон Хятадын импорт, экспортын 137 дахь удаагийн Гуанжөүгийн яармагийг сурталчлах бага хурал Хонконгод боллоо. Энэ нь Хонконгийн аж үйлдвэр бизнесийн хүрээнийхэн болон Хятадын импорт, экспортын 137 дахь удаагийн Гуанжөүгийн яармаг хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм.


БНХАУ-ын Засгийн Газраас Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд суугаа харилцаа холбооны албын Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга бөгөөд Худалдааны албаны дарга Жөү Чян хэлэхдээ, тун удахгүй өвдөгш ихээр болох гэж байгаа Хятадын импорт, экспортын 137 дахь удаагийн Гуанжөүгийн яармаг нь Хятад улс нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөжүүлэх гэсэн шийдвэр зоригийн хамгийн сайн илэрхийлэл юм. Энэ жилийн Хятадын импорт, экспортын 137 дахь удаагийн Гуанжөүгийн яармагийг онлайн болон офлайн хэлбэрээр нэгэн зэрэг зохион байгуулж, Дэлхийн худалдан авагчдад иж бүрэн ангилал, сайн чанар, хямд үнэ, хялбар дөхөм, үр ашигтай, найдвартай, нэр хүнд бүхий худалдааны нэг цэгийн платформыг хангаж, сэдвийн маш сайн бүтэц, өндөр чанартай үзэсгэлэнд оролцогчид, өвөрмөц тансаг бүтээгдэхүүн гэх мэт илүү онцлох зүйлсийг толилуулах болно.


Мэдээллийн дагуу Хятадын импорт, экспортын 137 дахь удаагийн Гуанжөүгийн яармагийг дөрөвдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөж байгаа бөгөөд үзэсгэлэнд 43 мянган аж ахуйн нэгж онлайн болон оффлайн хэлбэрээр оролцох төлөвтэй байна.