sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 19 /Bloomberg/. Америкийн тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг Х нийгмийн сүлжээ хувьцаагаа шинээр худалдах замаар хөрөнгө оруулагчдаас 1 тэрбум орчим ам.доллар татсан тухай Bloomberg агентлаг эх сурвалжуудыг эш татан бичжээ. И.Маск уг нийгмийн сүлжээг 2022 онд 44 тэрбум ам.доллароор худалдан авсан бөгөөд энэ дүнгийн ихэнх хэсгийг зээлээр төлсөн юм.




Эх сурвалжуудын ярьснаар, санхүүжилт татах ээлжит ажиллагаанд И.Маск өөрөө, мөн "1789 Capital" хөрөнгө оруулалтын сан, оны эхэнд Х компанийн өрийн хэсгийг худалдаж авсан "Darsana Capital Partners" компани оролжээ. Эл ажиллагааны дараа Х компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 32 тэрбум ам.доллар болсон байна. Одоо тус компани татсан санхүүжилтийнхээ зарим хэсгийг өрөө төлөхөд зарцуулахаар төлөвлөжээ.




Х, Darsana компаниуд дээрх мэдээлэлд тайлбар хийгээгүй байна. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг