
Гуравдугаар сарын 15-наас Хятад улс “Эртний болон түүхт моднуудыг хамгаалах журам”-аа хэрэгжүүлж эхэллээ. Тус улсын хэмжээнд анх удаа захиргааны зохицуулалтын хэлбэрээр эртний болон түүхт модыг хамгаалан арчлахын эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж байгаа нь энэ гэнэ. Эртний мод гэдэг нь 100 жилээс илүү настай модыг хэлж байгаа. Гэхдээ таримал болон үйлдвэрлэлийн зориулалттай худалдааны ой хөвчийн моднууд үүнд багтахгүй. Түүхт мод гэдэг нь түүх соёл, шинжлэх ухаан технологийн үнэ цэнэтэй юм уу эсвэл дурсгалын чухал ач холбогдолтой моднуудыг хэлж байгаа гэнэ.
Барилга бүтээн байгуулалтын төслүүд эртний мод болон түүхт модны ургалтад сөргөөр нөлөөлж болохгүйг уг журамд онцолсон бөгөөд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгон, торгуулийн стандарт гаргажээ. Жишээ нь эртний мод, түүхт модыг огтлох, шилжүүлэн суулгах зэрэг үйлдэлд 1 сая юань хүртэл торгууль ногдуулах гэнэ.
Тус улсын хэмжээнд эртний болон түүхт мод нийт 5 сая 81 мянга 900 байгаа аж.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Модоо арчлах ажлаа хүртэл журамлаад авлаа... бид энд харин яаж амьдрах вэ гээд