sonin.mn

Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв. Энэ үеэрээ: "Хэдхэн хоногийн өмнө "Их 7"-ны Гадаад хэргийн сайд нарын хурал хамтарсан мэдэгдэл гаргаж, "Тэнгис далайн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн тухай тунхаглал"-ыг гаргаж, Хятадтай холбоотой асуудлыг ахин дэвэргэсэн бөгөөд Тайвань, тэнгисийн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийж, Хятад улс ОХУ руу зэвсэг, давхар зориулалттай эд зүйл нийлүүлэх, Хятадын "хэт үйлдвэрлэл", цэргийн хүчний бүтээн байгуулалт зэрэг асуудлаар ихээхэн анхаарал хандуулж буйгаа илэрхийлсэн. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад


Мао Нин хариулахдаа: "Их 7"-ны Гадаад хэргийн сайд нарын хурлын хамтарсан мэдэгдэл, холбогдох тунхаглал нь бодит байдлыг үл тоомсорлож, Хятадыг гүтгэн харлуулж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна. Хятад улс үүнд маш дургүйцэж, хатуу эсэргүүцэж, холбогдох улс орнуудад эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн .Дэлхийн ерөнхий чиг хандлагыг хүлээн зөвшөөрч, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, үзэл суртлын хэлбүү үзлээ орхиж, Хятадын бүрэн эрхт байдалд халдаж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох хэрэгтэй. Мөн мөргөлдөөн, сөргөлдөөн, лагерийн өрсөлдөөнийг дэвэргэхээ больж, дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авч, дэлхийн хөгжлийг ахиулах зэрэг томоохон асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаанд илүү ашигтай ажил хийхийг Хятад улс "Их 7" бүлэгт уриалж байна." гэжээ.


Г.Бямба