
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 18 /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр орны хоорондын эдийн засгийн байдал хурцдаж байгаа энэ үед хэлэлцээ хийхээр АНУ-д “ойрын хугацаанд” айлчилж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.
Нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсныхоо дараа Д.Трамп фентанил үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисын нийлүүлэлтийг зогсоогоогүй хэмээн Бээжинг буруутгаж, Хятадаас нийлүүлж буй бүх бараа бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулсан юм.
Д.Трамп сүүлийн хэдэн долоо хоногт Ши Жиньпинтэй харилцаагаа сайжруулах тал дээр өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлж байгаа юм. Гэвч татвараас эхлээд Тайвань зэрэг хоёр орныг санал зөрөлдөхөд хүргэдэг олон асуудлыг зохицуулах тал дээр ахиц дэвшил бараг гарахгүй байна.
Хятад улс татвар ногдуулах шийдвэрийг эсэргүүцэж, мансууруулах бодисны эсрэг дорвитой арга хэмжээнүүдийг авсаар байгаагаа мэдэгджээ. Бээжингийн засаг захиргаа мөн хариу татвар ногдуулахаар шийдвэрлэсэн юм.
Вашингтон хот дахь Жон Кеннедийн нэрэмжит урлагийн төвд болсон хурлын үеэр Д.Трамп хэлэхдээ, Ши Жиньпин манай улсад ойрын үед ирнэ гэж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч гадаадын улс орнуудтай хийж буй худалдааны тэгш бус харилцааг тэнцвэржүүлж, засгийн газрын орлогыг нэмэгдүүлэхийн тулд татвар ногдуулах шаардлагатай гэж мэдэгджээ. Татвар нь өсөлтийг сааруулж, инфляцыг өсгөж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг тэрбээр няцаасаар ирсэн байна.
Д.Трампын мэдэгдлийн талаар тодруулга авах хүсэлтэд Цагаан ордон одоогоор хариу өгөөгүй байна. Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамнаас мөн тайлбар хүсэхэд хариу ирүүлээгүй ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Америк мөрөөдлийн төлөө амь насаараа дэнчин тавьж буй хятадууд. Хятад дэлхийн шилдэг улсуудын нэг нь гэх юм. Тийм л юм бол яагаад хятад иргэд нь бодит байдал дээр дайсан орон болох америк руу амь тавин шуурдаг юм бэ? Хятадууд америкт цагаачлах боломжийг хайж хүний наймаа дээрэм тонуулаар дүүрэн латин Америкийн орнуудыг туулдаг ажээ. 2023 онд л гэхэд 24 мянга гаруй хятад иргэд энэ латин Америкийн орнуудаар хууль бусаар америк руу нэвтэрч цагаачилжээ. 2024 оны эхний гурван сарын статистикаар арваад мянган хятад иргэн зөвхөн латин Америкийн орнуудаар дамжин АНУ руу нэвтэрсэн байна. Зөвхөн латин Америкийн орнуудаар дамжин хууль бусаар нэвтрээд баригдсан хятадуудын тоо энэ юм шүү дээ. Баригдаж бүртгэгдээгүй хэд байгаа юм билээ.
Хятадад паспорт авах их төвөгтэй. Олон шатны материал бүрдүүлнэ. Нутагтаа буцан ирнэ гэсэн баталгаа гаргана. Тогтсон ажил орлоготой, санхүүгийн баталгаатай байх хэрэгтэй гээд даваа олонтой. Паспортоо аваад нутгаасаа зугтахаар шийдсэн хятад иргэдийн эхний алхам америктай хамгийн ойр визгүй орон болох Эквадор улс руу нисэх юм. Үүнээс хойш мөрөөдлийн орондоо хүрэх гэсэн хятадууд газраар нийт долоон улсын хилээр хулгайгаар нэвтэрч зургаан мянган км замыг туулдаг. Хятад цагаачид Эквадор улсын хөрш зэргэлдээх Колумб улсын хил нэвтэрнэ. Үүнээс хойш аялал төвөгтэй болж эхэлнэ. Колум улсад хүнс майхан хувцасаа базааж аваад хар тамхи хүний наймаагаар гаршсан картилуудад мөнгө төлөөд хил гаалийнхнаас нууцаар шөнө дөлөөр Колумб Панам хоёр улсыг холбосон дариан зурвас руу завиар зорчино. Ингэснээр тэд замын хамгийн хүнд хэсэг болох дарианы зурвас дээр ирнэ. Хортой амьтадаар дүүрэн зохион байгуулалттай гэмт хэргийн төв зам болсон шигүү ширэнгэн ойг нэгээс хоёр долоо хоног туулж гарна.
Зорчиж яваа хүмүүсийн ихэнх нь дээрэмдүүлнэ дээрэлхүүлнэ зарим нь дундаасаа алга болно үхэж үрэгдэнэ. Зурвасыг давсан хятадууд Панам улсаас автобусанд суугаад Коста Рика Никарагуа Гондурас Гватемал улсуудаар дамжин Мексикийн хил дээр ирнэ. Гватемал улсаас Мексик улс руу гар хийцийн жижиг завь хөлслөөд нууцаар хил гатлана. Дамжин өнгөрсөн улс бүр хятадуудын явдаг замын мэддэг болсон учраас цагаачдыг үе үе зогсоож, цагдаа ч тэр хулгай ч тэр мөнгө нэхнэ. Мексикт ирсэн хойноо бас хар тамхи хүний наймаагаар гаршсан картилуудад мөнгө төлөөд америкийн хил дээр ирнэ. Энд ирсэн хятадууд америк мексикийн хил дээр байдаг өндөр том хашааг хараад уулга алдаж сэтгэл нь хөдлөнө. Гэхдээ болоогүй ээ, эцсийн удаа хүн зөөдөг мексикүүдэд мөнгө төлөөд өндөр хашааны нүх сүвээр нь ороод америк руу ороод хил хамгаалах газрын хүмүүс дээр очоод орогнол хүснэ.
Нөгөө мундаг дэлхийн хоёр дахь том эдийн засагтай баян хятад хаана байна. Боломж муутай дунджаас доош орлоготой хятадууд нь нутгаасаа дайжиж байна уу? Хятадууд зурвасаар алхаж мөрөөдлийн улс руугаа явах зардал нь хорин таваас гучин таван мянган доллар юм. Хятадын тэн хагас нь бөгөөд зургаан зуун сая гаруй хятад иргэдийн сарын цалин нь сарын зуун дөчин доллар буюу дөрвөн зуун ерэн мянган төгрөг. Энэ хятадууд яаж ч хичээгээд мөнгөө цуглуулаад энэ мөнгийг цуглуулж чадлаа юу? Бодит байдал дээр дунджаас дээш цалинтай хятад иргэд зээл аваад байгаа бүх зүйлээрээ дэнчин тавиад энэ замыг туулдаг. Тэднээс яагаад эх орноосоо дүрвэж байгаа талаар асуухад засгийн газрын дарамт шахалт ажилгүйдэл ядуурал хаагдмал нийгэм зэргээс болдог гэсэн. Хятадад амьдрахаар өөрийн эх орноосоо зугтах хүн байдаг болов уу? Хятадын бодит байдлын багахан жишээнүүдийн нэг нь энэ шүү дээ.
баден пелосин үед нэг дайнаа аргалуулаад, трампаар нэг аргалуулуулаад. дайнгүй хоцорчлоо нтр.