
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн дэргэдэх Монголын сайхан бичигтэн “Бийрийн жим” дугуйлангийн багш, сурагчдыг онцолж байна.
Л.Ууганжаргал
Эзэмшсэн мэргэжил нь англи хэлний багш хэдий ч түүнийхээ хажуугаар монгол хэл соёл, тэр дундаа монгол бичгийн каллиграфыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа Л.Ууганжаргал багшийг манай сонин “Өв соёл” буландаа урьж, ярилцаж байсан удаатай. Харин энэ удаа түүний авьяаслаг шавь нарыг болон бийр бэх ханхалсан дугуйланг онцолж байна.
“Бийрийн жим” дугуйланд энэ хичээлийн жил 1-12 дугаар ангийн нийт 15 сурагч хичээллэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд дугуйлангийн сурагчид идэвхтэй оролцож, удаа дараа тэргүүн байр эзэлсэн юм.
Л.Ууганжаргал багш “Монгол уран бичлэг нь хүүхдийг тэвчээртэй аливаа юманд тайвнаар хандаж, эх оронч үзлийг эрт суулгах, багаар ажиллах чадвартай, бусад хичээлдээ давхар сонирхолтой болдог” гэсэн юм. Тус дугуйлан нь 2018 оноос монгол бичгийн дөрвөлжин, угалзан, бийр, хулсан үзэг, хичээнгүй, дармал, үзгэн, цахим бичвэрийн олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулж, 150 гаруй сурагчийг бэлтгэсэн байна.
5б ангийн сурагч Ү.Эмүжин.
5б ангийн сурагч Ү.Эмүжин.
“Шувуу”
7в ангийн сурагч Б.Эгшиглэн.
10г ангийн сурагч Б.Эмүжин.
12б ангийн сурагч М.Маралмаа.
7б ангийн сурагч Б.Пүрэвбат.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл3
Уран бичлэг бол Ямар ч хэрэггүй эд. Хятад соёл. Хуучин монгол бичиг судалгаанд л хэрэгтэй. Нийтэд хэрэггүй. Гарал үүсэл нь Сирийн араб бичгийн нэг хэлбэр
Монгол уламжлалаар бол малчин монголчууд сүүлийн 1000 жил мал аж ахуйн ачаар амь зууж ирсэн. Цаашид ч маш хэцүү нөхцөлд орсон ч ганц Монголыг авч гарах аж ахуй бол мал аж ахуй мөн. Уул уурхай, шинжлэх ухаан, технологийн салбар нь монгол улс ямар нэгэн дайн эсвэл эдийн засгийн хямралд орох төдийд монголын орчиноос арчигдаж алга болно. Уламжлал хэмээх ген барагийн юманд дийлдэхгүй. Чи хэт туйлширч байна.
Түүхчид нь хүртэл түүхээ худалдсан байхад уран бичиг эх оронч болгох ч дээ