
2024 онд Хятадын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн цар хүрээ 1.35 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 орчим хувиар өсчээ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Одоогийн байдлаар 22 үндсэн ангилал, 1100 гаруй төрлийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний системийг бүрдүүлж, Хятад улс дэлхийн хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнтэй орнуудын нэг болсон байна. Гуравдугаар сарын 15-ны өдөр Чунчин хотод 2025 оны Хятадын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн бага хурал нээгдэж, тус хурлаар нийтлэгдсэн тоо баримтаас үзвэл, сүүлийн жилүүдэд Хятад улсын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн цар хүрээ улмаар өргөжиж байна.
Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны дэд сайд Шин Гүөбин танилцуулахдаа, 2024 онд Хятадын эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогоо 540 тэрбум гаруй юаньд хүрч, сүүлийн 10 жилийн хурдацтай өсөлтийн чиг хандлагыг хадгалж, олон тооны тэргүүлэх, өөрийн оюунй өмчийн эрхтэй бүтээгдэхүүнүүд гарч ирсээр байна. Дараагийн алхамд Аж үйлдвэр, Мэдээлэл технологийн яам салбаруудын уялдаа холбоог үргэлжлүүлэн бэхжүүлж, бодлогын хангамжийг оновчтой болгож, "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулна.
Хятадын Инженерийн академийн академич, Бээжингийн их сургуулийн гүйцэтгэх дэд захирал Чяо Же хэлэхдээ, дэлхийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын цар хүрээ үргэлжлэн өргөжиж байна, 2024-2030 он хүртэл дэлхийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн нэгдмэл өсөлтийн хурд 5.7 хувьд хүрэх төлөвтэй байна. " гэжээ.
Сэтгэгдэл0