
ОХУ Украин руу дайрсны дараа Польш улс хэдэн зуун мянган Украины дүрвэгсдийг хүлээн авсан.
Гэвч Варшав дахь Миерошевскийн нэрэмжит судалгаа шинжилгээний төвөөс явуулсан судалгаагаар 2024 оны 11-12 дугаар сард Польшуудын дөнгөж 25% нь хөрш орноос ирсэн дүрвэгсдийн талаар эерэг бодолтой байсан бол 30% нь сөрөг хандлагатай байгааг харуулжээ.
Польшийн оршин суугчдын бухимдаж байгаа шалтгаан нь Украины иргэд нийгмийн халамж, цалингийн талаар хэт өндөр шаардлага тавьж буйтай холбон тайлбарлаж байна.
Үүний зэрэгцээ Польшийн хөдөлмөрийн зах зээл дээр украинчууд өөрсдийгөө шаргуу хөдөлмөрч ажилчид гэдгээ нотолсон нь польшуудыг тэдэнтэй өрсөлдөх вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Үүний зэрэгцээ Украинчууд Польшийн эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд "олон компаниуд хэдэн зуун мянган украинчууд гэнэт тус орныг орхин явах вий гэхээс эмээж байна" гэж Мерошевскийн төвийн захирал Эрнест Вичишкевич DW телевизд ярилцлага өгөхдөө ярьжээ.
Үүнээс гадна Польшид Украинчуудын эсрэг халдлага ховор зүйл биш болсон бөгөөд Украины үр тариаг Европын холбооны зах зээлд нээхийг эсэргүүцсэн тариаланчид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Жагсаалын үеэр жагсагчид украинчуудыг доромжилж, гомдоож байсан бөгөөд үүнтэй төстэй зүйл 2023 онд Польшийн ачааны машины жолооч нар Европын холбооны зах зээлийг Украины тээврийн компаниудад нээхийг эсэргүүцэх үеэр болж байв.
Польшийн зарим улс төрчид сонгуулийн компанит ажилдаа Украины эсрэг үзэл санааг ашиглаж байгаа бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сард тус улсад дараагийн ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Мөн Украины ажилгүй дүрвэгсдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх санал Польшийн бараг бүх улс төрийн намуудын дэмжиж байгаа цөөн хэдэн саналын нэг бөгөөд одоогоор тус улс нэг хүүхдэд сар бүр 200 орчим еврогийн тэтгэмж олгож байгаа юм байна.
Эх сурвалж: DW
Ж.Дорж
Сэтгэгдэл1
Польшууд хэзээнээсээ л Украйн, Оросуудыг үздэггүй шд. Түүхийнхээ турш хоорондоо зөрчилдөж тулалдаж ирсэн улс