sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 17 /BBC/. Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд гэгдэж буй 200 гаруй хүнийг АНУ-аас албадан гаргаж, Эль Сальвадор дахь шорон руу шилжүүлжээ. АНУ-ын шүүгч тэднийг албадан гаргах шийдвэрт хориг тавьсныг үл харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.

Венесуэлийн “Трен де Арагуа” гэмт бүлэглэлийн 238 гишүүн, олон улсын “MS-13” гэмт бүлэглэлийн 23 гишүүнийг улс оронд нь авчирсан тухай Эль Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле ням гаргийн өглөө олон нийтийн сүлжээний хуудсандаа бичжээ.




АНУ-ын Засгийн газар болон Эль Сальвадорын талын аль нь ч тэдгээр хүмүүсийн хэн болох, ямар гэмт хэрэг үйлдсэн, мөн ямар гэмт бүлэглэлийн гишүүн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.




Венесуэлчүүдийг албадан гаргах шийдвэрээ зөвтгөхийн тулд Д.Трампын засаг захиргааг олон зуун жилийн өмнөх дайны үеийн хуулийг хэрэглэхийг хориглох шийдвэрийг холбооны шүүгч гаргасан боловч нислэгүүд хэдийн хөөрчихсөн байжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэдгийг няцаасан байна. “Манай засаг захиргаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаагүй. Хууль ёсны үндэслэлгүй шийдвэрийг террорист эдгээдүүдийг АНУ-ын нутаг дэвсгэрээс албадан гаргасны дараа гаргасан” гэж тэрбээр хэлжээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг