
2025 оны 3-р сарын 14-нд Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Бээжинд Ираны цөмийн асуудлаарх Хятад-Орос-Ираны Бээжингийн уулзалтад оролцохоор ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Рябков, Ираны Гадаад хэргийн дэд сайд Гариб Абади нартай уулзахдаа, шинэ нөхцөл байдалд Ираны цөмийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэх тухай Хятадын таван талт байр суурийг дэвшүүлэв.
Энэ нь нэгдүгээрт, маргааныг улс төр, дипломат арга барил болон энх тайван замаар шийдвэрлэхийг баримталж, хүч хэрэглэх болон хууль бус хориг арга хэмжээ авахыг эсэргүүцнэ. Талууд нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, яриа хэлэлцээг сэргээх нөхцөлийг идэвхтэй бүрдүүлж, нөхцөл байдлыг хурцатгах үйлдлээс зайлсхийх ёстой.
Хоёрдугаарт, эрх мэдэл, хариуцлагын тэнцвэрийг баримталж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хийгээд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах зорилтуудыг ерөнхийлөн зохицуулна. Иран цөмийн зэвсэг бүтээхгүй байх амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх ёстой бөгөөд “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээн”-д нэгдэн орсон орны хувьд, Ираны цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах эрхийг бүх талууд бүрэн хүндэтгэх ёстой.
Гуравдугаарт, Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн үндсэн дээр шинэ нийтлэг ойлголтод хүрэхийг баримтална. Талууд харилцан ойлголцон хамтран ажиллаж, яриа хэлэлцээгээ аль болох хурдан сэргээнэ гэдэгт Хятад улс найдаж байна. АНУ улс төрийн үнэнч байдлаа харуулж, яриа хэлэлцээндээ аль болох хурдан эргэн орох ёстой.
Дөрөвдүгээрт, яриа хэлэлцээгээр хамтын ажиллагааг ахиулахыг баримталж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хөндлөнгөөс хүчээр оролцуулахыг эсэргүүцнэ. Өнөөгийн нөхцөл байдалд, Аюулгүйн зөвлөл яаран хөндлөнгөөс оролцох нь талууд итгэлцлийг бий болгож, санал зөрөлдөөнөө нэгтгэхэд тус болохгүй юм, "хориг арга хэмжээг хурдан сэргээх"-ийг санаачлах нь олон жилийн дипломат хүчин чармайлтыг үгүйсгэх учир, эрхбиш болгоомжтой байх ёстой.
Тавдугаарт, алхам алхмаар тэнцүүлэх зарчмыг баримталж, зөвшилцөх замаар нийтлэг ойлголтод хүрэхийг эрэлхийлнэ. Бяр хүчний байр сууринаас үүсвэл, асуудлыг шийдэх түлхүүрийг олж чадахгүй гэдгийг түүхэн туршлага харуулсан юм. Бие биенээ харилцан хүндэтгэх үзэл санааг баримталж байж л бүх талуудын зүй ёсны анхаарлыг харгалзан үзсэн хамгийн том нийтлэг зүйлийг олох боломжтой байж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцсэн шийдэлд хүрч чадах явдал гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0