sonin.mn

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (UNCTAD) 3-р сарын 14-ний өдөр тайлан гаргав. Уг тайлангаас үзвэл 2024 онд дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрч, 2023 оныхоос 3.7 хувиар нэмэгдэн шинэ дээд цэгтээ хүрсэн ч 2024 оны сүүлийн хагаст худалдааны өсөлтийн хурд саарсан байна.




Уг тайланд 2024 онд дэлхийн худалдааны өсөлтөнд үйлчилгээний салбар эерэгээр нөлөөлсөн гэж тэмдэглэжээ. Үйлчилгээний салбар өнгөрсөн онд 9 хувиар өссөн нь нийт өсөлтийн бараг 60 хувийг бүрдүүлсэн бол барааны худалдаа 2 хувиар өссөн байна. 2024 онд хөгжиж буй эдийн засагтай орнуудын худалдааны өсөлт хөгжингүй орнуудынхаас давж, хөгжиж буй эдийн засагтай орнуудын импорт, экспорт бүтэн жилийн хугацаанд 4 хувиар, 4-р улиралд 2 хувиар өссөн гэнэ. Дөрөвдүгээр улиралд Хятад, Энэтхэгийн худалдааны өсөлт эрчимтэй нэмэгдсэн аж. Үүний зэрэгцээ хөгжингүй эдийн засагтай орнуудын худалдаа зогсонги байдалд орж, импорт, экспортын өсөлт удаан байж, дөрөвдүгээр улиралд хоёр хувиар буурсан байна.


Уг тайланд дэлхийн инфляци 2025 онд саарах төлөвтэй байгааг онцолжээ.



Г.Бямба