“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг 2026 оны 05-р сарын 05-ны өдөр долоон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлаж, ил тод, өрсөлдөөнт байдлаар зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт төр, эрдэм шинжилгээ, хөндлөнгийн төлөөлөл буюу “Эрдэнэс Монгол” ХХК, АҮЭБЯ болон их, дээд сургуулийн багш, судлаачид хамтран ажиллав.
Нийт 10 нэр дэвшигч материалаа ирүүлж, материалын бүрдэл, мэргэжлийн болон тусгай шалгуур, ярилцлага гэсэн 3 үе шаттай үнэлгээ хийжээ. Холбогдох дүрэм, журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтаар нэр дэвшигч Б.Тэлмүүн хамгийн өндөр оноо авсан байна.
Бямбарагчаа овогтой Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж, “Оюу толгой”, “Орано” зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож ирсэн. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилласан туршлагатай.
Б.Тэлмүүн нь одоогоор Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авна.
Энэхүү сонгон шалгаруулалт нь “Эрдэнэс Монгол” нэгдэл төрийн өмчит компанийн засаглалд ил тод байдал, мерит зарчим, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлж буйн тод жишээ боллоо.
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл7
МАНын дараагийн ээлжийн гахай хоолондоо орж байна.
Ямар ч хүн тавьсан МАНын авлигалчин хулгайч бүдүүн данжаадууд худалдан авах болно. Сонгон шалгаруулалт гэдэг бол МАНынхны заль мэх, өнгөлөн далдлалт
Нэг цүнх баригч пиздаа л байна.
Ямар ч захирал тавиад урьдын захирал нарын адил хулгайгаа үргэлжлүүлэн хийж МАНын бүдүүн данжаадуудыг таргалуулна. Сүүлд нь МАН энэ захирлынхаа хонжигон дээр зөөлхөн алгадаж гадаад руу дүрвүүлнэ. МАН ийм схемээр хулгай хийж идсээр ирсэн.
Социализмын үеээс л даргын цунх баригчид л дээшээ дэвшдэг байсан. Дарга нарын нүдэнд мундаг чадвартай залуу гэж харагдаж нүдлэгдэхийн тулд дээд сургуульд онц сурахаас гадна гоё хувцасладаг байх мөн сонинд сонирхолтой мэдээ их нийтэлдэг байх ёстой. Ингээд даргатай танилцаад ойртосны дараа архи ууж чаддаг байх ёстой болдог. Дараа нь хөөрхөн оюутан охидыг даргатайгаа танилцуулж нууц амраг болгоход нь тусалдаг чадварыг эзэмшсэнээрээ ирээдүйд том сайд дарга болох зам нь засагддаг байсан даа. Одоо ямар замаар том дарга болдогийг сайн мэдэхгүй ч бараг хэвээрээ байж магадгүй юм шиг ээ
Социализмын үед хамгийн хөөрхөн охидийг төв хороо засгийн газарт л харж болдог байлаа. Сайд дарга нар хэний нарийн бичиг хамгийн хөөрхөн бэ гэдгээрээ хоорондоо өрсөлдөж байлаа шүү дээ
МАН-ын томилгооны дарга нар залуу жаахан охидыг ажилд оруулж өгнө сайн ах чинь болое гээд арынхаа бавааныхаа өрөөнд архиар шахаж согтоогоод хүчинддэг явдал түгээмэл болсон.