ПАРИС, 2026 оны тавдугаар сарын 28 /BTA/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон лхагва гарагт Болгар улсын Ерөнхий сайд Румен Радевыг Парисын Елисейн ордонд хүлээн авч уулзжээ.
Э.Макрон фэйсбүүкийн хуудсандаа бичихдээ “Болгар Улсын Ерөнхий сайд Румен Радевыг хүлээн авч уулзсандаа баяртай байна. Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрчим хүч, өрсөлдөх чадварын салбарт бид түншлэлээ бэхжүүлж, илүү бие даасан, нэгдмэл Европын төлөө хамтран ажиллаж байна” гэжээ.
Р.Радев Парис хотод айлчилсныхаа дараа Брюссель хотыг зорьж, Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзсан байна. Түүнчлэн тэрбээр өнөөдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзахаар төлөвлөсөн бөгөөд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Кошта нартай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
Эмгэндээ (өвгөн нь, эсвэл нөхөр нь ч юм бил үү хэн мэдлээ) фашист гоомоо тахиа Макрон!