Батлан хамгаалахын ба аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай гэрээнд Их Британи, Польш улсуудын засгийн газрын төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Гарын үсэг ёслол Лондон хотын баруун хойд дүүрэг дэх цэргийн бааз байсан газарт болсон байна.
Гэрээнд зааснаар, хоёр тал хамтран зэвсгийн нарийн системүүдийг зохион бүтээж, үйлдвэрлэнэ. Мөн өргөн хэмжээний хамтарсан цэргийн сургуулилалт хийх, НАТО-гийн умард жигүүрийг хамгаалах зорилгоор нисгэгчгүй онгоцуудыг идэвхтэй ашиглах асуудлуудыг гэрээнд тусгасан байна.
“Энэ бол хоёр орны хувьд чухал өдөр” гэж Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Польшийн засгийн газрын тэргүүн Доналд Туск-тай уулзах үеэрээ хэллээ. Хариуд нь Д.Туск уг гэрээг “онцгой түүхэн баримт бичиг” гэж тодорхойлсон байна. Уг гэрээнд “Орос улс бол шууд учирч буй аюул занал” гэдгийг дурджээ. Польшийн тал жил орчмын өмнө ийм гэрээг Франц улстай байгуулсан юм. Орос-Украины дайн 5 дахь жилдээ үргэлжилж буй энэ үед Польш улс цэрэг армидаа өргөн хүрээтэй шинэчлэл хийж байна.
Тухайлбал, батлан хамгаалахын салбарт ДНБ-ий 4.8 хувь буюу 46.6 тэрбум евро зарцуулахаар төсөвлөснөөс тал гаруй хувийг шинэ зэвсэг техник худалдан авахад зарцуулах ажээ.
Их Британи улс мөн цэргийн хамтын ажиллагааны гэрээг Герман, Франц улсуудтай байгуулсан байна. Түүнчлэн Герман-Польшийн хооронд гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээ явагдаж байгаа бөгөөд энэ зун гэрээнд гарын үсэг зурах бололтой.
Гэрэл зургийн тайлбар: 2025 оны тавдугаар сарын 9-нд Варшав хотод Д.Туск, Кир Стармер, Германы канцлер Ф.Мерц, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар уулзаж байгаа нь
Б.Адъяахүү
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл2
Ха ха ха, Д2Д өмнө Их Британи, Франц, Польш улсууд цэргийн хамтын ажиллагаатай холбоотон улсууд байсан. Гитлерийн Герман 1939 оны 9 сарын 1-7-нд Польш улсыг эзлэн авхад Британи Франц хоёр юу ч хэлээгүй мэдээгүй царайлж байсан. Польш ууг нь 1938 онд Германтай хамтарч Чехсловак улсыг эзэлсэн бас холбоотон улс байсан юм шд! Ха ха ха
Барууны AFP агентлаг. Макрон, Мерц, Стармер гурвын галт тэргэнд кокаиндаж байгаад баригдсан бичлэг! 😂😂😂 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=SJEAWj1qQJRyONeq 😂😂😂