
Энэ оны БНХАУ-ын Засгийн газрын ажлын тайланд, хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг дэмжихийг онцлон тэмдэглэжээ. Тус улсын "Хоёр чуулган" өндөрлөсний дараа томоохон арилжааны банкнууд дээрх бодлогыг даган мөрдөж, хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжих цуврал арга хэмжээ авчээ.
Гуравдугаар сарын 12-нд олон санхүүгийн байгууллагууд мэдэгдэхдээ, цаашид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгох хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, дунд болон урт хугацааны хөрөнгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, санхүүжилт олгох зам сувгийг өргөжүүлнэ гэсэн бол
Хятадын Аж үйлдвэр, худалдааны банкны ТУЗ-ийн дарга Ляолинь хэлэхдээ, цаашдын гурван жилд хувийн аж ахуйн нэгжид 6 их наяд юаниас багагүй хөрөнгө оруулалт, санхүүжилт олгохоор төлөвлөж байна гэжээ.
Хятадын банкны ТУЗ-ийн дарга Гэ Хайжяо хэлэхдээ, хил дамнасан санхүүжилт, олон улсын төлбөр тооцоо, гадаад дахь хөрөнгө оруулалтын үйлчилгээний мэргэжлийн түвшинг дээшлүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж гадаадад үйл ажиллагаа явуулахыг дэмжин, хилийн чанад дахь томоохон бүтээн байгуулалтын төсөл, жижиг хэмжээний амьжиргааны төслүүдэд оролцохыг дэмжинэ гэсэн байна.
Гуравдугаар сарын 12-нд Хятадын Аж үйлдвэр, худалдааны бан 80 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай технологийн инновацийн сан байгуулж, технологи, хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжихээ илэрхийлжээ.
Мөн Хятадын олон яам хороод санхүүгийн капиталыг эрт, жижиг, урт хугацааны, хатуу технологид хөрөнгө оруулахыг дэмжиж, шинээр хөгжиж буй үйлдвэрүүд болон ирээдүйн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийсэн юм гэнэ.
Сэтгэгдэл0