
Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн холбооны нээлтийн ёслол өчигдөр болов.
Нээлтийн ёслолын ажиллагаанд холбооны удирдлагууд болох холбооны тэргүүн М.Оч, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Ганбаатар, холбооны УЗ-ийн дарга Ёшиказу Кай нараас гадна Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам асан Д.Чойжамц, хөгжмийн продюссер Б.Наранзун, реппер Big Gee. "UB групп"-ын гүйцэтгэх захирал О.Гэрэл нар оролцсон юм.
Нээлтийн ёслолын үеэр Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн холбооны Тэргүүн М.Оч: "Бид нарын хувьд Японы талаас Монголын жижиг, дунд компаниуд болон мэдээж гадагшаа тэлэх сонирхолтой компаниудад Японы “Коллект” групп гээд хуулийн ферм болон мөн М групп гэдэг санхүүгийн компанийг санал болгож байна. Тэр утгаараа манайх Монгол улсын хуулийг Япон хэл дээр нь тухайн компаниуд үйлчилгээ авах боломжийг олгож байгаагаараа бусдаас илүү давуу талтай гэж хэлж болно.
Монгол талаас манай эхний гишүүдээр одоо барилгын компани болсон UB групп элссэн байгаа. Япон талаас хэд хэдэн компаниуд бас ярилцаж байна. Мөн давхар манай холбоонд дэлхийн топ архитекторч болсон Комакинго гэж хүн байна.
Мөн түрүү жилээс хойш манайд Хархорины төсөл дээр хамтарч ажиллаж байгаа манай холбооны партнер гишүүн компаниуд бас элсэж орж ирж байгаа. Мэдээж манай улсад маш олон төслүүд байна. Төслүүд байгаа боловч гаднаас түншээ яг зөв олох боломж нь бас дутуу байдаг. Мэдээж япон компаниудын хувьд манай улстай хамтарч ажиллах маш их сонирхол байгаа. Гэвч хуулийн болон санхүүгийн асуудал зэрэг янз бүрийн эрсдэлээс болоод хойшилж байгаа зүйлүүд анзаарагддаг. Тэр үүднээсээ тэр хүрээг нь бид дэмжиж өгсөнөөр илүү нээлттэй болгохоор зорьж байна.
Бид нарын хувьд ерөнхийдөө яг энэ салбар гэсэн юм байхгүй. Бүх салбар нээлттэй.
Гол нь саяны хэлсэн шиг хууль эрх зүйн байдал болон санхүүгийн тал дээр Монгол улсын хуулийг Япон хэл дээр нь тухайн компаниуд үйлчилгээ авах боломжтой гэдэг зүйлийг хэлж байгаа. Мөн эсрэгээрээ Монголын компани Японд үйл ажиллагаа явуулахад Японы хуулийг Монгол хэл дээр нь авна гэдгийг санал болгож байгаа. Миний хувьд энэ бүх зүйл аль аль улсынх нь хувьд үр өгөөжтэй байгаасай гэж хүсч байна. Одоогийн байдлаар бид нарын хувьд Хархорины төсөл дээр түрүүчээсээ оролцоод явж байна. Сонгон шалгаруулалтан дээр нь манай Комакингогийн компани шалгараад тэнцээд явсан. Мэдээж Хархорины төсөл дээр маш их ач холбогдол өгч байгаа.
Соёл урлагийн хувьд гэвэл сая манай нэртэй реппер Big Gee Японы алдартай реппертэй хамтарч уран бүтээл хийсэн. Үүнд Монголын нэртэй сүмоч Тэрүнофүжи хувь нэмрээ оруулсан. Хувийн хэвшлийн хувьд гэвэл манай Ракуза групп крипто биржийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа.
Крипто биржийн хувьд гэвэл биржийн маань эхний үйл ажиллагаагаар сая хөлбөмбөгийн багаа авсан. Энэ багийн хамтрагч нь Японы Саппорогийн баг байдаг. Тэр утгаараа бид өөрсдийн тамирчдыг Япон руу илгээж, мөн зөрүүлээд Японы топ лигийн тамирчдыг Европ руу гаргах үүд хаалга нээгдэж байна гэж бодож байна" гэв.
Ж.Бат
Сэтгэгдэл9
Гэрээгүй хамтын ажиллагаанаас ашигтай ажиллах чадвар монголд бараг алга. Гэрээнийхээ дагуу япон талд хүлээлгэсэн үүрэг байхгүй бол сайн үр дүн гарахгүй.
Hend ch hereggui poprol, shalihgui jul gar elchin said hiisen bolj bgaa
chaddag yum bol ooroo elchingee hiicheech ahahah
Manaihan Yapan ruu mashind hamag valutaa ursgaad harin orond ni Japan manaihaas uy avahgui uy ch importlodoggui shuudee....uuruur helvel hudaldaanii aldagdaltai baidag.... Nuurs zarsan hrdrn dollar maaini uen bolood gadagshaa mashin ruu ursdag....Eniig yaj zogsooh ve humuusee........?????
Япон машины эрэлт байгаа учраас л нийлүүлэлт хийгдэж байгаа шүү дээ механикаар хятад машинд зах зээл нээх гээгүй л бол
Андуурав
Тууз хайчлахаас өөр юу ч чаддаггүй оркууд
Өөрөө чаддаг бол өөрийн гэсэн юмаа нээгээд туузаа хайчилаач дээ. Комментны араас том дугарч, атаархаж үхэх гэж байснаас
sybtan alibaag ygyisgehees eer yuch chadahgyi tenemel setgegdel geechee ereechigch ORKUUD!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!???????????????????????????????????????