sonin.mn

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан. “Опен хаус” ХХК болон бусад орон сууцны контор орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна.