
Оросын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф нар утсаар ярьж, байнгын харилцаатай байхаар тохирлоо гэж ОХУ-ын Гадаад тагнуулын албаны хэвлэлийн албанаас мэдээлэв.
“2025 оны гуравдугаар сарын 11-нд ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал Нарышкин, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Рэтклифф нар утсаар ярьжээ.
Ярилцлагын үеэр хоёр орны тусгай албаны хамтын ашиг сонирхлын чиглэлээр хамтран ажиллах, хямралын нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд мөн олон улсын тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, Москва, Вашингтоны харилцааны сөргөлдөөнийг бууруулахад туслах зорилгоор хоёр улсын тусгай албадын захирлуудын хооронд тогтмол харилцаа холбоо тогтоох тохиролцоонд хүрсэн" гэж тус мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: interfax.ru
Ж.Дорж
Сэтгэгдэл0