sonin.mn

Гүржийн шүүх тус улсын ерөнхийлөгч асан Михаил Саакашвилид есөн сая лари (3.2 сая орчим доллар)-гийн төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр 9 жилийн хорих ял оноолоо гэж "Эрх чөлөө" радио мэдээлэв.


Өмнө нь Саакашвили албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрбээр 2021 оны аравдугаар сарын 1-нээс хойш шоронд хоригдож байгаа ажээ.


Шүүгчийн тайлбараас үзэхэд Саакашвили үлдсэн гурван жил зургаан сарын оронд дахин зургаан жил зургаан сар шоронд суух ёстой болж байна. Саакашвилид оногдуулсан энэхүү шүүхийн шийдвэрийг зарлахтай зэрэгцэн шүүх хуралдааны танхимд байсан хүмүүс эсэргүүцэж, хашгиралдсан гэж "Эрх чөлөө" радио мэдээлжээ.

 

Эх сурвалж: armtimes.com

Ж.Бат