
Америкийн барааг худалдаж авах уу үгүй юу гэдэг нь Европчуудын хувьд бэрхшээлтэй сонголт болоод байна.
Одоогийн байдлаар энэхүү зөрчилдөөнтэй байдал нь олон улсын сошиал медиад ч хурдацтай тархаж байна. Хоёрдугаар сараас хойш "Америкийн барааг Европ бойкотлох" кампанит ажлын талаарх хэлэлцүүлэг Х зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ихээхэн тархсан. Фэйсбүүк дээр Дани хэлээр Америкийн бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалсан бүлгийн гишүүдийн тоо хоёрдугаар сарын эхээр 1000 байсан бол өнөөдөр 72,000 болж нэмэгджээ. Энэ нь ердөө 6 сая орчим хүн амтай улсын хувьд багагүй тоо юм.
Европ, Америк удаан хугацааны турш ойрын холбоотон байсаар ирсэн. Европчууд яагаад энэ удаад Америк барааг бойкотлохоор шийдсэн бэ?
Шууд өнцгөөс харвал энэ нь АНУ-ын Гренландын талаарх мэдэгдэлтэй холбоотой юм. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор орохоосоо өмнө Данийн засаг захиргаанд байдаг Гренландыг авна гэж сүрдүүлж, хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн. Энэ нь бусад орны бүрэн эрхт байдалд АНУ хөндлөнгөөс оролцож байгаа үндэслэлгүй үйлдэл гэж Европын ард түмэн үзэж байна.
Украины хямрал бол бас нэг шалтгаан юм. АНУ Европыг орхиж, Оростой шууд яриа хэлэлцээ хийж эхлэх үед Их Британийн Financial Times сонин Европыг "хүүхдийн ширээний ард хүчээр суулгасан" тухай нийтлэл нийтэлжээ. Британийн Батлан хамгаалах сэтгүүлийн мэдээлснээр, АНУ-ын Украины бодлогод сэтгэл дундуур байгаагаас болж Норвегийн шатахуун нийлүүлэгч Haltback Bunkers компани Норвегид байрлаж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцуудыг цаашид шатахуунаар хангахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Европ аюулгүй байдлын хувьд АНУ-аас ихээхэн хамааралтай байсаар ирсэн. Европын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг тайлбарлахдаа: Европ бол 40 настай, эцэг эхээсээ салж үзүүгүй хүүхэд байсан бол одоо зүүднээсээ сэрсэн чинь гэрээсээ хөөгдсөнөө мэдрэх шиг боллоо гэжээ.
Мөн Европын хүмүүсийн амьдралтай нягт холбоотой татварууд байдаг. Энэ оны хоёрдугаар сард Европын холбоо АНУ-ЕХ-ны удахгүй болох худалдааны дайныг зохицуулахын тулд худалдааны албаны хүмүүсээ Вашингтон руу айлчилсан. Гэсэн хэдий ч Трампын Засгийн газар Атлантын далай дамнасан энэ холбоотондоо эелдэг хандсангүй. Гуравдугаар сарын 12-нд АНУ бүх импортын ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулах бодлого албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. АНУ-д ган нийлүүлэх хоёр дахь том эх үүсвэрийн хувьд ЕХ асар их зардал гаргах болно. Мөн өдөр Европын Комисс ирэх сараас эхлэн АНУ-ын 26 тэрбум еврогийн үнэ бүхий бүтээгдэхүүнд хариу татвар ногдуулна гэж мэдэгджээ.
Америкийн улс төрчдийн хувьд энэхүү бойкот бол сэрэх дохио юм. АНУ-ын шинэ Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнийхээ дараа татвар гэх зэвсгийг дур мэдэн ашигласан бөгөөд үүнийг олон улс эсэргүүцэж байв. Хэрэв "Америк барааг бойкотлох" кампанит ажил эрчимжвэл Америкийн компаниуд хамгийн их хохирол амсах болно. Мөн хариу арга хэмжээ эсвэл сөрөг довтолгооны дараа олон талт худалдааны систем бүрэн сүйрч магадгүй юм.
Европын улстөрчид энэ талаар илүү сайн бодох хэрэгтэй. Ард түмний санаачлан эхлүүлсэн "Америкийн барааг бойкотлох" кампанит ажил нь зөвхөн хэрэглээний сонголт төдийгүй Америкийн ноёрхол, дээрэлхэх явдлыг эсэргүүцэх, бүр Европын стратегийн бие даасан байдлын шаардлага, илэрхийлэл юм. Атлантын далайг дамнасан эвслийн "хуурамч харилцаа" урт удаан хугацаанд өө сэвтэй байсан бол Европ жинхэнэ стратегийн бие даасан байдлыг эрэлхийлэхгүй бол "Америкийн тулгалт"-ад өртөж магадгүй болоод байна.
Наянтайн Далантай
Сэтгэгдэл3
Далантайгийн Жарантай хүү нь юу хийж байна !
Наянтай хөгшиний наян насны босгон дээр төрсөн,,,ДАЛАН ХУДАЛЧ далантай хүү,,,амь орсон байхчиньвээ,,,,өнтэй тарган өвөлжөөд,,,үргэлжлүүлэн сайхан шинэлээд,,,, бас сайхан мартлаад,,,,одоо сайхан хаваржиж байна уу,,,хаагуур юу хийгээд харагдаж үзэгдэхгүй алга болчихвоо,,,
Жарантай авгай аваад мөн Тавинтай хүүгээ төрүүлээд байгаа ш дээ.