sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Жидда хотноо уулзаж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. 

Энэ талаар 3-р сарын 11-ний мягмар гарагт Украины ерөнхийлөгчийн алба болон Саудын Арабын Гадаад хэргийн яамны цахим хуудсуудад мэдээлсэн байна.


“Украины тал Саудын Араб манай улстай худалдаа, эдийн засаг, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, түүнчлэн тус улсын хөрөнгө оруулалт, манай улсыг сэргээн босгоход оролцох сонирхолтой байна. 
Угсаа залгамжлах ханхүү Украин болон түүний ирээдүйн сэргээн босголтод хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа нотолсон" гэж мэдээлжээ.  


Саудын Араб нь эхний ээлжинд Украинтай эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарт "хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн ирээдүйтэй түншлэлийг бий болгох замаар хөрөнгө оруулалтын харилцааг" бэхжүүлэхийг зорьж байна.

Эр-Рияд мөн Ерөнхийлөгч Зеленскийтэй "Украинд иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоох хүчин чармайлтын талаар ярилцсан" гэж нэмж хэлжээ. 

"Саудын тал энэхүү уулзалтаар Украины тусгаар тогтнол, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг хүндэтгэх зэрэг олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын дүрмийн дагуу дайныг зогсооход эдгээр хүчин чармайлт амжилттай болно гэдэгт найдаж байна" гэж тус хэвлэлийн мэдэгдэлд дурдсан байна.


Эх сурвалж: dw.com

Ж.Бат