
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 17 /NHK/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар утсаар ярьж, хоёр талын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд тогтмол холбоо тогтоохоор тохиролцсон тухай Оросын ГХЯ мэдээлжээ.
Тус яамнаас мэдээлснээр, С.Лавров, М.Рубио нар Америкийн талын санаачилгаар бямба гарагт утсаар ярьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар лхагва гарагт утсаар ярьсны дараа хоёр дипломатч ярилцжээ.
Ерөнхийлөгч нар хэлэлцэн тохиролцсоны дагуу яриа хэлэлцээг сэргээхийн тулд хамтран ажиллахад бэлэн гэдгээ дипломатчид дахин нотолсон байна. Талууд мөн Орос-Украины мөргөлдөөн, Палестинтай холбоотой нөхцөл байдал зэрэг олон улсын асуудлыг шийдвэрлэхэд нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, М.Рубио С.Лавровтой утсаар ярьсан нь Д.Трамп, В.Путин хоёрын ярианы үргэлжлэл гэж мэдэгдсэн байна.
Д.Трамп "Украины мөргөлдөөнийг эцэс болгохыг эрмэлзсэн хэвээр байгаа гэдгийг” Төрийн нарийн бичгийн дарга дахин мэдэгдсэн гэж уг мэдэгдэлд дурджээ.
М.Рубио, С.Лавров нар мөн АНУ-ын өмнөх засаг захиргаанаас "дангаар тогтоосон хориг"-ийг цуцлах асуудлыг хэлэлцсэн гэж "Reuters" агентлаг Оросын ГХЯ-ны мэдэгдлийг эш татан мэдээлсэн байна. Америк, Оросын төлөөлөгчид Саудын Арабад ойрын өдрүүдэд уулзахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гараад байгаа энэ үед М.Рубио, С.Лавров нар утсаар ярилаа.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Моорон толгой Лаларович
Чи харин илжигэн толгойт юм байна, ха ха ха
Орос характер гэж,,,хүчтэнд долигонон тал засч,,,хүчээр буурайг нь дарлан дээрэлхэх,,,хүчээр буурайг нь дарлан дээрлэхээд,,,,хариугаа хүртэн,,,,зодуулахаараа,,,гангинан гаслан гоншигонон,,,,хэн нэгэн хүчтэний нөмөр бараадах,,,
Чи тийм байх.