
Долдугаар сарын 26-нд Шанхайд болсон 2025 оны дэлхийн хиймэл оюун ухааны хурал болон дэлхийн хиймэл оюун ухааны удирдлагын дээд түвшний хурлын нээлтийн ёслол болов. Уг ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцож, үг хэлжээ.
Ли Чян хэлэхдээ, "Шинжлэх ухаан технологи хэрхэн өөрчлөгдсөн ч түүнийг хүн төрөлхтөн ашиглан удирдаж, сайн сайхан, бүгдэд ашигтай тал руу хөгжүүлэх ёстой. Хиймэл оюун ухаан ч гэсэн хүн төрөлхтөнд тустай олон улсын нийтийн бүтээгдэхүүн болох ёстой" гэжээ.
Хиймэл оюун ухааны олон нийтийн бүтээгдэхүүний шинж чанарыг ойлгож, хөгжил удирдлагыг дэмжих талаар Ли Чян гурван санал дэвшүүлэв. Тухайлбал: Нэгдүгээрт, түгээн сурталчилж, хүртээмжтэй байлгах талаар илүү анхаарч, хиймэл оюун ухааны одоогийн хөгжлийн үр бүтээмжийг бүрэн ашиглах ёстой. Хоёр дахь нь инновацийн хамтын ажиллагаанд илүү анхаарал хандуулж, хиймэл оюун ухааны технологид илүү их амжилт гаргахын төлөө зүтгэх ёстой. Гурав дахь нь хиймэл оюун ухааны хамтын засаглалд илүү анхаарч, хүн төрөлхтөнд илүү их үр өгөөжөө өгөхийг баталгаажуулах ёстой гэжээ.
Нээлтийн арга хэмжээнд гадаад дотоодын зочид төлөөлөгчид болон хиймэл оюун ухааны судалгаа үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэн судлаачид нийт 1000 гаруй хүн оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш зэрэг хүмүүс мөн илтгэл тавив.
Энэ удаагийн хурлаас "Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г гаргажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Монгол угаас энэ салбарт амжилт олохгүй. Хэрвээ монгол энэ салбарт дээшлээд гарах гэвэл Хятад, Америкийн байр суурь ганхаж унах болно. Иймд Монгол улсыг балбаж байгаад хиймэл оюуныг ашиглах боломжгүй болгож, Америк болон Хятадын байр суурь бэхжинэ.
Угаасаа хиймэл оюун ухааны талаархи ойлголт манайд чинь маш бүдэг бадаг шүү дээ. Монголчууд бид чинь нэг муу чулуун бордюраа ч хөрөөдөж мэдэхгүй бүхэл бүтэн уулыг хятадуудаар хөрөөдүүлээд улаанбаатар уруу 2000 км ийн холоос зөөж авчирдаг биз дээ. Цонхны шилээч хийж мэдэхгүй маш хоцрогдсон хүмүүс шүү дээ монголчууд бид чинь. Тэр хиймэл оюун моюун бол бүр хэзээ ч үл хүрэх зэрэглээ төдий дөө
Нүүдлийн соёл байгальд ээлтэй. Монголчуудад суурин соёл тохирдоггүй
Улаанбаатарт хэт төвлөрч байна. Ингэж байгаад Уйгарын хар хот шиг сүйрвэл яах вэ гэж Улаанбаатарт байгаа нөхөд бодохгүй юм даа. Хятадууд Улаанбаатарыг бүслээд авбал за тэгээд өлсгөлөнд нэрвэгдэж дуусна. Суурин соёл олон хүнд тохирсон мэт боловч дайнд амархан сүйрдэг.