
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 28 /Bloomberg/. Өмнөд Солонгосын технологийн томоохон компани болох “Samsung” Америкийн цахилгаан авто машин үйлдвэрлэгч “Tesla” компанид зориулан бичил схемийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх урт хугацааны гэрээ байгуулжээ.
Гэрээний үнийн дүн нь 16.5 тэрбум ам.доллар бөгөөд 2033 оныг дуустал хэрэгжинэ.
"Samsung" компани бичил чипийн зах зээлд байр сууриа алдаж буй энэ үед “Tesla”-тай энэхүү шинэ гэрээг байгуулж байна. Тус компанийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаагаас шалтгаалан гэрээт үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй байгаа Тайванийн TSMC компанитай харьцуулахад бичил электроникийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх хүчин чадлаа бүрэн ашиглах хэмжээний захиалга авч чадахгүй байгаа юм. Эдгээр компани мөн 2 нанометрийн хэмжээтэй чип үйлдвэрлэх технологид шилжих бэлтгэл ажлаа хангаж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Манай орос ах нар маань хэзээ ч чип үйлдвэрлэж чадахгүй чигээрээ дуусах юм байхдаа. Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа пентиум4 ийн 180 наногийн сифу чип хийж чадлаа гээд байсан. Ойрдоо юм сонсогдохгүй л байна. Харин тайванчууд 2 наногийн чипний захиалгад дарагдаад хэцүү л байгаан байна
Тайван 2 нм-ийн чип хэвлэх машиныг өөрсдөө хийддэггүй. Одоогоор Недерландын ASML хэвлэх технологтой бна. Тайван зөвхөн дизайн болон хавлэх үйлдвартэй.