
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын эсрэг “эсрэг империалист” дайн, тэмцэлд ялалт байгуулахаа амлажээ. Энэ тухайгаа тэрбээр Солонгосын дайн зогссон ойг тэмдэглэх үеэрээ мэдэгдсэн бөгөөд тус улсын төрийн мэдээллийн агентлаг ЦТАК ням гарагт мэдээлсэн байна.
“Манай улс, ард түмэн заавал агуу зорилгод хүрч, хүчтэй армитай баян оронг цогцлоох бөгөөд империалист Америктай хийх тэмцлийн хүндэт ялагчид болох болно” гэж тэрээр цэргийн музейд зочлох үеэрээ хэлжээ.
1953 оны 7 дугаар сарын 27-нд БНАСАУ АНУ болон Хятадтай гал зогсоох гэрээ байгуулснаар БНСУ-тай гурван жилийн турш үргэлжилсэн дайныг дуусгасан билээ. Пхеньян 7-р сарын 27-ныг “Ялалтын өдөр” гэж нэрлэдэг ч энэхүү гал зогсоох гэрээ Солонгос хойгийг бараг тэнцүү хуваасан хил хязгаарыг тогтоосон юм.
Х.Цэцэннорв
Эх сурвалж: moscowtimes.ru
Сэтгэгдэл8
АРДЧИЛСАН ТАРВАГЫГ ӨРӨӨНИЙХӨӨ ҮҮДЭНД ХОНУУЛСАН ЭР ДЭЭ
Дайны цагаан солио тусчихсан лүд. Дайтаагүй дайндаа ялна ч гэх шиг.... галаа зогсоогоод 70 гаруй жил болчоод байгаа мөртөө ялна нтр гэж сулиараа л...
Украйны дайнд цэрэг илгээж чадсан тул одоо америк, хятадаас илүү орчин цагийн дайны туршлагатай болсон хойд солонгос.
Ёстой солиотой гахайн тоорой бн ккк ёстой орвонгоороо арчуулана шүү
Басаж болохгүй.
ХЯТАД БАЙХГҮЙ БОЛ А,СОЛОНГОС БАЙХГҮЙ.
Бусдаас буруу бүү хай ким чон ун
Робот улс