
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах" хуулийн төсөл санаачилж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Сүүлийн 6 сарын турш судалгаа хийлгэж "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах" хуулийн төсөл боловсрууллаа. Ингээд өнөөдөр энэ хуулийн төслийн талаар санал авах бичгээ Засгийн газарт өгч байна.
Монгол улсын хувьд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" үнэхээр хурцадмал байдалтай болсон байна. Судалгаанаас харахад мансууруулах бодис хэрэглэгчдийн нас залуужиж байна. 2002 онд батлагдсан хууль нь өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй байгаа харагдаж байна. Тийм учраас уг хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс зөрчлийн тухай хуулиар торгуулах болон баривчлах ялаар шийтгүүлдэг.
Ирээдүйг авч явах залуу үе маань хар тамхинд живэх юм бол Монгол улсын ирээдүй бүрхэг болно. Хар тамхитай холбоотой хэрэг дээр оролцсон төрийн албан хаагчид, нуун дарагдуулсан, өөгшүүлсэн этгээдүүдэд авах арга хэмжээ нь 2 дахин өндөр байх заалтууд оруулсан байгаа. 5 болон түүнээс дээш жилийн хорих ялтай болно. Энэ хууль чанга байж монголын ирээдүй хар тамхинаас аврагдана.
Хэдэн жилийн өмнө Монгол улс зөвхөн дамжин өнгөрөх улс байсан бол өнөөдөр хэрэглэгч, бүр үйлдвэрлэгч улс болчихсон байна.
Тийм учраас яаралтай энэ хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй." гэв.
М.Чой
Сэтгэгдэл8
Амгаоанбаатар ямаар ч ойлголтгүй нөхөр байна Залуучуудыг тав найман жилээр хорь шоронжуулах юм л сэдсэн байна Тэгвэл тэр шоронгууд чинь хар тамхины цэгүүд болноо Амраланбаатар хамгийн гол асуудал ашиг олох зорилгоор хар тамхи худалдсан хүний тухай огт ярихгүй байна Зориуд юм биш биз Хэрэглэсэн хүнийг саатужлж баыгаа гол зорилго бол худалдсан хүнийг хэлүүлэх шүү Хэлж хуулийнхантай хамтрахгүйбол харин ял өгөх хэрэгтэй
Чам шиг хулгайч нар хулгайгаа зогсоож байж энэ улс хөгжих үам руугөа орно. Тэгээд ч хулгайч эх орноосоо урвагчдын хүүхдүүд үр удам хар тамхиндаа ороод үхэцгээх нь үйлийн үр нь юмдаа. Тэмцээд яадгийн. Нэг орсон бол гарэа гэж угаасаа байхгүй үхээд л дуусна
наймаачидтай нь тэмцэхгүй юмуу? шал мангар юм байна шд. ийм юмнууд хууль хийдэг гэхээр…..
Гэнэн тэнэг ард түмэн маш охорхон,яг эрхтэн шигээ охорхон бодолтой байдаг нь эмгэнэл.Хар тамхи бол хаана ардчилал, хүний эрх гэж донгосч байна тэнд цэцэглэж байдаг жамтай зүйл.Хар тамхийг устгах ганцхан гарц бий. Тэр бол дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах юм.Бид одоогийн энэ бүх алдаа завхралын муу муухай бүхний уг шалтгаан болсон дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах шаардлагатай.
Гэр орон ахуйн тамхидалт мансууралт ихэсэх вий.Тодорхой газар бага туэг зөвшөөрөх л хэрэнтэй
Хамжлагат нийгэм шиг хатуу хууль хэрэггүй. Жишээ нь эмэгтэй хүний бие өөх байдгийг мэдэх үү гэж хэлж, асуух нь ?! Хамжлагат нийгэмд байдаг. Үйлийн үрээс хаана төрөхөө сонгодог. Бурхан хүнийг сорьдог.
Бурхан таны дотор буй
Ирээдүйгээ харвал уйтгартай