
Улаанбаатар хотын анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төв орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй уг төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус дулааны цахилгаан станц нь Сэлбэ дэд төв барихаар төлөвлөсөн 10.068 өрхийн орон сууцны хойд талын хэсэг, Дамбадаржаа дэд төвийн 2000 гаруй айлыг дулаанаар хангах юм. Өнөөдрийн байдлаар 86 метр яндан угсрахаас 62 метрийг угсарсан төдийгүй суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалтын ажил үргэлжилж буй. Мөн БНХАУ-д үндсэн зуух болон бусад тоног төхөөрөмж, металл хийцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд эхний ээлж нь хилээр орж ирж байна” гэв.
Түүнчлэн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусган, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү 2026 оны арванхоёрдугаар сард ашиглагч байгууллагад нь бүрэн хүлээлгэн өгөхөөр график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг тэрбээр онцоллоо.
Сэтгэгдэл7
Яндан босгох амаргүй.
Dylaanii chahilgaanii stanztai bosoh tyhaid ajil hiij baigaa nehedee saihan dees ni tataarai!!!!!!!hyrai hyrai hyrai.....................
tsahilgaan bish dulaan uildverlene geed bgaa yum bishuu, neg moson generator tavichihgui dee. nuursee haanaas yugaar zooh bol? zamiin tugjrel ch yarmag tsaashaa l boloh bh daa
Хонконгоор бариул. Хятадууд биш
Төвийг сахи
Хонконг бол үндэстэн
ДЦС -Дулааны станцаа ЯЛГАДАГГҮЙ мэдлэг муутай юм золиг вэ , шууд л Том Уурын Зуух гээд л нэрлэхэд болнодоо , нөгөө барууныг дуурайсан эко мико өнгөрсөөн.