sonin.mn

Дэлхий нийтийг харахад өнөөдрийн хамгийн халуун сэдэв, хамгийн сүүлийн үеийн технологийн сэдэв нь хиймэл оюун ухаан болоод байна. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хятад Улс нь хиймэл оюун ухааны технологид шинээр гарч ирж буй гүрний хувьд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, дэлхийн засаглалыг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалсан анхны орнуудын нэг юм. 2023 оны 10-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга" дэвшүүлж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь хүн рүү чиглэсэн, сайн сайхны төлөөх оюун ухаан, харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмуудыг баримталж, хиймэл оюун ухааны технологийн аюулгүй байдал, найдвартай байдал, хяналт, шударга байдлыг тасралтгүй сайжруулж, өргөн зөвшилцөлтэйгээр дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын тогтолцоо, стандарт үзүүлэлтүүдийг бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагаа, хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийг бэхжүүлэхийг онцолсон юм.


2024 оны 7-р сард Хятад улс хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тогтоолыг санал болгож, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганаар баталсан. Энэ бол хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны тухай НҮБ-аас гаргасан анхны тогтоол юм. Мөн оны 11-р сард Ши Шиньпин дарга Рио-де-Жанейрогийн "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хиймэл оюун ухааныг бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө, ашиг тусын тулд ашиглахын төлөө хиймэл оюун ухааны олон улсын засаглал, хамтын ажиллагааг эрчимжүүлж, түүнийг "баян улс, баян хүмүүсийн тоглоом" болгохоос зайлсхийх хэрэгтэйг онцолсон байдаг.


Үүнээс гадна Хятад улс мөн Францтай хиймэл оюун ухаан, дэлхийн засаглалын талаар хамтарсан мэдэгдэл гаргасан. Хятад, Америк хиймэл оюун ухааны удирдлагын талаар илэн далангүй, бүтээлч яриа хэлэлцээ хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хиймэл оюун ухааны талаарх тогтоолыг хамтран дэмжив. Энэ бүхэн нь Хятад улс томоохон орны хувьд хариуцлагатай гүрэн гэдгийг харуулж байна.


Шинжлэх ухаанд хил хязгаар гэж байдаггүй. Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг эргэн харахад шинжлэх ухааны эрэл хайгуул, технологийн шинэчлэлийн томоохон нээлт бүр олон улсын солилцоо, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааны салбарт сөрөг хандлага бий болсон, өөрөөр хэлбэл барууны зарим томоохон гүрнүүд хиймэл оюун ухааныг ноёрхлоо хадгалах хэрэгсэл болгон ашиглахыг оролдож байна. Тухайлбал хиймэл оюун ухаантай холбоотой чипүүдийн экспортыг зохицуулах, бусад орны дэвшилтэт том хэмжээний загвар бүтээгдэхүүнийг хориглох, идэвхгүй болгох, Парисын хиймэл оюун ухааны үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзаж буй үйлдэл нь шинжлэх ухаан, технологийн хөгжилд харшлаад зогсохгүй өөрсдийнхөө хөгжил дэвшилд ч зайлшгүй саад болдог.


Үүний эсрэгээр, Хятадын засгийн газар шинжлэх ухаан, технологийн хүртээмжтэй хөгжлийг дэмжиж байгаа бөгөөд Хятадын хиймэл оюун ухааны загвар болох DeepSeek нь нээлттэй эхийн загварыг дэлхий дахинтай хуваалцахад бэлэн байна. Энэ нь цаг үеийн чиг хандлагатай нийцэж байгаа юм. "Пакистан Обсервер" сонин саяхан мэдэгдэхдээ, Хятад улс хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны эдийн засгийн хүчирхэг тоглогч болж, хөгжиж буй орнууд, ялангуяа "дэлхийн хөгжиж буй орнуудыг баялагаар хангаж, дэлхийн технологийн дэвшлийн хурдыг гүйцэхэд тусалсан" гэжээ.


Хүн төрөлхтөн бэлэн болсон болоогүй хиймэл оюун ухааны технологийн давалгаа ирдгээрээ тулаад ирж байна. Энэ бол нийгмийн засаглалыг сайжруулах, олон улсын аюулгүй байдлыг хангах хүч болохоос гадна шударга ёсыг заналхийлж, энх тайван, тогтвортой байдалд аюул учруулах эх үүсвэр болж чадна. Энэхүү "хоёр иртэй сэлэм"-ийг хэрхэн зөв ашиглах вэ? Энэ бол дэлхийн улс орнуудад тулгарч буй нийтлэг асуудал юм. БНХАУ-ын санал болгож буй дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга нь энэ асуудлыг шийдвэрлэх Хятадын шийдэл болж, дэлхий нийт лавлаж тунгаах асуудал юм." гэжээ.


Г.Бямба