sonin.mn

ЕРЕВАН, 2025 оны хоёрдугаар сарын 13 /Xinhua/. "Бүгд Найрамдах Армен Улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай" хуулийн төслийг Армений Үндэсний ассамблей /парламент/ лхагва гарагт баталжээ. 


Хуулийн төслийг батлахыг 63 гишүүн дэмжсэн бол 7 хүн эсэргүүцсэн санал өгсөн байна. Эрх баригч “Иргэний гэрээ” намын парламент дахь бүлэг хуулийн төслийг дэмжжээ. Харин сөрөг хүчний “Нэр төр бий” намын бүлэг эсэргүүцсэн санал өгсөн бол сөрөг хүчний намуудын “Армен” эвсэл санал хураалтад оролцсонгүй.


Хуулийн эцсийн найруулгад: "Армений ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, Бүгд Найрамдах Армен Улсыг аюулгүй, хамгаалагдсан, цэцэглэн хөгжсөн орон болгох зорилт тавин, Бүгд Найрамдах Армен Улсыг Европын Холбоонд элсүүлэх үйл явц эхэлснийг зарлаж байна" гэжээ. Уг хуулийн төслийг Арменийн засгийн газар нэгдүгээр сарын 9-нд баталсан юм. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг