![sonin.mn](/storage/news_images/1739417319IMG_1580.jpeg)
Монгол Улсад 2023 онд олимп, дэлхийн аваргуудаар багаа бүрдүүлсэн ОХУ-ын уран гулгалтын одод шоу тоглолт болж байлаа. Уг тоглолтын салхийг хагалж нээлтийн үзүүлбэрээ үзүүлсэн Монгол уран гулгагч 16 настай О.Мишээл охин бидний зүрх сэтгэлд тодоор үлдсэн. Энэ тоглолтыг үзсэн олон хүүхэд О.Мишээл шиг уран гулгалтаар хичээллэх, дэлхийн одууд шиг мөсөн ертөнцөд дүүлэн нисэх мөрөөдлөө тээсэн. Тэр үеийн жаахан О.Мишээл маань өнөөдөр шар тивийн томчуул чуулсан “ Харбин-2025” Азийн 9 дэх удаагийн наадамд Монголоо дуудуулсаар өрсөлдлөө. Түүний хувьд энэ тэмцээн олон улсын хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон тэмцээн нь болж байна.
Отгонбаатарын Мишээл охин 2006 онд АНУ-д төрж 2020 онд Монгол Улсдаа суурин амьдрахаар ирсэн, АНУ-ын иргэншилтэй. 7 настайдаа уран гулгалтын спортод хөл тавьж 12 дахь жилдээ уг спортоор хичээллэж байна. Эх орондоо аав, ээжийн хамтаар ирэх үеэр цар тахлын хүндхэн жилүүд таарч бэлтгэлээ цалгардуулсан үе ч түүнд бий. Бэлтгэлээ эрчимжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн урд, хойд. хөршид ч хамтарсан бэлтгэлд оролцож явжээ. Ингэж явсаар 2023 оноос Наран улсын Нагояа хотноо Тэцукацу Накашима багшийн удирдлага дор бэлтгэлээ базаасаар байгаа. Тэр өнөөдөр богино үзүүлбэрт 26.32 оноо авч дараагийн шатны өрсөлдөөнд нэрээ үлдээж чадлаа. Олимп, дэлхийн алдартай тамирчид бэлтгэж өөрийн мэддэг чаддаг бүхнээ Монголынхоо бяцхан хүүхдүүдэд заана гэх гоё мөрөөдөлтэй. Шар тивийн наадамд маргааш дахин шинэ хуудас, түүх бичих болтугай!
Сэтгэгдэл10
ямар урт нуруутай юм бэ? энэ спортод зохимжгүй харагдаж бна
bitii ataarh muu buduun gichii min
жунго охин байна.
Данхан толгойттой адилхан жунго гаралтай охин байна.
яаж ч харсан монгол биш бна даа
Хөөрхөн л охин бна! Амжилт!
Харьд эцгээс олдож, эхээс унасан мөртлөө, тив алгасан гүйж ирдэг адуу мал шигээ элгэн халуун МОНГОЛ эх орноо зорин ирж нутагшсан энэ сайхан охиныг элдэв буруу санаатны өгөр солиу санаа, бузар хэл амнаас ариутган хамгаалъя аа, ХӨХ ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨН СОЕРХОЖ, МИШЭЭЛ охины ирээдүйн их амжилтад ариун сэтгэлийн ЕРӨӨЛ ӨРГӨЕ ӨӨ!!!
Anhni uran gulagach Misheeldee amjilt husen erooy. Mongold surag ch bhgui bsan uran gulgaltiigex orondoo awchirlaa.Bid bayarlaj bna
Хөөрхөн охин бн . Бичлэгийг нь хаанаас олж үзэх вэ
💐💐💐👏👏👏