sonin.mn

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 13 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараатай лхагва гарагт утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Сирийн шинэ удирдлагад тулгарч буй асуудлуудыг ард түмнийхээ сайн сайхны төлөө шийдвэрлэхэд нь аш-Шараад Оросын удирдагч амжилт хүсжээ.


“Сирийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Оросын тал Сирийн улсын эв нэгдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих зарчмын байр сууриа илэрхийллээ" гэж Кремль мэдээлсэн байна. 


В.Путин мөн Орос улс Сирийн нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахад туслахад бэлэн байгаа гэдгийг нотолжээ.

Хямралын дараах сэргээн босголтод Орос улс Сирид туслахад бэлэн байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ, сиричүүд тулгарч буй сорилтуудыг гадны хөндлөнгийн оролцоогүйгээр даван туулах чадвартай гэдэгт Москва итгэж байна гэжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг