
Хүмүүс оюун ухаанаараа бодож олоод, гараараа хийж бүтээсэн биет зүйлсийн тоо, хэмжээ хязгааргүй их юм. Бодож олдог, хийж бүтээдэг, ашигладаг, засаж сэлбэдэг, улам бүр сайжруулж нөхөн үйлдвэрлэдэг, ашиглагдах хугацаа болон найдвартай байдлыг нь ямагт дээшлүүлдэг үйл ажиллагаа мөнхөд үргэлжилсээр иржээ. Хүний өөрийн нь бүтээсэн бүхний хувьд байдал нэг иймэрхүү. Харин яг өөрийн нь бие, эрхтэн, яс чанар, насны хувьд байдал ямар байна вэ? Энэ бол онц чухал сэдэв, амин чухал асуудал. Нэр, хүндтэй үйлдвэр бүр бүтээгдэхүүн болгондоо ашиглах заавар, баталгаат хугацаа өгдөг, сэлбэг, бас засдаг, үйлчилдэг мэргэжилтэнг ч бэлддэг. Гэтэл бид гэгддэг, хүн хэмээгддэг амьтанд бүтээгч нь ашиглах заавар ч өгсөнгүй, баталгаат хугацаа ч өгсөнгүй, эрхтэн нэг бүр, эс нэг бүрийг хэрхэн, яаж бүтээснээ ч тайлбарласангүй.
Хамгийн хариуцлагагүй үйлдвэрлэгч биднийг бүтээжээ!
Хэрэв бурхад бүтээсэн бол тэдэнтэй хариуцлага тооцох ёстой биз дээ? Харин байгальд, өөрсдөө аяндаа, сулдаа, хувьсан хувьссаар буй болчихсон бол хариуцлагад татагдах субъект, эзэн үгүй юм. Чухам иймийн учир хүмүүс бид өөрийгөө өөрсдөө л задалж таних, эрхтэн нэг бүрийнхээ үүргийг мэдэх, эрхтэн нэг бүрээ зөв ашиглах заавар бэлдэх, ашиглагдах хугацааг нь уртасгах, засварлах, сэлбэх боломжийг эрэх, аль болохоор удаан ашиглахыг эрмэлзэхээс өөр аргагүй болчихож байна.
Элгээ ашиглах, уушгиа ашиглах, бөөрөө ашиглах, давсгаа, цөсөө, бамбай болон нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдсээ ашиглах хялбархан зааварчилгааг буй болгоод дунд сургуульд, ахлах ангиудад тусгай хичээл болгон заах, судлуулах хэрэгтэй. Хөргөгч, тоос сорогч гэхэд л хэрхэн ашиглах талаарх заавартай байдаг билээ.
Гэтэл чухлаас чухал эрхтэнгүүд, наад зах нь л элэгээ хэрхэн зөв ашиглах, эдэлгээний хугацааг нь хэрхэн уртасгах, запас сэлбэгийг нь хэрхэн бэлдэх, хаанаас авах талаар жижигхэн товхимол (зураг, задаргаа тайлбартайгаа) байж болноо доо? Аль нэгэн улс оронд нийтэд зориулсан ийм тусгай ном, гарын авлага бий юү?, ахлах ангийн сурагчид товчхон ч гэлээ мэдээлэл авдаг, мэдлэгтэй болдог уу? Байгаль хүнийг бүтээгээд өөрийг нь өөрт нь даалгаад, хариуцуулаад орхижээ. Хэрэв өөр нэгэн субъект бүтээсэн бол ингээд л зөнд нь орхичихгүй шүү дээ. Нэг бурхан (жишээ нь ертөнцийн эзэн) бүтээсэн бол зорилгоо бодоод, алсыг хараад, хүнийг өөр хэн нэгэн бурханд, эсвээс бүх бурхдад захиж өгөх, үлдээх байсан байх л даа. Бүтээгч бүхэн наад зах нь л үйлдвэрлэгчийн, борлуулагчийн хувиар хариуцлага хүлээдэг дээ... Манай дэлхий дотроо, гүндээ халуун хайлмагтай, түүнийгээ тойрсон царцас хөрстэй (шороо, чулуулаг), яг гадаргуй дээрээ их хэмжээний устай (далай, нуур, голууд, хөрсөн доорх ус), түүний гадуур агаар мандалтай асар том биет юм. Халуун хайлмаг нь яг л амьтны судас шиг гадаргуйруугаа олон газраар түрэгдэн, урсан гарч ирээд хүйтэн устай хоршиж дэлбэрдэг (галт уулнууд), агаарт хайлмаг, үнс, чулуулаг цацдаг. Энэ нь алсаас асар том амьтан галаар тургин амьсгалж буй мэт харагддаг.
Газар хөдлөлтүүд ч дэлхийг амьд юм шиг санагдуулдаг. Нөхцөл нь бүрдэх аваас дэлхий өөрөө ч дэлбэрч болох юм. Мөн дотоод халуунаа алдаж гүйцээд сар мэт цэвдэг болж ч мэднэ. Тэгсэн тохиолдолд хүмүүс яах бол оо? Тэр үед өнөөдрийн бид мэт нь сураггүй мартагдсан байх бизээ...
Хүний үүслийн түүх тун ч урт, адармаатай. Яг энэн шигээ хүмүүсийн ирээдүйн түүх (энэ дэлхийгээс тархан нүүдэллэж бусад гараг, эрхсийг дамжин одсон түүх, энд тэнд мөхсөн, сөнөсөн түүх гэхчилэн) ч мөн л их урт, адармаатай байх болов уу. Амьд байгалийн олон тэрбум жилийн турш дахь хувьслын нэгэн гайхамшиг болсон хүний бие, эрхтэн бол өөрөө аугаа их нарийн нандин, төгс төгөлдөр, асар их чадавх бүхий бүтээл юм. Тайраад авчихад нөхөн төлждөг, шархдуулахад эдгэрдэг, хугалчихад бороолж бүтдэг, төсөөтэйгөөр нь сольж ч болдог, бактери болон вирусын хор, нөлөөг ч тэвчээд, устгаад даван туулчихдаг, өвчин эсэргүүцэх дархлаа нь төсөөлөхийн аргагүй нарийн арга, технологитой, сулдаа, аяндаа тийм чадавхыг олсон гэдэгт нь итгэхэд бэрх, танин мэдэхэд ч хүнд, “ид шидтэй ч” юм шиг... Эрхтэн хоорондын холбоо, харилцаа, төвлөрсөн удирдлага, хүний биенд буй болж үйлчилдэг энергийн олон төрөл, зүрхний булчинд сэдээлт өгдөг цахилгаан гүйдэл, тархины эсүүдийн мэдээлэл авах, хадгалах, боловсруулах чадавх, дархлааны нарийн тогтолцоо, хүний биен дэх ашигтай бактериудын үйл ажиллагаа, хоол боловсруулах системийн “ид шид”, биен дэх булчирхайнуудын “ид шид”, нөхөн үржихүйн гайхамшиг зэргийг ойлгох, танихад ч нэн хүнд юм. Хүний бие бол макро ертөнцтэй ч нягт холбоотой, мөн микро ертөнц, микро амьд биетүүдтэй ч бүр амин шүтэлцээтэй ажээ. Хүний бие эрхтэнгүүд амьд байгалийн хувьслын олон тэрбум жилийн турш дахь бүх сорил, шалгарлыг даван туулжээ. Цаг уурын бүх аюулыг (хүйтрэл, мөсдөлт, дулаарал, гал, усны аюул), сансраас нүүрлэсэн бүх сүйрлийг, цар тахлын дэгдэлтүүдийг, хоол тэжээлийн хомсдол, өлсгөлөн, соронзон шуурга, хортой туяа, солирын бороо, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтүүд мэтийг ч даваад гарцгаачихжээ.
“Ёстой л түм дордож, түм сэхжээ.” Хүмүүсийг бурхад нэг л өдөр бүтээчихсэн бол энэ их бэрхшээл, шалгарлаар олдсон амьдрах гайхамшигт чадавх хүмүүст яаж байх билээ!? Хүний гарваль, үүслийг хялбарчлан, тааж тайлбарласан бүх үзэл, сургаал бол даан ч гэнэн, болхи, хийсвэр, өнгөц ажээ... Тэр дундаас “ертөнцийн эзэн, бурхад” гэх үзэл, онол “даан ч дээ” гэхээр худал, хийсвэр, баримт, нотолгоо үгүй юм. Бурхдын нэр барьж, ард нь нуугдаж бүлэг хүмүүс амьдарч чадаж байгаа болохоор л бурхад мөнх настай гэгдсээр, бүгдийн эзэн, бүтээгч гэгдсээр иржээ. Гэхдээ энэ байдал, энэ үзэгдэл аажмаар хумигдсаар л байгаа нь үнэн юм.
Хүний бие, эрхтэн – нэгэн гайхамшиг. Хүний оюун ухаан – дээд гайхамшиг. Гэхдээ хоёулаа л байгалийн хувьслын бүтээгдэхүүн. Энэ гайхамшигтай бүтээгдэхүүний дайсан нь харин хүн өөрөө!
Байгалийн бүтээсэн гайхамшгийн дайсан нь хүн өөрөө, хүмүүс бид гэж үү? Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд, эмэгтэйчүүдийг хэдэн зуун саяар нь алж хядсан, тахир дутуу болгосон дайн байлдааныг хүмүүс л хийдэг. Хүмүүсийн эрүүл мэндийг, сэтгэл санааг элдвээр хорлодог, доройтуулдаг зүй бусын тансаглалыг хүмүүс л буй болгож, сурталчилж, өргөн хэрэглээ болгосон. Шинээр төрөх хүүхдүүдийн хүйсний харьцааг байгаль ээж ойролцоогоор тэнцүү болгожээ. Бүх хүүхэд эрэгтэй төрвөл хүн төрөлхтөн зуун жилийн дотор л устна. Бүх хүүхэд эмэгтэй төрөх аваас мөн адилхан үр дүн гарна.
Ингэхлээр хүйсний асуудал бол нэгэн амин чухал асуудал мөн. Энд ухаан, бодлого, болгоомжлол нэн чухал. Хүйс солих мэс ажилбарыг бизнес болгохын хор, холбогдлыг хэн, хаана тооцож, судалж байна вэ?
Амьд байгалийн оршил, хувьсал хүйсний харилцаан дээр тогтдог. “Үндэстэй бүхэн ургахын учир, үртэй бүхэн цэцэглэхийн учир”-ыг ойлгох, дээдлэх зөн билэг, ухаан, сэтгэл, боловсрол, хүмүүжил, зан үйл ард түмэн бүхэнд буй. Энэ түүх, уламжлалын үнэ цэнэ, өгөөж асар их юм. Энд ч гэсэн өөрчлөлт, шинэчлэл гарч болно. Гэхдээ “долоо хэмжиж, нэг огтлох”, эргэж нягтлах, эерэг болон сөрөг үр дагаврыг нь шинжлэх ухааны үүднээс хатуу тооцож хандах нь чухал юм. Энэ талаар үнэт уламжлалгүй, шинжлэх ухааны мэдлэггүй, түүхэн соёлгүй, ёс суртахуунгүй байдал газар авбал үр дагавар нь ямар ч зөрчил, аюулыг үүдэж болох нигууртай. Хүний бие, эрхтэн, оюун ухааныг дээд гайхамшиг хэмээн шагшран магтаснаараа би бусад амьтны бие, эрхтэнг голох, гоочлох гэсэн биш билээ. Амь, амьдралын төлөө хувьсал, тэмцэлдээ гайхамшигтай амжилт олсон амьтад ёстой л “захаас аван олон, замаар дүүрэн” байдаг. Ганц жишээ дурдая. Заан, зааны хошуу! Заан бие том, хүнд, аль ч хөлөө гар болгох аргагүй. Гэтэл заанд ч яг хүний адил гар хэрэгтэй. Хувьсал, хөгжлийн явцад зааны хамар дээд уруулын хамт өөрчлөгдсөөр хүний гар мэт байх чадавхыг олжээ. Хүн гараараа юу л хийнэ, зааны хошуу мөн л тэр бүхнийг хийдэг.
Барина, тавина, түлхэнэ, татна, өргөнө, буулгана, цохино, илбэнэ, юуг л бол юуг амруугаа хийнэ, биеэ угаана, зодолдно, хамгаална, чадахгүй юм гэж бараг л үгүй. Гэтэл хүн дүрстэй мичний хувьд “хүн болж хувирах нь” тун ч хялбархан хэрэг байжээ дээ? Зарим хүн үүнд эргэлзээд байдаг!!? Тэдний дунд илт тэнэг нь ч бий, их ухаантан ч бий, олон санваартан ч буй...
Хүмүүс хүмүүсдээ, нэг нь нөгөөдөө дайсагнах нь үнэхээр ичмээр, жигшмээр... Хуурай газрыг дайны талбар болгоод зогссонгүй нуур, далайг, бүр агаарын орон зайг тэд алах, хядах талбар болгожээ. Одоо сансарт зэвсэг байрлуулахыг, сансраас алах, хядахад бэлтгэж байна. Чухам яахлаараа байгаль эхийн хүүхдүүд араатнаас давсан араатан болцгоочихдог билээ? Тэднийг бурхад бүтээгээгүйн нэгэн дам нотолгоо энэ биш гэж үү? Хүмүүнлэг, энэрэнгүй хүн л жинхэнэ хүн юм. Тийм биш бол тэрээр хүн биш. Ингэхлээр дэлхий дээр хүмүүс болон хүн бишүүд зэрэгцэн оршиж буй ажээ. Хүн төрөлхтөн юуны өмнө л энэ ичгүүрт байдлаа даван туулмаар, бүр дахин сэхэхгүй болтол нь үндсийг нь ч, үрийг нь ч, домог, дурсамжийг нь ч устгамаар байна. Хүмүүс юуны өмнө л хүн шиг байцгааг л дээ! Эцэст нь тэмдэглэж, онцолж хэлэхэд ямар ч амьтны бие, эрхтэн (микро, макро) бол гайхамшигтай бүтээл юм. Ийнхүү гайхамшиг бүхнийг бүтээсэн байгалийн хувьсал, материйн “ид шидийг” гайхаад ч баршгүй. Нууц бүхнийг нь таних, ашиглах хэрээр хүмүүс бид ухаажна, чадварлаг болно, амиа хамгаалж, насаа ч уртасгана.
Хүмүүс бид наад зах нь бидний биед, цусанд биднийг хамгаалан тэмцэлдэж, ялж ялагдаж буй “байнгын дайн” – дархлааны системээ сайн таньж, сайн дэмжиж, хэвийн байдлыг нь хангаж чаддаг болмоор байна. Шаардлагатай минераль, витаминуудаар бие, организмаа хангах ажлыг насан туршдаа зохих түвшинд нь хийж чаддаг баймаар байна.
Хүн нэг бүрийн амьдрал үүсэхээсээ үхэх хүртлээ ганцхүү шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэлд л тулгуурладаг болмоор байна, хор хорлол болдог элдэв шаваас – мухар сүсгээс салмаар байна. Энэ зуундаа биш гэхэд энэ мянгандаа хүн төрөлхтөн эхлээд их дулаарал, залгуулаад огцом хүйтрэл, мөстлөгийн нөлөөнд таван тивээрээ автаж “байгалийн ээлжит шалгаралд” орж болзошгүй юм. Манай дэлхий дээр сүүлчийн (Кайнозойн) эриний сүүлчийн (антропоген) галвын эцсээр 30 орчим мянган жил тутамд “хүйтрэл-мөстлөг-дулаарал” гэсэн цаг уурын цикл нийтдээ 17 удаа тохиолдсоны сүүлчийнх нь одоогоос 26 мянган жилийн өмнөөс эхэлж “хүйтрэл-мөстлөг”-ийн үеэ 16 мянга орчим жилийн туршид туулаад, 10 мянган жилийн өмнөөс дулаарлын үедээ шилжжээ. Энэ үе нь чухамдаа хэдэн мянган жил үргэлжлэх, ямар үр дагавар авч ирэх, хэзээ дахин сэрүүсэж эхлэх нь тодорхой бус байна. Энд өмнөх циклүүдээс ялгаатай нь нийгмийн хүчин зүйлүүдийг бас тооцох шаардлагатай болсон. Хүлэмжийн хийн хэмжээ, озоны давхаргын хэмжээ, дэлхийн гурван мандлын (агаар, ус, хөрс) бохирдол ихээхэн нөлөө үзүүлэх нь ч тодорхой юм. Дэлхийн гадаргуй дахь цас, мөс, цэвдэг хайлж, уур манан, үүл ихсэж, цас, борооны хэмжээ, давтамж олширч, үерийн аюул, цунами, хөрсний гулгалт, газар хөдлөлт хаа сайгүй тохиолдох боллоо. Галт уул шинээр үүсэх, зарим галт уулын дэлбэрэлтийн хоорондох хугацаа богиносох зэрэг үзэгдэл ч ажиглагдаж байна.
Халуун оронд улам халаад, сэрүүн оронд халуун ноёрхоод, хорхой шавьж хүртэл олшроод, тархаад, халдвар өвчлөл ихсэх аваас, мөн хүмүүс бид ч хэт халуунд өртөж хэлмэгдэх аваас, агаар, хөрс, усны халууныг даах, давахад бэрх болох аваас, хүнс хоол бэлдэх хэвийн процесс алдагдах аваас хүмүүс бидний бие, сэтгэхүйд элдэв хүндрэл үүсэх нь ч гарцаагүй юм.
Энэ бүхэнд зохих бэлтгэлтэйгээр өртөх юмсан. Зайлсхийх, хойшлуулах, зугтаах боломж байхгүй шүү дээ! Зөвхөн манай дэлхий дээр гэхэд л амьгүй, амьтай ер бусын, гайхамшигтай гэгдэхээр түмэн шидийн юмс байгаа. Бүгд л материйн хувьсал, хөгжлийн бүтээгдэхүүн, энэ цаг үед буй үр дүн нь. Энэ бүх гайхамшгийг буй болгох гэж хэн ч захиалаагүй, бас гаднаас хэн ч оролцоогүй, бурхан ч оролцоогүй, буг чөтгөр ч оролцоогүй. Материйн хувьсал, хөгжил бол зөвхөн, ганцхүү өөрийн нь л хөгжил байдаг. Амьтай, амьгүй олон олон гайхамшгийг харсан хүмүүс тэдгээрийн бүтээгчийг эрж, ер бусын хүчтэнг, ид шидтэнг санаанаасаа зохиож бурхдын тухай үлгэр, домгийг буй болгожээ. Маш олон янзаар хувирч чадах матери, түүний хэлбэрүүд, тэдгээрийн түм буман шинж, хоёр тийшээ хязгааргүй үргэлжлэх урт цаг хугацаа, хорвоо ертөнц дэх олон янзын хүч, энерги, хувьсахгүй байж чаддаггүй юмс, үзэгдлүүд – эд бүхэн л одоо байгаа бүхнийг бүтээжээ. Бас биднийг ч бүтээжээ. Бүтээсэн шигээ л бүрэн эрхтэйгээр биднийг ч устгаж мэднэ. Бодит ертөнцийн хувьсал, хөгжлийн бүрэн эрхшээлд байгаагаа бид ойлгож, өөрсөддөө таатай ирээдүйг бүтээхээр тэмцэж бас болно. Тэгэх ч учиртай.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл27
Дэлхийн эко системийг алдагдуулж өөрчилж байгаа хүн төрөлхтөн удахгүй мөхөх болно.
хүхрийн хүчиллэг агаар, 60 хэмээс давж халчих болчих гээд л. цус нь нитгэлтэж өнхөрч ойчоод байгаз дээ.
Чулуунжавт " төрийн шагнал " - г байг гэхэд " ШУ - ны гавъяат зүтгэлтэн" ч билүү цолыг өгчихмөөр юм даа , ерөнхийлөгч өө . Нөгөө ШУА , МУИС - ын түүхч , философич гэх хоосон , тэгээд бас ГОРЬДЛОГУУД нь боогоод үхчихдэг юм болов уу ...
Мэдрэл өвгөн элий балай юм сараачаад хуулан бичлэг
Hend ch hereggui ulig ulig......
Шинжлэх ухаанч, сайхан эргэцүүлэл байна.
Асар их судалгаа, мэдлэг. Дахин дахин ийм сайхан мэдлэг ухаарал өгч байгаад талархаад баршгүй. Улам их амжилт хүсье.
чж гуай ‘25 бүдүүн’ гээд. мань 30 гээд л. хүүхээд, битүүльяа битүүлье! гэдэг биз дээ, батөлзий хошин шог дээр.
Энд тэндээс элдэв юм хуулаад л өөрөө нэмж зохиогоод л тэрийгээ сонин сайт ру явуулдаг нэг зөнөг өвгөн байдаг юм ! Өөрийг чинь шагнахгүй байгаа юм чинь дараа бичихдээ энэ шагнал магнал цол молыг сайн шүүмжлээд биччихээрээ Чуукаа хөгшөөн !
бүдүүнбие: урд төрлөөс авсан бие. нарийнбие: судлууд, хий, дуслууд. машнарийн бие: зүрхний хүрдэнд байдаг эвдэршгүй хий.
бүдүүнсэтгэл: 6 тийн мэдэхүй, 51 нөхөр сэтгэл. нарийнсэтгэл: цагаан, улаан цацраг, ойртсон үзэгдэл. машнарийнсэтгэл: тод гэрлийн сэтгэл эвдэршгүй зүрхэн хүрдэнд орно
тулах цэг байхгүй хаашаа ч хөдлөхгүй. алмасаа доржпалам болгох гээд байгаз дээ
ма орон хамгийн их хүн чулуутай газар нутаг
https://youtu.be/xosU8-JpabA
https://youtube.com/shorts/CnUwFcEBL5s
https://youtu.be/sM9-RkI3Elg 32, 6, 16
siddhi шид’ хий моцарт увидаст лимбэ. зааны мөр үлэмж. 🌕 ☜ . архи наргиж яваад бичиг баримтаа гээчихжээ
siddhi шид’ хий моцарт увидаст лимбэ. зааны мөр үлэмж. 🌕 ☜ . архидаж наргиж яваад бичиг баримтаа гээчихжээ.
https://youtu.be/m_QWDCdPkD8
адармаа ☞ dharma
шинжлэх ухаан төгс үнэнд хүрэхгүй. Түүний үзэл баримтлал солигдож байдаг. Өнөөдөр үнэн гэж үзэж байсан юм маргааш эргэлзээ дагуулж эхэлдэг нь хууль. Иймд шинжлэх ухааны гадна нэг юм үлдээд байнаа даа. Үүнийг тооцох ёстой. Хүнийг эд эрхтэний талаас бодох бол зөвхөн нэг проекц нь. Эд эрхтэнээ сайжруулах гэж их витамин уусны хэрэггүй. Сэтгэл гэдэг юм байна. Бурхны шашныг эс тооцвол сэтгэлийг судалсан шинжлэх ухаан байхгүй. Цаашдаа ч үүн дээр шинжлэх ухаан мөхөсдөнө.
адамыг шороогоор хийсэн билүү. ева адамын хавирганаас нь төрөх. 🐏 богино хавирга, дөрвөн өндөр, … шүүс. 🧐
5 цогц (rupa vendana sanjna samsakara vijnana), 5 билгүүн, 4 махбодь (шороо ус гал хий), 6 төрөн түгэхүй, 5 орон
air or movement. бира гуайн тэнгэризм дээр ойлголт хөдлөнө гэж гардгийм
дүрст цогц (хэлбэр дүрс), мэдрэхүйн цогц (сэрэл), хуран мэдэхүйн цогц (хүртэхүй), хуран үйлдэхүйн цогц (буянт болон нүгэлт үйлийн цогц), тийн мэдэхүйн цогц (ухамсар)
https://youtu.be/DiWXTIItJ6Y
Хоорондоо логик зөрчилтэй зүйлсийг бичих юм. Түүнийгээ өөрөө ч анзаардаггүй бололтой, энэ хүн.