![sonin.mn](/storage/news_images/173915546467a954ffa7ec8.png)
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 10 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилаа гэж “New York Post” сонин мэдээлжээ.
Украиныг дайныг зогсооно гэж амлаж байсан Д.Трамп өөрийнх нь багийн хүмүүс “хэд хэдэн удаа маш үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
В.Путинтэй хэдэн удаа ярьсан талаар асуухад “үүнийг хэлэхгүй байсан нь дээр” гэж тэрбээр баасан гарагт “Air Force One” нисэх онгоцонд "New York Post" сонинд ярилцлага өгөхдөө хариулсан байна. Тэрбээр хэлэхдээ "хүмүүсийн амь нас цаашид бүү үрэгдээсэй гэж Путин хүсэж байгаа" гэжээ. Тус сонины мэдээлэлд Цагаан ордон одоогоор тайлбар хийгээгүй байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн мэдлийн ТАСС агентлагийн хүсэлтэд хариулахдаа “маш олон төрлийн холбоо харилцааг янз бүрийн сувгаар тогтоож байгаа" гэжээ.
Түүнчлэн ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Вашингтоноос Москватай холбоо тогтоох талаар "зохих дохиог" хүлээж байна гэж ням гарагт мэдэгдсэн тухай төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд Украины асуудлаар АНУ-тай “ижил тэгш зарчимд тулгуурлан” хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж В.Небензя мэдэгджээ.
Д.Трамп дайныг зогсоохыг хүсэж байгаа гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн юм. Тэрбээр мөн В.Путинтэй уулзаж, энэ асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан хэдий ч дээд хэмжээний уулзалт хэдийд, хаана болох нь тодорхойгүй хэвээр байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл41
Орос ах ялчихаагүй юм уу
Гях,,,гяхх,,,гяхх,,,,бөгспутин,,,эхлүүлсэн 3 хоногын цэргийн тусгай ажилгаагаа дуусгачих чадвар чадал чалх нь дуусаад,,,,савсага трампын амыг хараад хэвтчихвүү,,,,
Укриан Орос хоёрын дайн зогсоох хувилбар нь газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа болохоор хичнээн Трамп байгаад нэмэргүй байх оо ! Яахав хоёулаа зөвшөөрсөн дундын хувилбарыг нь олоод тулалдааныг түр хугацаанд ч гэсэн зогсоож чадвал Трамп үнэхээр мандах бөгөөд энэ жилийн Нобёлийн энх тайвны шагналыг шууд авна ! Эхлээд үндсэн нөхцөлүүдээ утсаар ярьж юмуу эсвэл хүмүүсээ явуулж уулзуулж тохирчихоод мань гурав дундын бүсэд уулзах ёстой байх ! Унгарын ниислэл Бупапёшт л тохиромжтой газар да !
ямар хүмүүсийн амь нас юм бол---Гаазын энгийн иргэдийн амь насыг яах вэ үлдсэн хүмүүсийн амь нас яах вэ шоу биш баййгаасай украйн америкийн энхийг сахиулагч нэртэй цэргээ оруулбал дайн даамжрана хэгацаа дууссан зомбийтай хэн ч гэрээ хийхгүй шахахгүйй орос хэл орос хүнийг газрын хөрснөөс арчих орос баавгайн ичээг булааж авах фашизм нацизм устаагүй ард байгаа хүүмүүс нь хүсээд байдаг 1000 аргаа сүвэгчлээд байдаг зөнд нь хаяж болдоггүй арга эвий нь олох гээд байдаг----------------------
Хойд хөрш ОХУ-ын хувьд дэлхий дээрх хамгийн том газар нутагтай мөн олон тооны үндэстэн болон ястануудаас бүрдсэн томоохон улс гэдгийг бид бүхэн бүгдээрээ мэднэ. Гэхдээ, сүүлийн үед өрнөж буй хурцадмал асуудлууд нэн ялангуяа ОХУ зүгээс украинтай хийж буй дайны улмаас ОХУ-ыг задарч магадгүй гэх маш олон тооны хувилбарууд ерөнхийдөө олон улсын хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн байна. ОХУ нь өөрөө ЗХУ-ын суурин дээр зөвлөлтийн задралын дараагаар зөвлөлтийг залгамжлан байгуулагдаж байсан улс юм. Ер нь хойд хөршийн хувьд эхлээд 1917 онд болсон Большевик хувьсгалын дараагаар дэлхийн газрын зураг дээрх анхны өөрчлөлтөө бий болгосон бол 1991 онд хүйтэн дайнд ялагдсанаар орос орны хоёр дахь задрал тохиосон гэж үздэг.
Харин энэ удаа ОХУ задарвал нь оросын гурав дахь их задрал болж таарна гэсэн үг. Тэгэхээр ОХУ-ын хувьд задрал үүсэх үндсэн шалтгаанууд нь гэвэл ерөнхийдөө эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал, бүс нутгуудийн тусгаар тогтнолын хөдөлгөөнүүд, мөн эдгээр дээр нэмээд украины дайнтай холбоотой барууны шахалт зэрэг хүчин зүйлс тус улсын задралын үндсэн шалтгаан болж магадгүй болоод байна. Тэгэхээр үндсэндээ бол орос улсын хувьд өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан дүгнээд үзэхэд тус улсад задрал бий болж магадгүй үндсэн таван хувилбар гарч ирж байгаа юм. Ингээд эхний хувилбар бол ЗХУ-ын задралын хоёрдугаар давалгаа буюу холбооны улсын хүч сулрах хувилбар гэж үзэж болно. Ингээд эхний хувилбараас эхлээд та бүхэнд шууд тайлбарлаад явья. Энэхүү холбооны улсын хүч сулрах хувилбар хэрэв биелэх аваас орос улс албан ёсоор бүрэн задарч сүйрнэ гэсэн үг биш юм.
Харин төв засгийн газар буюу Москвагийн зүгээс улс орон даяар хяналтаа алдаж ОХУ дотооддоо бие даасан муж улсууд болон хуваагдах маягаар хуваагдлын үйл явц өрнөнө гэсэн үг. Учир нь ОХУ нь дотооддоо 21 автономит эрх бүхий бүгд найрамдах улс, 46 муж, есөн хязгаар, 4 автономит тойргоос бүрддэг бөгөөд эдгээр нь бүгд өөр өөрсдийн гэсэн онцлог бүхий бүс нутгууд юм. ОХУ-ын засаг захиргааны энэхүү бүтэц нь ЗХУ-ын үеийнхтэй тун төстэй ч зөвлөлттэй харьцуулахад Москвагаас хамаарах хамаарал нь бүр ч илүү болж өөрчлөгдсөн гэж болно. ОХУ-ын хүч сулрах хамгийн бодит хүчин зүйлүүдийг та бүхэнд танилцуулья. Нэгдүгээрт гэвэл эдийн засгийн задрал буюу орос орны эдийн засгийг москвагаас бүрэн удирдан чиглүүлэх боломжгүй хэмжээнд хүрснээр задрал явагдах эрсдэл нэмэгдэнэ. Хоёрдугаарт гэвэл москвагийн засаглалаас хамааралгүй бүс нутгууд буюу байгалийн баялаг ихтэй орлого ихтэй бүс нутгууд москвагаас хамааралгүй болох хүсэл нэмэгдсээр эрсдэл улам даамжирна.
Гуравдугаарт гэвэл оросын улс төрийн хүчний сулрал буюу элитүүдийн хуваагдал үүссэнээр энэхүү хувилбар илүү боломжит болох магадлалтай. Өөрөөр хэлбэл кремлийн хяналт ерөнхийдөө суларвал орон нутгийн эрх баригчид бие даах оролдлого хийж эхэлнэ гэсэн үг. Харин дөрөвдүгээрт гэвэл бүс нутгийн улс төрийн өөрчлөлт бий болсноор зарим автономит эрх бүхий улсууд бүрэн хэмжээний бие даасан байдлын төлөө тэмцэж москвагаас хараат бус байдлыг шаардаж эхлэх боломжтой болох юм. Нэгэнт ийм хэмжээний задрал явагдаж эхлэх аваас ОХУ-ын эдийн засгийн уналт нь тус улсын засаг захиргааны хүчийг асар хүчтэйгээр сулруулна гэсэн үг. Хэрхэн ийм зүйл болох боломжтой вэ гэвэл украины дайн болон уг дайнаас үүдэх барууны хоригийн улмаас оросын эдийн засаг улам дордох нь хамгийн эхний хүчин зүйл юм. Мөн оросын дотоодын санхүүжилтийн тэнцвэр алдагдсаны улмаас оросын зарим бүс нутгуудад москвагаас төсөв хувиарлах боломжгүй болж мэдэх тул энэ нь бас нэг хүчин зүйл болох юм.
Мөн москвагийн элитүүд хоорондоо украины дайны улмаас зөрчилдөөн үүсч магадгүй. Үүнд бол 2023 оны зургадугаар сард вагнер группыг үндэслэгч Пригожин ОХУ-д цэргийн эргэлт хийхээр санаархсан явдалтай холбоотой. Тэгвэл яг Пригожины хийсэн энэхүү үйлдэлтэй төстэй үйлдлүүд оросын цэргийнхэн төдийгүй улс төрийнхөн болон олигархиудын дунд үүсч магадгүй гэсэн үг. Ингээд эцэст нь оросын зарим бүс нутгуудад татвар болон орлогоо өөрсдөө удирдах оролдлого хийж москвагийн хяналтын эсрэг blocked хийх зэрэг байдлаар ОХУ-ын засаг захиргааны хүч сулрах магадлалтай болж харагдаж байна. Тэгвэл ОХУ-ын хүч сулрах хамгийн бодит хоёр дахь хүчин зүйл гэвэл автономит нутгууд илүү их эрх мэдэл олж авах оролдлого хийснээр эхэлж магадгүй. Тухайлбал нарийн тодорхой хэлбэл ОХУ-ын Татарстан, Якут, Башкортостан, Чечень зэрэг автономит улсууд нь ОХУ-ын хуулийн хүрээнд илүү бие даасан байдлыг шаардаж эхэлж магадгүй.
Мөн зарим тохиолдолд ОХУ-ын зарим бүс нутгууд хуулийн дагуу илүү их эрх мэдэл олгохоос илүүтэйгээр москвагийн шийдвэрийг бүр мөсөн дагахгүй гэдгээ бас илэрхийлж магадгүй. Мэдээж хэрэг ОХУ-ын засаг захиргааны зүгээс ийм зүйл болохыг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Оросын засгийн газрын зүгээс эсэргүүцэл зарлаад буй тэдгээр бүс нутгуудад өөрсдийн хяналтыг эргүүлэн олж авах оролдлого хийх боловч хэт олон газарт нэгэн зэрэг бие даах хөдөлгөөн өрнөвөл ОХУ-ын төв засгийн газар тэдгээрийг бүхэлд нь хяналтандаа байлгах боломж бараг байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр хэрвээ ОХУ-ын дотор энэ мэтээр салан тусгаарлах эсвэл илүү бие даасан байдлыг хуулийн дагуу шаардах хөдөлгөөнүүд үүсч эхэлсэн тохиолдолд хамгийн боломжит таван бүс нутаг байгаа юм. Нэгдүгээрт гэвэл Татарстаныг нэрлэж болно. Учир нь Татарстан бол оросын хамгийн баян хамгийн хүчирхэг эдийн засаг бүхий автономит эрхтэй бүгд найрамдах улс юм. Тэгвэл Татарстаны дараагаар Якут буюу Сахаг нэрлэж байна.
Учир нь Якутын нутаг нь өөрөө асар их хэмжээний байгалийн баялагтай. Иймээс, тэд байгалийн баялагаа өөрсдийн хяналтанд авч өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэн орлогожихоор амбицалж магадгүй. Харин дараагийнх нь бол Башкортостан юм. Энэхүү бүс нутаг нь өөрөө төв азийн соёлын нөлөө ихтэй мөн асар бие даах хүсэл эрмэлзэлтэй нь харагддаг. Харин үүний дараагаар мэдээж Чеченүүдийг нэрлэж болно. Чечень нь тусгаар тогтнолийн төлөө хоёр ч удаагийн цус асгаруулсан дайн хийж ОХУ-д маш их хохирол учруулж байсан. Иймээс Чеченүүдийн сэтгэхүйд салан тусгаарлах үзэл одоо ч хүчтэй хэвээр байна. Тэгвэл хамгийн сүүлчийн боломжит газар нь буюу алс дорнод буюу Сибирь гэж нэрлэж болно. Сибирь нь нэгдүгээрт гэвэл асар их байгалийн баялагтай мөн төв засгийн газар буюу москвагаас хэт хол оршдог тул эдгээр шалтгаанууд дээр нэмээд БНХАУ-ын нөлөө сүүлийн жилүүдэд Сибирьт асар ихээр нэмэгдсэн гэж хэлж болно.
Тэгэхээр та бүхэнд ОХУ-ыг задралд хүргэж болзошгүй таван хувилбарын хамгийн эхний хувилбар болох ЗХУ-ын задралын хоёрдугаар давалгаа буюу холбооны улсын хүч сулрах хувилбарыг танилцууллаа. Гэхдээ, мэдээж энэ бол ердөө л боломжит хувилбар таамаг гэдгийг та бүхэн ойлгоорой. Учир нь ОХУ-ын яг одоо үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй байдал нь тус улсыг улс төрийн хямрал цаашилбал бүс нутгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнүүдийг нэмэгдүүлэх байдал руу чиглүүлж магадгүй юм. Түрүүн хэлсэнчлэн хэт олон газар хөдөлгөөнүүд нэгэн зэрэг дэгдэх аваас москвад тэр бүхнийг хянанан гэдэг бараг боломжгүй болж хувирна. Гэхдээ кремлийн зүгээс яг одооноос магадгүй автономит улсуудын дотор хүчтэй хяналт тавиад эхэлчихсэн байгаа бол энэхүү задралын процесс удааширч эсвэл хэзээ ч тохиолдохгүй байж ч болох юм. Мөн Путин өөрөө байхгүй боллоо ч түүний дараагийн удирдагч нь ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт цэргийн хүч болон тагнуулын хараа хяналтаа нэмэгдүүлвэл энэ хувилбар хэзээ ч биелэхгүй байж болох талтай.
Тэгвэл ОХУ-ын дараагийн задралын хувилбар бол Балканы задралын хувилбар буюу ОХУ-д иргэний дайн үүсч задрах хувилбар гэж хэлж болно. Нэг ёсондоо орос улс хэрвээ задрахдаа хүрвэл яг л Югослав улс хэрхэн иргэний дайны галд өртөж үнс нурам болон хэдэн хэсэг болон хуваагдаж задарсантай ижил үйл явцаар өрнөх хувилбар гэж үзэж болно. Тэгэхээр хэрвээ энэхүү хувилбар амьдрал дээр биелж хэрэгжих юм бол ОХУ нь дотроо задарч маш олон жижиг улсууд болж өөр хоорондоо нэг нэгэнтэйгээ байлдаж иргэний дайн хийнэ гэсэн үг. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсэх юм бол оросоос задарсан тэдгээр олон жижиг улсуудад бол АНУ тэргүүтэй НАТО-ийн эвслийнхэн мөн одоо бүс нутгийн хүчирхэг БНХАУ Япон зэрэг улсууд бол өөрсдийнхөн тоглолтыг хийж оросын энэхүү задралын иргэний дайны гал дээр бол шууд болон шууд бус байдлаар ямар нэгэн байдлаар одоо аль нэг талд нь дэмжлэг үзүүлэн оролцох боломж бүрдэнэ гэсэн үг.
Түүнчлэн дан ганц гадны хүчин зүйлсээс гадна ОХУ-ын дотоодын элитүүд буюу цэргийн удирдлагууд мөн олигархиуд ОХУ-ын дотоодын улс төрийн нөлөө бүхий хүмүүс бас одоо олон жижиг болон салаалж буй тэдгээр жижиг улсуудад бол өөр өөрсдийн нөлөөг тогтоохийн төлөө хоорондоо тэмцэлдэж эхэлнэ гэсэн үг. Нэг ёсондоо бол ОХУ нь бүхэлдээ иргэний дайны галд автаж таарах юм. Иймээс орос улсын одоо задарч болох нийт таван хувилбар дундаас хамгийн аюултай хамгийн эрсдэл өндөртэй хувилбар бол одоо балканы задаргааны хувилбар буюу иргэний дайнаар задрах хувилбар гэж хэлж болох юм. Тэгэхлээр Югослав улсын хувьд 1990-ээд онд задарч эхлэхтэй зэрэгцээд бүс нутгийг хамарсан дайн угсаатан хоорондын мөргөлдөөн эдийн засгийн хямрал мөн бусад улсыг өөрсдийн дайнд татан оруулах гэх мэтээр нэлээд хямрал дагуулсан түүхтэй. Тэгвэл харин орос улс яг энэ хувилбараар задрах эрсдэл хэдийгээр тийм ч их биш боловч бас байж болох хувилбар мөнөөс мөн.
Тэгэхээр оросыг ийм хэмжээний аймшигтай задралд ямар хүчин зүйлс хүргэж чадах боломжтой вэ гэдгээс яриагаа эхэлье. Нэгдүгээрт бол Украины дайн болон цэргийн хямрал нь бол орос орныг ийм байдалд хүргэх эрсдэлтэй юм. Хэрэв украины дайнд хэрэв оросууд ялагдвал оросын армийн удирдлагууд бол маш ихээр сулрах болно. Үүний улмаас оросын цэргийн удирдлагууд болон мөн улс төрчид нэмээд олигархиуд дунд зөрчил маргалдаан дэгдэх эрсдэл нэмэгдэж таарна. Хэрэв дайны дараа Путин ялагдвал тэрээр бол эрх мэдлээ алдах маш өндөр эрсдэлтэй. Хэрвээ алдахгүй байлаа гэхэд оросын дотоодод бол Путины эсрэг улс төрийн хүчтэй эсэргүүцэлүүд бий болж магадгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд бол мэдээж хэрэг орос дайнд ялагдвал тус улсын дотор бол үндэстний зөрчилдөөн салан тусгаарлах хөдөлгөөнүүд дэгдэж, тусгаар тогтнолын төлөөх бослого тэмцэлүүд бол үүсч болох юм. Хэрвээ ийм бослого тэмцэл үүсэх аваас бослогын хамгийн эхний цэг нь бол Чечень Дагестан Башкортостан зэрэг бүс нутгууд байх магадлал өндөртэй.
Учир нь Турк гэх мэтээр бол бүс нутгийн хүчирхэг ислам шашинтай улсууд тэдгээр автономит улсуудад далд хэлбэрээр дэмжлэг үзүүлж өдөөн хатгалга үйлдсэнээр эдгээр бүс нутгуудад бол исламын радикаль үзэл бол хүчтэй тархаж магадгүй юм. Мөн эдгээр дээр нэмээд мэдээж хэрэг дайны дараа оросын эдийн засаг бол бүрэн уналтанд орж москвагийн зүгээс дотооддоо бол бүрэн хяналт тавих чадамжгүй байдалд орж мэднэ. Ингэснээр газрын тос байгалийн хий ашигт малтмалын баялаг ихтэй бүс нутгууд исламын шашинт нутгуудтай зэрэгцээд өөрсдийн санхүүгийн эрх чөлөөг бол москвагаас шаардаж эхлэх магадлал үүснэ. Хэрэв нэгэнт сая дурьдсан нөхцөл байдал үүсэх аваас москва болон санкт петербург урал сибирь орчмын бүс нутгуудад бол яваандаа зэвсэгт мөргөлдөөнүүд үүсч болзошгүй юм. Мөн үүнтэй зэрэгцээд оросын улс төрд улс төрийн өөр өөр бүлэглэлүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж тусдаа бие даасан өөр өөр засгийн газруудыг зэрэгцүүлэн байгуулах магадлал өндөртэй юм.
Нэгэнт оросын дотор ийм тогтворгүй байдал үүсэх аваас орос орон барууны улс орнуудын хувьд бол яг л дэлгээд тавьсан том бялуу мэт хувирах нь бас ойлгомжтой. Иймээс НАТО-гийн улс орнууд хятад турк зэрэг улсууд бол оросын дотоодын хуваагдал тэмцэл иргэний дайнд шууд хөндлөнгөөс оролцож зарим талуудад бол цэрэг зэвсэг болон хөрөнгө мөнгөний тусламж үзүүлснээр оросын иргэний дайныг бүр ч даймжруулж оросын хүчийг бүр мөсөн шавхах оролдлого хийж орос орныг ердөө шатрын өрөг болгон хувиргаж мэдэх эрсдэл маш өндөртэй юм. Тэгэхээр орос орон нэгэнт иргэний дайны галд автаж хэдэн хэсэг болон бутарвал дэлхийн хүчний төлөөх шинэ тулаан бол оросын нутаг дээр өрнөж эхлэх нь ойлгомжтой. Тухайлбал БНХАУ-ын зүгээс байгалийн баялаг ихтэй оросын алс дорнодод нөлөөгөө нэмэгдүүлэхээр хичээлэнгүй оролцож эхэлнэ.
Энэхүү хятадын амбицанд бол бүс нутгийн орнууд буюу шуудхан хэлэхэд монгол улсыг ч БНХАУ нь өөрсдийн бүрэн нөлөөний бүс болгон өөрчлөх бодлого хэрэгжүүлэх эрсдэл бол шууд нэмэгдэж байгаа юм. Тэгвэл оросын баруун хэсгийн нутгуудад НАТО болон АНУ-ын зүгээс бол нөлөөллөө тогтоох ихээхэн бодлого хэрэгжүүлж таарна. Харин Чечень болон Дагестан зэрэг исламын шашинтай нутгуудад турк болон өөр бусад боломжит исламын орнууд өөрсдийн нөлөөг нэмэгдүүлэхээр уралдаж эхэлж таарна. Нэг ёсондоо бол дэлхийн геополитик хүчний тэнцвэр дэлхийн газрын зураг бүхэлдээ өөрчлөгдөж таарах юм. Харин ийм хүнд нөхцөлд дотооддо дайн хийж сульдаж дууссан орос орон иргэний дайны дараа ямар байдалтай үлдэж хоцрох вэ гэвэл юуны өмнө олон жижиг улсууд оросын нутаг дээр шилээ даран мэндэлсэн байх болно. Үүнтэй зэрэгцээд оросын тэр олон мянган цөмийн зэвсэг яг хаана очих аль улс нь эзэмших гээд магадгүй террорист бүлэглэлүүдийн гарт ч орж мэдэх аюул үүснэ.
Мөн мэдээж хэрэг дайны дараагаар дэлхийн шинэ геополитикийн хуваагдал давхар үүснэ. Эцэст нь дайны улмаас дүрвэгсдийн асар том хямрал европ болон төв ази тивд үүсэж таарах юм. Тэгэхээр энэ хувилбар бол мэдээж хэрэг украины дайн цаашид бол маш олон жил сунжирч үүнийгээ дагаад яг л зөвлөлт афганы дайнтай адилаар орос орон эдийн засгийн гүн хямралд орсон ийм нөхцөл байдал үүсэх боломжтой таамаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ОХУ-ын дараагийн задралын хувилбар буюу гурав дахь хувилбар бол ОХУ ерөнхийдөө одоо бүх нийтээрээ тэгж олон жил жижиг улс болж салах биш харин гагцхүү байгалийн баялаг хамгийн ихтэй сибирь алс дорнодын нутаг ерөнхийдөө өрх тусгаарлаж магадгүй гэх хувилбар юм. Учир нь гэвэл сибирийн газар нутаг бол ОХУ-ын нийт газар нутгийн нийт 77 хувийг бүрдүүлдэг боловч хүн амын ердөө хорь хүрэхгүй хувь нь энэхүү өргөн уудам газар нутагт төвлөрч амьдардаг.
Мөн сибирийн газар нутаг нь бол одоо ОХУ-ын эдийн засгийг бүхэл нь нуруун дээрээ үүрэн авч явдаг гэж хэлэхэд буруудах зүйлгүй юм. Хэдийгээр сибирийн нутгийн гүн дэх баялаг орос орныг бүхэлд нь тэжээж байгаа боловч сибирээс олсон тэрхүү их ашиг мөнгө хаашаа урсдаг вэ гэвэл ерөнхийдөө москва санкт петербург гэх мэтээр ОХУ-ын барууны хэсэгт төвлөрсөн томоохон хот мужууд руу урсдаг. Хариуд нь сибирийн баялаг бол сибирийн иргэдэд маш багахан хувь нь очдог. Сибирь ерөнхийдөө бол ОХУ-ын хамгийн хоцрогдсон бүс нутгууд болж хувирч байна гэсэн үг. Иймээс, мэдээж энэхүү баялагийн тэгш бус шударга бус хувиарлалтанд бол сибирийн иргэд бол сэтгэл дундуур байгаа. Иймээс энэхүү баялагийн тэгш бус хувиарлалтын одоо үйл явц цаашид бас өөр олон хүчин зүйлийн нөлөөтэйгөөр давхцсанаар сибирьт бас тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнүүд үүсэж магадгүй гэх хувилбар байгаа юм.
Нэг ёсондоо бол шуудхан хэлэхэд Сибирь болон алс дорнодын байгалийн баялаг түрүүн хэлсэнчлэн оросыг тэжээж байгаа боловч сибирийн ард иргэд өөрсдөө дэлхийн хөгжил дэвшлээс хоцорч байгаа нь бол тухайн ард түмний дургүйцлийг маш ихээр төрүүлээд удаж байна. Иймээс якут саха хэмээх байгалийн баялаг ихтэй бүс нутгууд нь өөрсдийн санхүүгийн эрх чөлөөг бол москвагаас шаардах магадлал бол жилээс жилд өссөөр байгаа юм. Тэгэхээр сибирийн хувьд гэвэл тухайн бүс нутагт бол гадны улс орнуудын ашиг сонирхол маш өндөр байдаг гэж хэлэхэд буруудахгүй. Тухайлбал БНХАУ нь өнөөдөр сибирийн бүс нутгийн эдийн засагт маш их нөлөөтэй болоод удаж байна. Иймээс БНХАУ-ын зүгээс сибирийг аль болох өөрсдийн талд байлгах тийм нууцхан хүсэл сонирхол байдаг нь мэдээж. Түүнчлэн хятадаас гадна япон өмнөд солонгос зэрэг байгалийн баялаггүй боловч аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнууд Сибирийн байгалийн баялгаас хувь хүртэх сонирхол ил далд хэлбэрээр байсаар байгаа.
Иймээс, сибирьт хэрэв тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн өрнөх аваас БНХАУ Япон Өмнөд Солонгос зэрэг улсууд сибирийн тусгаар тогтнолыг далд хэлбэрээр дэмжих магадлал өндөр юм. Мэдээж хэрэг москвагийн төвийн засаглал суларч Путины дэглэм ганхах аваас сибирьт ийм хөдөлгөөн өрнөж болзошгүй бөгөөд хэрвээ ийм хөдөлгөөн салан тусгаарлах үзэл санаа дэлгэрэх аваас энэхүү тусгаар тогтнолын оч асах цэргүүд нь якутын саха красноярск новосибирск владивосток зэрэг хотууд болон хувирах нь гарцаагүй юм. Тэгвэл сибирьт хэрхэн ийм боломж гарах вэ гэвэл мэдээж хэрэг хамгийн эхний хүчин зүйл нь гэвэл украины дайн хэт сунжирсны улмаас эдийн засгийн хориг болон улс төрийн тогтворгүй байдал орост улам бүр газар авч эхэлбэл сибирьт тусгаар тогтнолын хөдөлгөөн эхлэх магадлал өснө. Учир нь гэвэл ОХУ-ын эдийн засгийн хямрал улам гүнзгийрэх тусам оросын төв засгийн газраас сибирьт зориулах төсөв тэр хэмжээгээр багасна гэсэн үг.
Гэтэл нөгөө талаараа сибирь өөрөө бүх оросыг тэжээж байгаа хэрнээ өөрсдийнхөн хүртэх хувь багассаар байвал сибирийн ард иргэдийн тэвчээр бол тасрах нигууртай. Мөн хэрэв ийм зүйл болох аваас түрүүн хэлсэнчлэн БНХАУ Япон Өмнөд Солонгос зэрэг улсууд бол оросын дотоод асуудалд шууд хөндлөнгөөс нөлөө үзүүлэх гэж оролдож таарна. Түүнчлэн энэхүү асуудал дээр АНУ европын холбоо турк зэрэг улсууд сибирийн тусгаар тогтнолыг бол дэмжих магадлал өндөртэй гэдэг нь харагдаж байна. Хэрвээ ийм зүйл үнэхээр болох аваас нэг бол ОХУ шууд цэргийн хүчээр сибирийг бүхэлд нь өөрсдийн хяналтанд хүчээр эргүүлэн оруулж бүрэн бүтэн байдлаа хангаж гарна. Эсвэл хэрэв чадахгүй бол сибир тусгаар тогтнолоо зарлаж тусгаар улс болон хувирч таарна гэсэн үг.
Аль эсвэл магадгүй хамгийн боломжит хувилбар нь гэвэл сибир тусгаар тогтнохгүй боловч өөрийн гэсэн дотоод удирдлагатай онцгой бүрэн эрх мэдэлтэйгээр цаасан дээр оросоос хамааралтай мэт боловч маш өргөн хэмжээнд бие даасан автономит эрхтэй улс болон хувирах магадлал өндөртэй юм. Тэгэхээр хэрэв сибирь тусгаар тогтнож чадсан тохиолдолд ОХУ нь шууд өөрсдийн байгалийн хийн гол нөөцөө алдана гэсэн үг. Сибирийн бүс нутаг ОХУ-ын эрчим хүчний 70 орчим хувийг хангадаг гэхээр ямар чухал бүс нутаг болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн ОХУ-ын газар нутаг шууд 77 хувиар агшиж орос нь европ тивийн одоо зүүн хэсэгт төвлөрсөн байдалтай жижиг хэмжээтэй улс болон хувирах эрсдэл үүснэ. Мөн гадны улс орнууд ялангуяа хятад улсын хувьд бол Сибирьт эдийн засгийн хувьд бүрэн хяналтаа тогтоох эрсдэл маш өндөртэй харагдаж байна.
Тэгвэл сибирь тусгаар тогтносноор бол монгол улсад ямар нөлөө үзүүлэх вэ гэвэл мэдээж хэрэг монголын хилийн дагуу цоо шинэ улс байгуулагдсанаар манай олон улсын харилцааны хувьд бол тодорхой хэмжээнд ашигтай байдал үүсэх боломжтой байгаа мэт боловч сибирийн шинэхэн төр засаг өөрөө хэрэв тогтворгүй байдалтай байвал энэ нь монгол улсын эдийн засаг болон гадаад харилцаанд сөргөөр нөлөөлөх юм. Гэхдээ, энэ бүхнээс илүүтэй өөр нэгэн ноцтой аюул байгаа нь хятад болон сибирийн хоорондын харилцаа холбоо нь илүү батжиж магадгүй. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл монголчуудын хувьд бол цоо шинэ геополитикийн сорилт тулгарч байна гэж ойлгож болно. Иймээс монгол улс бол бүхэлдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа дахин нэг харах шаардлага үүсч таарах юм.
Мөн Харвардын нийгмийн шинжлэх ухааны танхимын хийсэн судалгаагаар бол хэрвээ орос украины дайнд цаашид удаан хугацаанд үргэлжилж оросын эдийн засаг арваас арван таван жилийн дотор туйлдах аваас сибирийн тусгаар тогтнолын порцес эхлэх магадлал магадлалтай гэсэн таамаг юм. Түүнчлэн Путинээс хойших оросын улс төрийн удирдлагууд бол сул хүмүүс гарч орос орныг хүчтэй бус субалгар байдлаар удирдвал сибирьт энэ бүхэн тохиолдож магадгүй. Гэхдээ, оросуудын хувьд сибирь тусгаар тогтнолоос сэргийлэх боломж бас одоогоор бүрэн дүүрэн байна. Тухайлбал оросууд өөрсдийн зэвсэгт хүчнийг хүчирхэг хэвээр байлгавал сибирийг алдах магадлал бол эрс багасч таарна. Түүнчлэн москвагийн зүгээс уян хатан бодлого хэрэгжүүлж сибирийн бүс нутагт сайн дураараа одоогийнхоос арай илүү дотоодын эрх мэдэл санхүүгийн бас тодорхой хэмжээний эрх мэдлийг олговол Сибирийн иргэд тайвширч тусгаар тогтнолын хөдөлгөөн үүсэхгүй байх боломжтой юм.
Түүнчлэн ОХУ-ын зүгээс сибирийн эдийн засагт бол шинэчлэлт хийж сибирийн бүс нутгийг хөгжүүлэх цоо шинэ төрлийн тийм бодлого хөтөлбөр хэрэгжүүлж эхэлбэл сибирь хэзээ ч оросоос салахгүй нэг ёсондоо бүх сибир иргэдийн гомдол бүрэн тайлагдана гэсэн үг. Тэгвэл ОХУ-ын задралын дараагийн буюу дөрөв дахь хувилбар бол Украины дайны улмаас ерөнхийдөө орос орон задарч унах хувилбар гэж ойлгож болно. Энэ нь нэг ёсондоо илүү тодорхойгоор тайлбарлах юм бол хэрвээ ОХУ-ын зүгээс украинд хийж буй дайндаа ямарч ялах боломжгүй нөхцөлд орох эсвэл ОХУ-ын хийж буй дайн бол төсөөлснөөс хэтэрхий сунжирч эхлэх юм бол ерөнхийдөө орос орон дотроосоо задарч эхлнэ гэсэн иймэрхүү агуулгатай хувилбар байгаа юм. Гэхдээ энэхүү хувилбарын хамгийн гол зүйл нь гэвэл энэ хямрал задрал бол гэнэт үүсэх тийм процес биш.
Ерөнхийдөө дайны үйл явцад бол удаан хугацаанд оросын эдийн засаг бол сульдан доройтож мөн оросын улс төрийн дотоод фракцуудын тэмцэл бага багаар улам бүр даамжирсаар нэг л мэдэхэд орос орныг дотроос нь бол задлах хэмжээнд даамжирсан байх боломжтой гэх ийм хувилбар байгаа юм. Нэг ёсондоо бол украины дайн хэрэв амжилтгүй төгсвөл Путин эрх мэдлээ алдах эрсдэл бас үүсч таарна. Хэрэв Путин эрх мэдлээ алдах аваас ОХУ-ын элитүүдийн хооронд эрх мэдлийн төлөөх цоо шинэ тэмцэл эхэлж таарна. Энэ тэмцэлд мэдээж цэргийн удирдлагууд олигархиуд болон усл төрийн олон фракцууд татагдан орсноор оросын улс төрд тогтворгүй байдал үүсэж таарах юм. Энэхүү эрх мэдлийн төлөөх тэмцэл нь улам даамжирсан тохиолдолд Кремлийн хананаас хальж оросын эрх мэдлийн төвүүд хооронд бол шууд ил хэлбэрээр мөргөлдөөн бий болох эрсдэлтэй.
Нэг ёсондоо бол улс төрийн ертөнц бүхэлдээ хуваагдалд орж таарна гэсэн үг. Мөн улс төрийн ертөнц хуваагдахтай зэрэгцээд оросын цэрэг армийн салбарт бол зөрчилдөөн үүсэж армийн ихэнх хэсэг хяналтгүй болж магадгүй. Хэрэв ийм зүйл болвол вагнер зэрэг хувийн цэргийн бүлэглэлүүд бол төрийн хяналтаас шууд богино хугацаанд гарах боломж бүрдэх юм. Нэг ёсондоо бол оросын цэргийхэн улс төрийн удирдлагуудад итгэхээ больж, улмаар тусдаа бие даасан үйл ажиллагааг явуулж эхлэх эрсдэлтэй юм. Үүн дээр нэмээд хэлэхэд мэдээж хэрэг Татарстан Чечень Башкортостан автономит мужууд москвагаас хамааралгүй болохыг эрмэлзэж таарна. Мөн түрүүн хэлсэнчлэн сибирь алс дорнод ч мөн ялгаагүй москвагийн шийдвэрийг дагахгүй байх магадлал өндөртэй. Гэхдээ, хэрвээ орос оронд ийм зүйл тохиролдвол дэлхий нийтийг хамарсан эрсдэл бас үүсэх юм. Тухайлбал цөмийн зэвсэгийн хяналт сулрах нь бас өөрөө байж болох хамгийн том эрсдэл гэж ойлгож болно.
Хэрвээ оросын дотор иргэний дайн өрнөх аваас цэргийн бүлэглэлүүд өөр хоорондоо дур мэдэлцэн цөмийн зэвсэгийг замбараагүй ашиглах эрсдэл үүснэ гэсэн үг. Энэ нь ерөнхийдөө түрүүний хэлсэнчлэн оросын задралын хоёр дахь хувилбар буюу балканы задаргаатай тун төстэй байдлаар явагдаж таарна. Мөн мэдээж хэрэг орос ямар ч тохиолдолд дайнтай ч бай дайнгүй ч бай ямар нэгэн байдлаар их бага задрал явагдах аваас тухайн бүрт гадны улс орнууд хөндлөнгөөс өөрдийнхөөрөө нөлөөлөх гэж оролдож таарна. Мөн дүрвэгсэдийн хямрал бүс нутагт үүсэх нь тодорхой. Гэхдээ украины дайнаас үүдэн бий болох оросын энэхүү нуралтаас бас сэргийлэх боломж байгаа юм. Тухайлбал хэдийгээр орос украины дайн маш удаан хугацааны туршид сунжирах боловч оросын дотоодын улс төр тогтвортой хэвээр буюу эрх мэдлийн төлөөх тэмцэл хуйвалдаанууд үүсэхгүй байх аваас энэхүү задралаас сэргийлэх боломжтой харагдаж байна.
ОХУ нь ямар нэгэн хэлэлцээрийн арга замаар украины дайныг ойрын хугацаанд дуусгавар болгож чадвал ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдэлээс бүрэн сэргийлж чадна гэж харагдаж байна. Тэгвэл оросын задралын тав дахь буюу хамгийн сүүлчийн хувилбар бол барууны эсвэл өөр бусад нөлөө бүхий улс орнуудын буюу гадны хүчин зүйлийн нөлөөгөөр орос орон задрах хувилбар юм. Энэхүү хувилбар бол АНУ болон европын улс орнууд мөн хятад турк гэх мэтээр оросын дотоодын улс төрийн задралыг дэмжиж улмаар тус улсыг хуваахад шууд болон далдаар нөлөө үзүүлэх хувилбар гэж болно. Энэ нь мэдээж хэрэг шууд цэргийн хүчээр дайрах бус харин оросын эдийн засгийг хоригт оруулах тагнуулын үйл ажиллагаа явуулах дотоодын бослого тэмцэлүүдийг нь өөгшүүлэн дэмжих мөн бүс нутгийн салан тусгаарлах хөдөлгөөнүүдийг санхүүжүүлэх зэрэг байдлаар оросыг дотроос нь сулруулах порцесс юм.
Тэгэхээр энэхүү хувилбарын хүрээнд нэгэн том асуулт урган гарч ирж байгаа нь яагаад барууны улс орнууд оросын задралыг дэмжих ёстой вэ гэх асуулт юм. Үүнд ерөнхийдөө дөрвөн гол шалтгаан байгаа гэж хэлж болно. Эхний шалтгаан бол мэдээж хэрэг цэрэг зэвсэглэлийн аюулгүй байдлын шалтгаан юм. Учир нь НАТО-гийн улс орнууд өнөөдрийг хүртэл оросыг бол стратегийн хамгийн том аюул гэж үздэг. Иймээс орос задарвал барууны ертөнцийн аюулгүй байдал нэмэгдэж таарна гэсэн үг. Хоёр дахь шалтгаан нь гэвэл оросын байгалийн баялгийг хянах боломж давхар бүрдэх юм. Тухайлбал орос задарвал оросын байгалийн хий болон нефьтийн нөөцөнд бол барууны улс орнууд шууд бус байдлаар хяналтаа тогтоох боломж бас бүрдэж таарах юм. Энэ нь хэрхэн явагдах вэ гэвэл орос хэрэв олон жижиг улс болж задарсан тохиолдолд барууны томоохон компаниуд тэдгээр байгалийн баялаг дээр эзэн суусан жижиг улсуудтай бол өөрсөндөө ашигтай гэрээ байгуулах замаар стратегийн чухал нөөцтэй хяналт тогтоох чадамжтай болно гэсэн үг.
Гурав дахь шалтгаан нь гэвэл мэдээж хэрэг БНХАУ болон ОХУ-ын харилцааг тасдахад оршиж байгаа юм. Хэрвээ орос задарвал хятадын хувьд давуу талууд үүсэх боловч мөн сул талууд маш их бий болно. Орос хятадын түншлэл дуусгавар болсноор БНХАУ бол олон улсын тавцанд ганцаардмал байдал руу шилжиж шахагдана гэсэн үг. Харин дөрөв дахь шалтгаан гэвэл орос задарсанаар барууны улс орнууд бол өөрсдийн улс төрийн философи үзэл баримтлал мөн бусад үнэт зүйлсээ зүүн тийш дэлгэрүүлэн түгээх боломж бүрдэнэ гэж ойлгож болно. Учир нь орос хэрэв олон жижиг улс болон задарсан тохиолдолд барууны улс орнуудын зүгээс ардчилал барууны чөлөөт зах зээлийн эдийн засаг мөн НАТО-ийн цар хүрээг тэлэх ЕХ-нд зарим жижиг улсуудыг элсүүлэх гэх мэтээр маш олон давуу талууд үүсэхээр харагдаж байна. Тэгэхээр нэгэнт хэрэв барууны улс орнууд оросыг гадны хүчин зүйлсийн нөлөөтэйгөөр задлахаар ажиллаж эхэлсэн тохиолдолд эхний ээлжинд бол тэд оросын эдийн засгийг хоригт оруулж, эдийн засгийн хүчийг нь доройтуулж таарах юм.
Яг энэ цаг мөчид дайны улмаас орос улс угаасаа эдийн засгийн хоригт орчихсон байгаа. Ийнхүү эдийн засгийн хоригийн улмаас Москва эргээд одоо улсын хэмжээнд төсвийн санхүүжилтээ хийх боломжгүй болж хувирах юм. Үүний улмаас орос өнцөг булан бүрт бүр оросын улс төрийн хүрээнд хүртэл Путины засаг захиргааны эсрэг тэмцэлүүд үүсэж эхэлж таарна. Мөн барууны улс орнууд оросын сөрөг хүчнүүдийг дэмжиж дотоодын улс төрийн тэмцлийг улам ширүүн болгох нь гарцаагүй үнэн. Ийнхүү засгийн газрын хүч суларснаар мэдээж хэрэг сөрөг хүчнүүдийг дэмжиж дотоодын улс төрийн тэмцлийг бол илүү ширүүн болгох нь гарцаагүй юм. Ийнхүү засгийн газрын хүч суларснаар мэдээж хэрэг түрүүн олон ч удаа дурьдан хэлсэнчлэн москва бүс нутгаа бүхэлд нь хянах боломжгүй болж, үр дүнд нь зарим мужууд автономт улсуудад бол салан тусгаарлах хөдөлгөөнүүд эрчээ авч эхэлж таарна.
Тэгээд яг л дүрмийн дагуу оросын армийнхан бол улс төрчиддөө итгэхээ больж, итгэл алдарч оросын зэвсэгт хүчин одоо магадгүй хоёр түүнээс ч олон хэсэг салаалан хуваагдаж магадгүй. Ингэснээр орос орон ЗХУ-ын задралаас ч илүү олон жижиг улс болон хуваагдаж болзошгүй ийм аюултай нөхцөл байдал үүсэх юм. Тэгэхээр ерөнхийдөө орос орон үндсэндээ задарч болох таван хувилбарыг та бүхэнд танилцууллаа. Ерөнхийдөө аль ч хувилбараар задарсан байлаа задралын үйл явц бол ойролцоо төстэй байдлаар явагдах нь ойлгомжтой харагдаж байна. Иймээс ОХУ задарсан тохиолдолд ямар үр дагавар шууд үүсэх боломжтой вэ гэвэл мэдээж хэрэг европ болон ази тивд оросын нөлөө буурч таарна. Бүр огт байхгүй ч болж магадгүй. Барууны орнууд оросын байгалийн хийг хянах боломж бүрэн бүрдэнэ. Хятадууд сибирьт хяналтаа тогтоох боломж ихэснэ. Бүс нутгуудад олон жижиг улсууд үүсэж, монгол казакстан зэрэг улсууд бол өөр олон улсуудтай хөрш зэргэлдээ хиллэх боломж нэмэгдэж таарах юм.
Түүнчлэн ОХУ-ын цэргийн аюул заналхийлэл багассанаар НАТО дэлхийд цор ганцаараа тэргүүлэх байр суурьтай болон хувирч таарна гэсэн үг. Мөн оросын цөмийн зэвсэгийн хяналт алдагдсанаар дэлхий нийтэд бас тодорхой хэмжээний бодит эрсдэл үүсч мэдэх юм. Мөн монгол болон төв азийн зүүн европын улс орнуудад бол тогтворгүй байдал дагаад үүсч болзошгүй. Мөн барууны зүгт орших ОХУ-ын шинээр тусгаар тогтносон жижиг улсуудад НАТО-г дагахаас өөр сонголтгүй болж шууд барууны нөлөөнд орж бас магадгүй. Тэгээд эцэст нь хэлэхэд орос хэрвээ задрах юм бол зүүн болон төв ази бүхэлдээ мөн оросын задарсан зүүн хязгаар буюу алс дорнод сибирь ч мөн тэр чигээрээ хятадын эдийн засгийн нөлөөнд эсвэл магадгүй буюу улс төрийн шууд нөлөөнд нь хүртэл орох өндөр эрсдэл нүүрлэх юм.
за энэ том орон задарвал америк нато-д ашигтай байх.тэрнээс биш
Сэр Орос хэзээ ч задрахгүй. Яагаад гэвэл ихэнх нь орос үндэстэн учраас. Тэдэнд эх оронч үзэл тууштай байдаг. Харин монгол...
Delhiin Haaduudiin Haan Aguu PUTINees dayan delhii ain dagjin chichirj baina !!! Aguu Oros ah maani ylsan...ura ura ura
Бөгспутин үү,,,
Оросын хүч сулрах юм бол Монгол улсын тусгаар тогтнол алдагдана Оросыг муулахаас илүү бид ямар байрлалд ямар байдалтай эмзэг бгаагаа санаарай бид Оросыг дэмжихээс өөр зам бхгүй