sonin.mn

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос мэдээлэл хийлээ. 


Энэ үеэрээ тэд: “Өнөөдөр Монголын морин спорт уяачдын холбооноос Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 41-р тогтоолтой холбогдуулан өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Хаврын хурдан морины уралдааныг сэргээх хүсэлтийг бидэнд холбогдох газрууд өгсөн. Уг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүсэлтээ хүргүүлсэн.


Үндсэндээ дөрвөн том асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг дэвшүүлсэн. Мөн хурдан морины уралдааны замыг шинэчлэх, уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг анхаарахыг илэрхийлсэн.


Цаг агаарын байдлыг харгалзана гэдгээ мөн илэрхийлсэн. Хавар болоод, гадаа дулаарсны дараа уралдаан зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Гэвч шийдвэр өөрөөр гарч, хүүхэд хурдан морь унахыг хориглосон. Тэгвэл ийм шийдвэр гарсантай холбоотойгоор манай холбоо Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 41-р тогтоолыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. 18 наснаас дээш насны хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бидний энэ шийдвэр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжинэ.


Олон улсын байгууллагаас Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу 18 наснаас дээш насны хүний унасан морины уралдаан зохион байгуулах шаардлагыг өгсөн. Бидний зүгээс энэ шаардлагыг хүлээж аваад Засгийн Газрын шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.


Манай Монголын морин спорт уяачдын холбооноос хурдан морины уралдааныг олон жилийн турш хүүхдээр морь унуулж, хурдан моринхоо уралдааныг зохион байгуулж ирсэн. Гэтэл энэ шаардлагын дагуу цаашдаа энэ байдал үргэлжлэх юм бол наадмаар ч хүүхдээр хурдан морь унуулах боломжгүй болж, үндэснийхээ баяр наадмыг зохион байгуулж чадахгүй хэмжээнд хүрэхээр байна.


Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос Олон улсын байгууллагуудын тавьж буй энэ шаардлагыг хүлээн авч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна.


Манай холбоо хуралдаад 2025 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласан. Мөн холбооныхоо дэргэд хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөл гэж байгуулсан.

Тэр үүднээсээ бид цаашдаа хурдан морины уралдаан болон үндэсний өв соёлоо аварч үлдэхийн тулд олон улсын байгууллагын тавьж буй энэ шаардлагыг хүлээн авч хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байна” гэв.


Ж.Батдорж