![sonin.mn](/storage/news_images/1739167269476864563_934595915500484_1268880854401015027_n.jpg)
Хүний эрүүл мэнд, бие эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй. Гэвч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулах хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 1090 бүртгэгджээ.
Тухайлбал, Энэ оны 02-р сарын 09-ны өдөр гэхэд 29 настай эрэгтэй Э нь зүс таних М-тэй согтуурсан үедээ зодолдож баруун хөлийг хугалсан, 29 настай эрэгтэй Л нь хамт архи ууж байсан эмэгтэй А-гийн толгой руу төмрөөр цохисон, Иргэн Г нь найз болох Б-д зодуулж үүдэн шүдээ хугалуулсан зэрэг 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах, хормын төдий уур бухимдлаа тэвчихгүй бусадтай үл ойлголцсоноос үүдэн гарсан байна. Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэснээр эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэх эрсдэлээс сэргийлж болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл6
Архидалт гэж нийгмийн зовлон болжээ.
Ажлын байруудыг нь Хятад руу зөөчихсөн юм чинь архи ууж өнгөрөөхөөс өөр аргагүй байдаг биз. Хувьчлалаар тараан цацсан үйлдвэрүүдээ Төрийн өмчийн хорооны дарга асан З.Энхболд тэргүүтэй нөхдүүдээс шаардаж буцааж ав.
1990-ээд оны хувьчлалаар Ажилчны район гэж байсан нь тэр чигтээ ажилгүй болж нүдэн дээр сайхан амьдарч байсан гэр бүлүүд шууд нийгмийн доод түвшин ядууралруу гулсан орохыг нүдээрээ харсан. Яг амьдрал дээр ажилгүй хүмүүс шууд ядууралруу ордог. Ажил хийж хүн амьдрахдаа баяжаад сүйд болохгүй ч ядуу амьдардаггүй юм. Тийм учраас ажлын байж бий болгох нь аль ч засгийн зорилт. Хөдөлмөрийн бирж дээр тэдэн ажлын байр байна гэдэг бол худлаа шүү. Харин ажилгүй хүн хэд байна гэдэг бол бодит үр дүн. 90-ээд оны хувьчлалыг юм үзээгүй ард түмэн юу ч бодолгүй тийм ёстой юм байлгүй гэж хүлээж авсан. Энэ ядуурал миний мэдэхээр 3 дахь үедээ орсон. Тэр үед ядуу айлын хүүхэд өнөөдөр яг тэр газраа өөрсдөө хүүхэдтэй болчихсон халтар жаалууд гудмаар гүйж байгаа нь одоо насанд хүрч байна.
Архидалт хүмүүс ажилтай болохтой зэрэгцээл буурдаг юм.
Архичин эцэг эхтэй хүүхдүүд залуучууд, архичин хүүхдүүдтэй хөгшчүүл их зовж байна даа.
архидалт бол соцлизмын өвчиншд..