БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 4 /Xinhua/. Хятадад үйл ажиллагаа явуулж буй “Google” компанид монополын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн тухай тус улсын Зах зээлийн зохицуулалтын газраас мэдэгдлээ."Google” компани нь Хятадын монополын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа учир мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Хятадын тал кибер аюулгүй байдлын дүрэм журмын дагуу тус улс дахь "Google"-ийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, "Gmail", "Google Maps", "Google Play", "YouTube" зэрэг үйлчилгээнүүдийг хаасан юм.
Тус компани улс төрийн хувьд эмзэг контентуудыг хянах Хятадын талын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тул хязгаарлалт тогтоожээ.
Гэхдээ "Google"-ийн "Android" үйлдлийн системийг Хятадад ашигладаг. "Google" компани мөн Хятадын хэд хэдэн технологийн компаниудтай хамтарсан судалгаа хийж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0