СИНГАПУР, 2025 оны хоёрдугаар сарын 3 /Reuters/. Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг сандаргаж буй үед өнөө өглөө криптовалютуудын ханш унаж, биткоин гурван долоо хоногийн хамгийн доод түвшин рүү, эфириум есдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн доод түвшин рүү уналаа.
Дэлхийн хамгийн алдартай криптовалют болох биткоины ханш даваа гаргийн өглөө Азид 94 476 ам.доллар болсноор сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүртлээ уналаа. Мөн эфириумийн ханш 24 орчим хувиар унаж, хамгийн сүүлд есдүгээр сарын эхэн үеийн түвшиндээ хүрсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик болон Канадын ихэнх импортын бараанд 25 хувийн татвар, Хятадын бараанд 10 хувийн татварыг мягмар гаргаас эхлэн ногдуулах шийдвэр гаргасан юм.
Америкийн худалдааны хоёр гол түнш болох Канад, Мексик улсууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэгдүгээр сарын 20-нд Д.Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөх үед биткоины ханш 107 071 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байлаа. Түүний засаг захиргаа криптовалютад ээлтэй зохицуулалт хийж магадгүй байгаа учраас 11 дүгээр сарын эхээр болсон сонгуулиас хойш биткоины ханш 40 хувиар өссөн байна. Өмнө нь криптовалютыг "луйвар" гэж нэрлэж байсан Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр АНУ-ыг “дэлхийн крипто нийслэл” болгоно гэж амлаж байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Койны ханш нь тасралтгүй дээш доошоо өсч буурч байдаг эрсдэлтэй баталгаагүй байдаг. Аз болж ханш нь өсвөл таны хөрөнгө оруулалтын мөнгө өснө эсвэл ханш огцом буурвал таны хөрөнгө оруулалтын мөнгө байхгүй болно.