Өнөөдөр Төрийн ордны хажуу дахь иргэд автомашинаасаа бууж үнийн өсөлт, шатахууны хомсдолыг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Уг жагсаалын голлох зохион байгуулагчид "HERO"-гийн Б.Баатарын "Монгол хаан" жүжгийн албан ёсны барааны тэмдэгт бүхий хувцас өмсөж ирсэн байв.
Дашрамд дурьдахад Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж буй билээ. Түүнчлэн түүний төрсөн дүү, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
С.Сарнай
Пүрэв - 10 сарын 01,
2026
Сэтгэгдэл1
Тэгвэл энэ новшнуудаас юу горьдох вэ дээ. Монголоо хорлох жагсаал байна.