sonin.mn

Нийслэлийн Ардчилсан Намаас “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” хуультай холбоотой мэдээлэл хийлээ.


Нийслэлийн АН-ын гэр хорооллын бодлого хариуцсан зөвлөх Ц.Түмэнбаяр: "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Нийслэл дээр МАН бараг тасралтгүй засагласан. 2012-2016 оны хооронд л АН засагласан. МАН засаглах хугацаандаа Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн газрыг бүгдийг нь зарсан. Хүүхдийн тоглоомын талбайг бүгдийг нь, Богд уулыг зарсан. Гэсэн хэр нь сая батлагдсан хуулиар гэр хорооллын иргэдийн газрыг дээрэмдэж, булааж авах эрхийг өөрсдөдөө өгч байна. Өөр зарах газаргүй болсон учраас сүүлдээ гэр хорооллын иргэдийн газар руу дайрч байна.


Та бүхний аав ээж, эмээ өвөөд, гэр хороололд амьдардаг хүмүүсийн авдарт ганцхан л өмч үлдсэн. Ганцхан газрын гэрчилгээ л байгаа. Өөр өмчтэй болж амжаагүй. Гэтэл бидний бор авдарт байгаа ганцхан гэрчилгээг дээрэмдэх үйл ажиллагаа энэ хуулиар эхэлж байна. Газар гэдэг нь хэзээ ч элэгддэггүй, хуучирдаггүй өмч.


Алга болдоггүй. Бүх үл хөдлөх хөрөнгө гакар дээр л баригддаг. Газрын үнэ хэзээ ч буудаггүй, үргэлж өсөж байдаг. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс газрынхаа үнэ цэнийг ойлгож мэдрэх хэрэгтэй. Газраа дээрэмдүүлэхгүй байхын төлөө нэгдэх хэрэгтэй. Сая батлагдсан хууль ерөөсөө хулгай, дээрмийн сэдэлтэй. Энэ хууль хэрэгжиж болохгүй. 100 айлын 65 нь зөвшөөрөх юм бол үлдсэн 35 айлынх нь газрыг шууд дээрэмдэж авна. Гэтэл гэр хорооллын 10 айлын 8 нь газар дээрээсээ л амьжиргаагаа залгуулж байна. Хашаандаа айл буулгаж түрээслүүлж байна. Дугуй засвар ажиллуулдаг. Хүнсний дэлгүүр ажиллуулж, гутал засаж байна. Газартай хүмүүс ингэж л орлого олж амьдарч байна. Гэтэл бидний энэ орлогын эх үүсвэр, амьжиргаа руу халдаж эхэлж байна. Харин гэр хорооллын дэд бүтэц, зам зэргийг аль ч засаг байсан хийх ёстой. Үүнийг дэмжиж байгаа." гэв.


М.Чой