КИЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 17 /DW/. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар "100 жилийн түншлэл" гэдэг нэртэй гэрээнд Киев хотын Мариинскийн ордонд пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Энэ үед Киевт агаарын түгшүүрийн дохио дуугарч байв. Батлан хамгаалах, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах, мөн олон нийтийн шинэ харилцаа бий болгох тухай уг баримт бичгийг К.Стармер, В.Зеленский нар түүхэн баримт бичиг гэж нэрлэжээ.
Улс орнууд 100 жилийн хугацаатай гэрээ байгуулах нь ховор байдаг. Улс хоорондын гэрээнүүдийг ихэнхдээ хугацаагүй, эсвэл сунгах нөхцөлтэйгөөр богино хугацаатай байгуулдаг. Харин Их Британи, Украины хооронд байгуулсан гэрээг зөвхөн цуцлах боломжтой бөгөөд хэрхэн сунгах талаар тусгаагүй байна.
Шинэ гэрээнд хамтын ажиллагааны бүх гол чиглэлийг тусгажээ. Жилийн өмнө Их Британи улс барууны орнуудын дотроос анх удаа Украинтай 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын гэрээ байгуулсан юм. Хоёр улсын хооронд өчигдөр байгуулсан шинэ гэрээ нь үндсэндээ энэхүү баримт бичигтэй ижил боловч бусад салбарт хамтран ажиллах талаар тусгажээ. Энэхүү баримт бичиг нь Киевийн хувьд хамгийн чухал нөхцөл болох "батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх" - ээс эхлээд "гадаадын мэдээллийн манипуляц, хөндлөнгийн оролцоотой тэмцэх", "байгаль орчныг хамгаалах", "нийгэм-соёлын хэлхээ холбоо" зэрэг хамтын ажиллагааны бүх гол чиглэлийг хамарна. Баримт бичгийн удиртгал хэсэгт Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх, шинэчлэл хийх, авлигатай тэмцэхэд Их Британийн тал дэмжлэг үзүүлэх талаар дурдсан байна.
К.Стармер, В.Зеленский нар мөн энэ онд Их Британи улс Украинд 3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн байна. Түүнчлэн Их Британиас Украинд 3.6 тэрбум ам.долларын зээл олгох бөгөөд үүнийг Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөнөөс хүүтэйгээр эргүүлэн төлөх юм.
Киевийг "хэдий чинээ шаардлагатай байна төдий чинээгээр дэмжинэ" гэж К.Стармер мэдэгджээ. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноосоо хойш анх удаа Украинд айлчиллаа. К.Стармертай зэрэгцэн Италийн Батлан хамгаалахын сайд Гвидо Крозетто Киевт айлчилсан бол түүнээс хоёр хоногийн өмнө Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Киевт ирсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангаргаа өргөхөөс хэдхэн хоногийн өмнө Европын улстөрчид Украиныг дэмжинэ гэдгээ харуулж байна. Д.Трамп үүрэгт ажилдаа орсныхоо дараа Украины эсрэг явуулж буй Оросын дайныг зогсоох яриа хэлэлцээг эхлүүлэх төлөвтэй байгаа юм. Тэрбээр яриа хэлэлцээг хэрхэн хийх, АНУ-ын цэргийн тусламжийг одоогийн хэмжээнд үргэлжлүүлэн үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл11
Нацист Киевийн дарангуйлагч засаглал 100 хоног ч оршин тогтнохооргүй болчихоод байхад ингэж жүжиглэх шаардлага байна уу, ккк
Киев хотыг 3 хоногийн дотор эзэлж авах ЦИРИКИЙН НУСГАЙ АЖИЛЛАГАА ….юу болсон бээ….
Юу болхов,,, ялалтын баярын 80 жилийн ойгоо угтаж,,,,курск мужаа чөдөөлөх юм байхаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Ардчилсан Украин мандтугай. Рашист түрэмгий Орос сөнөтүгэй
Оросуудаас айж болохгүй…..Карл Густав Эмиль Маннерхайм
Оросыг нам дарчихаад танай өвөөгийн иргэн улсыг нам дарна шүү дээ юу бодож байна гужаагийн эрлийз хурлийзууд аа
Оросыг өдөж л ингэж байгаа юм англичууд ! Хэрвээ Орос гэж улс байгаагүй бол англичууд муусайн украинуудыг тоохчгүй ! Англи сүүлийн 300 жил Оростой нууц тэрсэлдэж байгаа ! Оросын дайсан польшуудыг их дэмждэг байсан одоо украинуудыг !! Их аальгүйтэж байж Оросоос цөмийн бөмбөгний амт нэг л өдөр үзнэ дэ муусайн англичууд !
Америк Канад Австрали Европын орнууд ЕХ, НҮБ, НАТО, ОУВС, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Банк, Галт Зэвсэг Үйлдвэрлэдэг Корпорацууд, Эм Үйлдвэрлэдэг Корпорацууд, Ардчилал, Даяарчлал, Цагаачлал энэ бүхний цаана Еврейчүүд Англичууд байхгүй гэх баталгаа байхгүй.
Тэд цаана нь байснаараа юу нь муу гэж, хө ? Еврей удирдагч нарын уран ухааны зохицуу лалтаар л дэлхийн дайн үүсчихгүй байж байг аа юм биш үү ?! Тэдэнд атаархаж мөчөөрхөж муудах муулах нь Гитлер мэтийн нацист,фаш истуудын л байр суурь ш дээ !!!
66.181.191.64 чам шиг эргүү үхэр монголчууд еврей нарт хүүлүүлж байгаагаа мэдэхгүй байна.
100 жилийн колончлолын гэрээ юм биш үү ккк