БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 11 /DW/. НАТО-гийн гишүүн улсууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп шаардсаныг Германы Канцлер О.Шольц, Батлан хамгаалахын сайд Борис Писториус нар шүүмжлэн эсэргүүцжээ.
Канцлер Шольц пүрэв гарагт Focus Online цахим хуудсанд ярилцлага өгөхдөө “Германы хувьд энэ нь жилд 200 орчим тэрбум евро болно, гэтэл манай улсын төсөв 490 тэрбум орчим евро байдаг” гэж хэлсэн байна. “200 тэрбум гэдэг бол асар их мөнгө, ер нь бол НАТО-гийн гишүүн улсууд ДНБ-ийхээ 2 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулна гэсэн маш ойлгомжтой тохиролцоо байдаг бөгөөд энэ хэмжээг хадгалах нь зүйтэй” гэж Канцлер онцлон тэмдэглэлээ.
Рамштайнд болсон Украины асуудлаар холбоо барих бүлгийн уулзалтын үеэр Германы Батлан хамгаалахын сайд Б.Писториус хэлэхдээ, Трамп хэт өндөр шаардлага тавьж байгааг дурдсан байна. Герман улсын хувьд ДНБ-ий 5 хувь гэдэг нь холбооны улсын төсвийн 40 орчим хувьтай тэнцэх бөгөөд ямар улс орон ийм хэмжээний зардал гаргаж чадахыг хэлж мэдэхгүй байна” гэж сайд өгүүлжээ.
Түүний үзэж байгаагаар, хувь хэмжээний тухайд бус харин НАТО-гийн зорилтыг хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байгаа талаар ярих хэрэгтэй ажээ.
Хэдэн хоногийн өмнө Д.Трамп НАТО-гийн холбоотнууддаа хандан, ДНБ-ийхээ 5 хүртэлх хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж, Украиныг дэмжих зардлын ихэнх хэсгийг гаргахыг уриалсан юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Германы канцлер асан Меркел 2015 онд олон тооны дүрвэгсдийг оруулж ирснээр Германы одоогийн эмх замбараагүй байдлын үүд нээгдсэн. Сорос Европод сүйрэл авчирах эх үүсвэрийг тавьсан. Бейл Геттс Эрчим хүчний хомсдол Европод зохиомлоор үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. "Ногоон эрчим хүч" Германы үйлдвэрлэлийг устгасан. Мөн вакцины талаар ярилцаж, Белл Гейтс ЕХ-ны комиссын дарга Урзула фон дер Леуентай нягт холбоотой ажилладаг. Герман улс тусгаар тогтнолоо алдах гэж буй талаар, В.Путиныг ялж чадахгүй, ЕХ Украйнд асар их санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь иргэдийн татварын мөнгийг хайр найргүй цацаж, Германы иргэдийг ядууруулсан. Германы ард түмэн төрийн эрхийг барьдаггүй, АНУ-ын заавраар хэдхэн тэрбумтан улс болж тоглож байна. Дашрамд хэлэхэд Элон Маск Германы үндэсний тв, ZDF, ARD, Spiegel хэвлэлтэй "дайн зарлаад" эхэлжээ. Эдгээрийг Соросын сан, Бейл Геттс санхүүжүүлдэг гэсэн байна.