Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүд Орост тун ээлгүй байна. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Хойд Солонгосын дайчдыг оруулаад алуулж байна. Оросын Сири дэх фронт нь нурлаа. Цаашаа Орос орныг ба Путиныг ямар тавилан хүлээж буй тухай мэдээллүүдээс хөрвүүлж буулгая. ОХУ-ын нийслэлд нь, бүр төвд нь генералуудыг нь алж дэлбэлдэг болж байна.
Сири улс Оросын нөлөөнөөс гараад явчихлаа. Бүрмөсөн болж таарах нь байна. Ассадын дэглэм нурсан шиг Путины дэглэм нурах нь ойртсон, гэнэт нэг л өдөр хөмөрнө, Путин Оросоос өөр аль нэг улс руу дүрвэхээр бэлтгэж байгаа тухай 1972-1991 онд КГБ-д чекист явсан хурандаа Владимир Попов, оросын нэртэй сэтгүүлч Андрей Мальгин нар сонирхолтой ярилцлага украины Дмитрий Гордоны нэвтрүүлэгт өгсөн нь сайтуудад нээлттэй байна. Алтайн хязгаарт тусгай бункер бариулсан, тийшээгээ зугтаж очоод цаашаа Хятад руу дүрвэнэ гэхчлэн оросын хүчний Ольга Курносова сошиалд ярилцлага өгчээ. Энэ мэт кремлийн хакерчид хакердаад арилгачихмаар ийм мэдээ маш олноороо өдөр бүр тавигдаж байна. Энэ ямар учиртай вэ?
Хувь тавилангийн золиос болсон Путины алдаануудыг КГБ-д чекист явсан, хожим ФСБ-д генерал болсон Евгений Савостьянов шууд нэрлэжээ. Бодвол ФСБ-д Путины дарга явсан байх. Хожим Ельциний ЕТГ-т дарга байхдаа ойр дөт явсан байж таарна. “Фатальный” алдаа гэснийг бодохул заяа тавилангаараа үйлдэгдэж буй гэсэн утгатай юм болов уу. Путины өнгөн дээр гурван онцлог үзэгдэл байна. Энэ нь 1) Орос орны технологийн хоцрогдол; 2) Оросын эсрэг авсан олон хоригууд; 3) Ким Чен Унтай цэргийн холбоо байгуулсан явдал.
Генерал Савостьянов гайхшаа барж ядан хэлжээ: Урьд өмнө дайтаж байсан улсууд ашиг хөөцөлдөн арилжиж (коммерц) байхыг би үзсэнгүй. Тэгвэл Орос яг тэгж байна.
“Путины 5 алдаа” юув гэвэл:
1. Нэгдүгээрт бүхэлдээ глобал түвшинд алдаж байна. Дайн бол түүний хувьд завсрын үйл ажиллагаа юм. Энэ бол Баруунтай хийж буй дайных нь нэг элемент. Ямар нэгэн маниак үзэл санаанд автан ийм дайн явуулж алдаж байна.
2. Хоёрдугаарт хий хоосон мөрөөдөл нь том алдаа болно. Юу гэвэл “Би яваад очно, украинчууд сөхрөөд уначихна” гэсэн мөрөөдөл.
3. Гуравдугаарт европчууд өөрсдөө алдаа гаргаж байна. Шантаажийн өмнө ямагт
буулт хийдэг.
4. Дөрөвдүгээр алдаа нь Путин өөрийн армийн нөхцөл байдлыг ойлгодоггүй.
5. Тавдугаархи нь Путин эдийн засгийнхаа нөхцөл байдлыг огт ойлгодоггүй гэжээ.
Генерал Савостьянов бичиж байна:–Би түүнийг танина. Түүнд би ингэж хэлэх эрхтэй. Битгий туйлшир гэж. Путин бол гений биш, бас усан тэнэг биш. Тэр бол зүгээр л дундаж хүн. Ямар улсад сууж байгаа вэ гэвэл энэ нөхцөлд өөртөө зориулж өөрийнхөө захиалгаар бий болгосон тэр улсдаа л амьдарч байгаа хүн. Бүх асуудал, гай зовлонгийн үндэс нь Путин өөрөө энэ дайныг тооцоолж чадаагүйгээс болсон. Тэр зөвхөн амжилттай давшина гэсэн аян дайнаа л тооцоолсон. Тэр Украины өмнөд хэсгээс цэргээ оруулаад эсэргүүцэлгүйгээр хэдэн зуун км ахисныгаа ялалт гээд бодчихсон. Гэтэл тэр үед Украины умардад, дорнодод юу болж өрнөж байсныг тооцоолоогүй. Хэрэв түүнийг урьдчилан тооцоолсонсон бол маш богино хугацаанд зорилгодоо хүрчих байсан биз.
Путины бас нэг том алдаа бол украинчуудын сэтгэл санааны байдлыг огтоос ойлгоогүй явдал юм. Ийм тэнэглэл (идиотизм) нэг хүнд бус, бүр нэг улс үндэстэнд байдаг жишээг би эшлэх дуртай. Генерал Деникиний дурсамжийг би хөх инээд хүрээд уншдаг байлаа. Тэр ингэж бичиж байжээ. “Украинчууд 9-10 сарын турш бие даасан үндэстэн болоод өөрсдийгөө орос биш гэж мэдэрдэг болчихсон гэдгийг би тархиндаа суулгаж чадахгүй байлаа” гэж. Гэтэл юу вэ, одоо чинь 9-10 сар биш, бүр Крымын тусгай ажиллагаанаас хойш 9 жил өнгөрчихсөн байна шүү дээ.
Нэгэнт л тэр улс, тэр ард түмнийг ойлгоогүй бол дараагийнх нь алхмыг юу хүлээж байгаа нь мэдээж. Хэрэв украинчууд эсэргүүцэн байлдаагүй бол Путины төлөвлөгөө тэр дороо хэрэгжих байсан биз. Гэхдээ өөрийн хувийн дур хүслийг хангах гэсэн нь хамгийн том алдаа юм. Путины арми том дайн явуулахад бэлтгэгдээгүй гэдгийг тэр өөрөө мэдээгүй гэжээ.
Эх сурвалжид ойр дөрвөн орос эрхмийн хэлсэн үгс юу харуулж байна вэ? Путин том зураглалаараа үхлээ өөртөө бэлтгэсэн, тэр нь цаашаа зогсолтгүй үргэлжлэн мухардал руугаа ойртож явааг дөрвүүлээ хэлээд өгчихжээ. Тэр дөрөв бол гудамжны архичин орос биш, жирийн орос ч биш, тэргүүлэх зэргийн сэхээтнүүд, зарим нь эрдэмтэд. Сэтгэл нь зовинохдоо л тэгж хэлж сэрэмжлүүлжээ. Тэдний яриаг орос хэлнээс нь хөрвүүллээ. Сэрэмжлүүлэг ч цаг үеэ олжээ. Оросын зэвсэгт хүчний радиац, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн дарга дэслэгч генерал Игорь Кирилловыг Москвад Рязанскийн өргөн чөлөөнд тусгайлан бэлтгэсэн тэсрэх бөмбөгөөр өнгөрөгч 17-нд дэлбэлэн алжээ. Дэглэм сул дорой, хяналтаа алдаж байгаагийн эхний шинж тэмдэг биш гэж үү? Украинд үйлдсэн яргаллынхаа төлөө цээрлэлийг Олон улсын шүүх хүлээлгүйгээр хүртээд эхлэж байгаа юм биш биз дээ? Оросын эрх баригчид ийм зохиомжинд бэлэн үү?
Оросын ялалтад шал дэмий итгэж, Монгол-Зөвлөлтийн найрамдал сэргэнэ хэмээн сэтгэлээ чилтэл гурван жил горьдлоо. Гэтэл санаснаар чинь болохгүй хяслан биднийг яг баглаад авлаа! Гэнэн монголчууд минь!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл56
Агуу орос ялан дийлнэ
Орос ялагдаасай. Тэгвэл буриад, тува зон минь нуруу тэнийнэ
Гях,,,,,гяхх,,,,,гяхх,,,,,,оросууд украинд дайран орсон 2022 оны 2 сарын 24нд,,,,,,БИ,,,,,,,”””путин үнэн тэнэг хүн юм,,,өөр дээрээ ГАЛ дуудлаадаа,,,,одоо яая гэхэвдээ””””хэмээн комигоо бичиж байлаа,,,,түүнээс хойш путиныг бөгспутин хэмээн тодотгон бичдэг болсон юмдаа,,,,яг тэр үед гарын 5 хуруунд багтах,,,цөөхөн хэдхэн монгол кометчин,,, оросуудыг “””””украинд алуулнаа”””””” хэмээн,,,,бүрэн итгэл төгс бичиж байсан билээ,,,одоо ч тэд бичсээр л байнаа,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин хуйло,,,
Путин ялахаасаа ч өнгөрсөн хорвоо болж байх шиг байна дөө?
Чинийтуслах цаг ирж хцй блайтаа
Хошууч БАТСАЙХАН бол жинхэнэ монгол цэрэг,,,нэр төртэй офицер хүн,,,тэр “””оросд сурсан”””хэмээн далдаганасангүй эээээ,,, украинд оюутан курсант байсны учир,,,украины ард түмнийг өмгөөлөн өмөөрөн бичдэг,,,,,хүчитний өмнө бөхөлзөж,,,хүчин мөхөсдсөнийг дэвслэн,,,дээрлэхэж,,тавлан доромжилох,,,, орос ахтай оркууд шиг новшийн зан үгүй,,,цэгц шулуун монгол цэрэг эр ээ,,,
ХЭРЭВ ПУТИН ЯЛСАН БОЛ ХИЧНЭЭН АМЬТАН БӨ ГСИЙГ НЬ ДОЛООХ БОЛ ? ? ?
HARAGDAACHAA
энгийн дайн дуусаагүй холын тусгалтай пуужингийн дайн дуусаагүй цөмийн бус дайн дөнгөж эхэлсэн цөмийн дайнд хүрэхгүйгээр украйн сөнөнө
Баруунаас баас горьдсон Батсайханы горьдлого бас л үргэлжилсээр ... горьдлого оо гэж ...
HYATADIIN IRGENEE
Bravo Ukrain, Pushist ruzzia kaput
Путин үхсүгэй
ногоон фуфайкат үхсүгэй
Орос Путин дууссаан,дууссан.
Цэргийн сургуульдаа маш муу сурж байсан нөхөр бна
чи украйн улсад очоод Элбэгээ Энхсайханаа дуудаад үзэн ядаад байгаа оросуудтайгаа тулалд. Эзэмшсэн мэргэжилээ нэг үзүүлээд өг
чи украйн улсад очоод Элбэгээ Энхсайханаа дуудаад үзэн ядаад байгаа оросуудтайгаа тулалд. Эзэмшсэн мэргэжилээ нэг үзүүлээд өг
100 жилийн дараа Путин Орос улсыг эргүүлэн хөл дээр нь босгосон гэж түүхэнд бичигдэн үлдэх болно. Харин биеэ баруунд худалдсан Батсайханы талаар, түүний төгссөн Киевийн хогийн сургуулийн талаар бүгд мартсан байх болно. Бодит үнэн ийм л юм.
Нохой долоо,,,бөгспутин,,,хар амиа хоохойлсон бэртэгчин,,,хүмүүний түүхийн хуудаснаа адольфийн маньяк хүүгээс ч илүү муугаар хэлэгдэн,,,бичигдэн үлднээ,,,
Aгуу орос бас агуу хятад гэж байхгүй харин агуу АНУ гэвэл байна
Бодит байдал дээр украйны нацистууд турсгаа хуулуулж байгаа шүү дээ уяа хуяа илжигүүд ээ
Бодит байдал дээр,,,”””москва””” флагман хар далайн ёроолд живээд 2 жил болж байнаа,,,
Адьяагийн Батсайханд ажлын их амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Буруу замаар будаа тээсэн орос - хятад өөдлөхгүй сөнөнө
Цөмийн зэвсэггүй бол Путин хэн ч биш ! Ямар азаар дэлхийд нэгд орох цөмийн зэвсэгтэй байж таарваа ! Одоо хэрэглэх хэрэгтэй ! 6800 цөмийн зэвсэгтэй тэрийгээ зоочихсон бэлдчихсэн байж энэ дайнд ялагдана гэж юу гэсэн үг вэ ! Цөмийн зэвсэгээсээ нэгийг ч хэрэглэж чадалгүй Крымийг укриануудад буцааж өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ ! Бас Донбассаас хөөгдөж гараад дээр нь дайны төлбөр төлнө мөн өөрөөсөө эхлээд олон гёнарал болон албан тушаалтнуудаа Гаагын шүүхэд аваачиж өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ ! Усан тэнэг хүн л тэгэх байх ! Тэгэж дэохий дахины өмнө шившиг болсоноос энэ дайны цөмийн шатыг эхлүүлээд асуудлыг шууд нэг талд нь гаргасан нь хамаагүй дээр ! Трампын зуучлал бүтэхгүй болоод цаашид асуудал хурцадвал бандёруудын өлгий Львов хотод л гэнэт цөмийн цохилт өгдөг юм шүү Путинээ ! Ингэхэд бэлтгэл хошууч маань Укриан ру опёротивын хэлтсийн даргаар яваагүй байгаа юмуу !
Цөмийн дайны хэнээтний бачимдаж орилж чарлаж буйг нь ээ.
англид нэг авангард америкад хоёр авангард хангалттай гэсэн тооцоо гарсан
Цөмийн зэвсэг хэрэглэвэл Путлер өөрөө үхэж, Орос орон сөнөнө гэдгийг мэдэж байгаа учраас хэрэглэхгүй байгаа юм. Чам шиг мал бол өөр дээрээ бензин асгаж байгаад ура хашгираад үхэх бололтой🤣
saihan burdag neg muu deslegch be dee.mongoliin armid hoshuuchaas deesh garaagui salaanii zarigch baisan gar odoo delhiin hamgiin aguu udirdagchiig muulaad l suuj baih yum daa.armid bol hen ch bish baisan odoo avgaigaas oor hvn tanihgui ovgon baij buraad l bitgii ineed hvrgeed bai za hoo. Hudagiin melhii baij aguu hvniig muulij baih yum daa. estoi dur bie golohgui yum daa..
Социализмын үeд цолны шалгуур өндөр байсан юм шүз. Малах
Ямар ч байсан тань шиг орос цэргvvдэд салтаагаа дэлгvvлж цувуулж байгаагvй юм байнаа лхамсvрэн эгчээ. Негее талаар нийгэм еерчлегдеж олон цэргийн анги татан буугдаж олон офицер ахлагч, албан хаагчид цомхотголд орж халагдаж байсны нэг нь миний терсен ах ахмад цолтойгоор халагдаж ганзагын наймаачдын эгнээнд шилжиж байлаа. Чам шиг ямбий янхан авгай МАА-н хошууч цолыг элдвээр хэлэхгvй шvv, лхамсvрээн. Одооны еренхийлегч чинь дэслэгч цолтой л байсан шvv
Bi eregtei hvn za.minii ner lhamsuren bish ovog maani shuu.aav maani iim nertei shuu.Medehgui baij buraad l hvn meddeg yum shig.bi mongoliin armid 3 jiliin alva haasan iimerhuu deslegch nariig zunduu harsan daa.. Ugaasai armid gologdson hvn l bna.za ter bicheed baigaa bol zvgeer Nederland ulsd baidag MOSKAWA TIAMS gedeg shar sonii medee l bainaa. Oros heliig bas medenee.Chi odoo youtube-d orood vz orosuud dain bas Putiniig yu gej bgaag ni vz l dee.Ihenh putinii zuv gej bgaa. Yamar teneg hvn orosuud alan hyadan uls oroniig butargan geed bgaa amerik baruuniihan ardchilsan vzeltei demjih be dee.. odoo orosiig butargah neg vndesten algaa harin orosuud vr hvvhedee eh oronch hvmvvjiltei osoj baidag manai mongoliih bolohoor ardchilsan liverial vzeleer hubi hnii erh chuluu gej huurguj zaluusaa oodgui archaagui amin hubia bodson munguashig harsan hubi hvn bolgoj bna.Hervee eh orond ayul bolvol dain ybah hvn mongol tun tsun doo. Ybah ybahgui minii erh geed l baij bna.zarim bo
Chi bol uls tor niigem ediin zasag geopoltikiin ogt medleggui hvn bainaa. Odoo oros ulsd irgediin 80 hubi putiniig demjij dainiig zuv gej vzej bna. Iim undur hubitai eronhiilogch baruund ch baihgui shu.Orosuud hvnsee dotoodoos 100 hubi hangaj asar ih zvilsiig dotoodoo importiig orloh vildverlel gedegeer hiij bnaa.sard l 30-40 vildver ashiglaltand orj bna.ajilguidel mash baga bnaa. Orosd jil 100 say habtgai dorvojin bair oron suuts barij bna.Odoo bvh emenleg surguuli tsetserlegee shinshij shineer barij bnaa. Mosakwa gaas Kazan hot hvrtel 890 km urt hurdanii zam dain hiij baij 2 hon jild barilaa odoo ireh 2026 ond Ektarinburg hotod uraliin nuruund hvrenee. Bvh tom hotiin niseh buudalaa shinshilj bna.Orosd 2023 ond 15000 baruniiirged irj irgen boljee.ene jil bvr iheer irsen bna.Orosuudin amidaral ers saijirsan shuu.
За шаагаад бай, янхан авгай дандаа л худлаа шааж байдаг
Путины ч биш Орос шовинизм анхнаасаа Азийг доорд үзэж, Еврей Арменичуудыг дээдэлдэг нь нутгийнх нь дөрөвний гурав нь Азид оршдог Оросыг угаасаа мөхөөнө.Энэ алдаа төдий зүйл биш.Чукча дуракуудын Хант Мансийн нефть хий,Магадан Чукоткийн алт, Якутын алмаз, Кузбасын нүүрс бүгд Березовский,Ходорковский,Абрамович, Глеф,Новак гээд хэдхэн Еврейчүүдийн хөрөнгө байх нь анхнаасаа утгагүй.Хаа байсан Эвенкүүдийн нутагт Оросууд ганц ч еврейгүй Еврейн автономи хүртэл байгуулж тоголсон.Оросын бүх хэвлэл мэдээлэл,урлаг соёлыхон нь ганцхан Еврейчүүд байдаг нь жинхэнэ сионизм.Бүх баячууд жүжигчид нь еврей Украйнд нь бол бүүр сүүлийнх нь 2 ерөнхийлөгч нь Еврей.
Оросын eврeй олигархуудыг Путин л хазаарлаж дарсан шүү дэ ! Путин байгаагүй бол eврeй ёрөнхийлөгчтэй шинэ Иeрусалим болох байлаа Москва нь !
На каком основании этот полковник пишет такое заключение? Конечно, взять с кого-то взятку и выложить чью-то историю в соцсети проблематично... США, НАТО и ЕС ведут войну против человечества через Украину... Упомянутые выше страны экспериментируют с новыми военными методами истребления человечества… Только русские выстоят против вражды к Матери-Земле и человечеству. Понятно, что только трусливый вор станет критиковать честного руководителя. Русские - спасители человечества... Путин - лидер человечества...
Хаха. Солиорч өгч байна даа. Яах гэж тусгаар улс халдсан юм? Украйн орост халдаагүй дээ. Украины дотоод асуудалд хэн ч оролцох ёсгүй. Ямар ч улсын!
На каком основании этот полковник пишет такое заключение? Конечно, взять с кого-то взятку и выложить чью-то историю в соцсети проблематично... США, НАТО и ЕС ведут войну против человечества через Украину... Упомянутые выше страны экспериментируют с новыми военными методами истребления человечества… Только русские выстоят против вражды к Матери-Земле и человечеству. Понятно, что только трусливый вор станет критиковать честного руководителя. Русские - спасители человечества... Путин - лидер человечества...
вот так слава России слава ПУТИН
Орос,хятад улсуудад өөдгүй хүмүүс төрийн толгойд нь суужээ ингээд энэ хоёр орон сөнөх зам руугаа оржээ
Oilgomjgui bichih uymaa....
Орос бол хулгайн аргаар том газартай болсон удахгүй дээрэмдсэн газраа эзэнд нь буцааж өгөх болноо
хужаа хошного уу
нэгд сирийн зүсэн бүрийн алан хядагчид израйлын хуйвалдаанаар хоёр курдистанд нөлөөлдөг америкууд гуравт израйлын моссад дөрөвт османы үеийн хуучин газар хот манайх гэж туркууд эзлэн авсан гэж сонин хэвлэлүүд өгүүлж байна януковичийг төрийн эргэлт хийдэг шиг сирид төрийн эргэлт хийж башир асад орсоос орогнол хүсчээ крыловыг украйны терра ристууд ална гэж өмнө нь заналхийлсан гэнээ тэгээд израйлын моссадын тагнуул зелинский английн тагнуулууд сирийн алан хядагчид алсан гэж орсын ихэнх үзэж байгаа болтой фсб мөрдөн шалгаж байна орсын РВСН пуужингууд хөгжсөөр орешнизийн хэмжээнд хүрч хөгжсөөр байна гэнэ Англид нэг авангард америкад хоёр авангард хангалттай гэнэ Орос хүнд Зөвлөлтийн хүндл байлаг өөр ямарч хүнд байдаггүй ""СОВЕТСКИЙН СОВЕСТЬ"" гэдэг ёс суртахуун байлгаас түрэмгийлэл хүчирхийлэл хүйс тэмрэхийг колончлохыг фашизмыг нацизмыг үзэн яддаг гэж байна Зелинский венгерийн орбан америкийн
америкийн Трампыг хараан зүхэж байгаа нь ёс суртахуунгүй хар тамхичны зан гэж байна
sonin.mn -г тагнуулын байгууллага шалгах хэрэгтэй танайд украйны тагнуулууд байна энэ Адьяaгийн Батсайхан гээд нөхөр гээд цэрэгүүд ороод ирвэл Монгол л хохироно шүү
Солиор
Барууныхан ерөнхийдөө орос, хятад хоёрт дуртай биш байдагийг дэлхий даяараа мэднээ
Тэнэг шаар вэ энэ бичээч! Оросын ялалтанд итгэж горьдсон гэнэ үү? 😡 Путлерийн армид орж байлдаач мал минь. Түрэмгийлэл үйлдэж тусгаар улсын газар нутгийг тасалж авч байгаа улсыг дэмжиж гэнэ. Хятадууд манайх руу дайрч Монгол угаасаа манайх гээд буцааж авна гээд ороод ирвэл сүүлээ хавчаад бууж өгөх хошуучийн сүг юм байна. Ийм малнууд даанч олон, тэгээд оросуудад доромжлуулж дээрэлхүүлж байхдаа дуртай 😡
Юу бичиж буйгаа мэдэж байна уу ?
Орос ялалтад итгэж яваа доголон нулимстай, зомбирчихсон түг түмэн монгол хүн байнаа. Ахмад дайчид, халагдсан офицер, цалин тэтгэвэр нь бага ядуус Путинд итгээд байнаа. Нийгэмдээ орж үзээч.
202 . 55 гуай Оросын ард.түмэн үзэл суртлын зомбиролд орчихсоныг, дарахгуйллын орон учир дэижээгүй ч.дэижсэн дүр эсгэхгүй бол амиа алдахыг мэдэж ав.
Sonin.mn украйнын тусгай албатай холбоотойг шалгах хэрэгтэй удахгүй монголд дэлбэрэлт зохион байгуулж магадгүй террористуудыг их дэмжээд байна шүү. тЕГ яаралтай шалга
Энэ нэг мэдрэл ац орос улсыг муулах тусам дайнд ялаад бдг Украйн ялагдаж баруун тусламжаа шавхаад өөрсдөө балрах гээд бдг одоо наад сэтгэгдэлээ больж үз Сүхбаатар малаа