sonin.mn

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны нэгдүгээр сарын 1 /interfax/. Сансар огторгуйн рентген туяаг судлах XPoSat (X-ray Polarimeter Satellite) хиймэл дагуулыг тээсэн "Polar Satellite Launch Vehicle" (PSLV) зөөгч пуужинг даваа гарагт буюу өнөөдөр тойрог замд хөөргөсөн тухай Энэтхэгийн сансар судлалын байгууллага мэдээлжээ. 



Дөрвөн угсраа уг пуужинг Сатиш Даваны нэрэмжит Сансрын төвийн хөөргөх тавцангаас орон нутгийн цагаар 09:10 цагт хөөргөсөн байна. 469 кг жинтэй хиймэл дагуулыг 650 км-ийн өндөрт тойрог замд гаргажээ.



XPoSat-ын гол даалгавар нь огторгуйн биетүүдээс ялгарч буй рентген туяаны туйлшралыг хэмжих ажээ. Уг төхөөрөмж мөн нейтрон оддын соронзон орны геометр бүтцийг болон хар нүхний үзэгдлийг судлах юм.  Уг хиймэл дагуулыг хөөргөснөөр Энэтхэг улс нь хар нүх, нейтрон оддыг судлах станц бүхий АНУ-ын дараа хоёр дахь орон боллоо гэж Энэтхэгийн сансар судлалын байгууллага онцолжээ.


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг