АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лу.Гантөмөр АН байгуулагдсан өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрээр мэндчилгээндээ:
"Ардчилсан Монгол улсын иргэд, үзэл бодол үнэт зүйл нэгтэй, эвийн сэтгэлтэй эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ.
Та бүхэндээ улс төр, эдийн засгийн хувьд хараат явж ирсэн улс Монголынхоо өрхийг нь татаж, үүдийг нь нээж сэрээсэн Ардчилсан хувьсгалын 35 жил, улс төрийн шинэчлэгч хүчин Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын өдөр буюу Монгол Улсад анх удаа олон намын тогтолцоот төр бий болсныг зарлан тунхаглаж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж, хөгжлийн гараагаа эхэлсэн түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье.
Аз болж хонх дуугарсан, арай ядаж нойрноос сэрсэн тэр он жилүүдийг та бид мартаагүй ээ. Ардчилсан нам дангаараа буюу,хамтарч ажиллах үед бизнесийн орчин сайжирч, реформууд хийгдэж, улс орон даяар том ажлууд өрнөдөг гэдгийг ч бас санаж байх нь зүйтэй болов уу.
Ардчилсан нам төр барьсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа буюу зөвхөн 2012 оноос 2016 онд 3000 км зам тавьж,
21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбож, Чингэс бонд гаргаж, үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжиж чадсан юмаа. Ардчилсан нам, улс орныхоо эрх чөлөө, хөгжлийн зам тавьж, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулж чаддаг найрсаг бүтээлч нам билээ. Өнөөдөр ч бид Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр хамтын шийдвэр гарган зорьж, эрчим хүчний реформоос эхлээд, эдийн засгийн их тэлэлт хүртэл олон том ажлуудын ард гарахын тулд, урд нь гарч ханцуй шамлан ажиллаж эхлээд байна.
Ардчилсан нам бас Монголын эрх ашгийн төлөө, хөгжил дэвшлийн төлөө за гэж хэлж чаддаг, хэлсэн бол, амласан бол хийж бүтээж харуулж чаддаг, түрүүнд нь түүчээлж чаддаг тэргүүлэгч нам билээ. Эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ, миний та бүхэндээ өгч чадах манлайлж чадах зүйл бол эв нэгдэл, тэсвэр тэвчээр, бүтээмж гурав юмаа. Эрх чөлөө,хөгжлийн түүчээ болсон Ардчилсан намдаа, ардчиллын институтдээ өөр өөрийн гэсэн сайн чанараар бэлэг барьж, нэгдмэл “зөв өв” бүтээцгээе.
Шинэ цаг үеийн хөгжлийн түүчээ, шилдэг тэргүүлэгч улс төрийн хүчин Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ардчилсан Монгол Улсын иргэд та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх сайхан бүхнийг дэвшүүлье" гэсэн байна.
Сэтгэгдэл12
Uuriin sn chanar gevel yunii umnu uuriig chini ogtsruulah asuudald negdeh bhdaa !
МАН-ынхны хошного болж худалдагдсан шанзав Шамбийг намын даргаас нь яаралтай огцруулья.
Би Ган төмөрийг дэмжинэ. Японд мэргэижл эзэмшсэн нзалуучуудын нэг. Харин Гантөмөрөөс нэг л юмыг хүснэ. Яагаад Монголд Японы технологийг хөрсөн дээр буулгаж болдоггүй юм бол. Одоо л энэ албан тушаалд байгаа дээрээ хариултыг өг.
Гантөмөрөө чи инженер хүн нэртэй боловч веьтнам оюутан зодох гээд олигтой инженер болж чадахгүй японоос зугтаж ирсэн түүх чинь үнэн билээ. Одоо чи эдийн засаг мэдэхгүй мөртлөө эдийн засгийн сайд хийж, Монголыг хорлож байна. Чи зүгээр огцорч зайлвал болох бус уу. Чи угаасаа олиггүй хулгайч, танхай зодоонч байсан болж мэднэ, гэхдээ чамд ичгэвэтэр ген удам байна . Зайлаа чи .
Хуц
ТЭНЭГ
Зөв л хэлж худлаа хэрэлдэж суухаар хийж урагшаа явсан нь дээрээ
Гантөмөрөө чи инженер хүн нэртэй боловч веьтнам оюутан зодох гээд олигтой инженер болж чадахгүй японоос зугтаж ирсэн түүх чинь үнэн билээ. Одоо чи эдийн засаг мэдэхгүй мөртлөө эдийн засгийн сайд хийж, Монголыг хорлож байна. Чи зүгээр огцорч зайлвал болох бус уу. Чи угаасаа олиггүй хулгайч, танхай зодоонч байсан болж мэднэ, гэхдээ чамд ичгэвэтэр ген удам байна . Зайлаа чи .
АН Эрдэнэтийг САХАЛтай хулгайчид өгсөнөөр миний АН-д итгэх итгэл бүрэн унтарсан түүнээс хойш АНаас дэвшсэн нэгч хүнд санал өгөөгүй...
Шаадаг шаймий,
Увсад нутаг заагдсан хужаагийн ур сад
Гуниг шаамий гутамшигтай