Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, орлогч Амина Мохаммедын Монгол Улсад хийсэн айлчлал, Улаанбаатар хотноо Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулсныг онцоллоо.
Суурин зохицуулагчаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын төр, засаг болон ард түмэнд Тапан Мишра талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт зэрэгт биечлэн оролцохын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бататган, дэлхийн бүх 192 оронтой дипломат харилцаа тогтоож, улс орнуудад манлайлал үзүүлж байгааг тэмдэглэлээ. Тапан Мишра цаашид Монгол Улсын тогтвортой хөгжил, хөдөө орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талт зорилтыг хэрэгжүүлж, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хамтран ажилласныг нь үнэлэн Тапан Мишраг “Найрамдал” медалиар шагналаа.
Сэтгэгдэл6
Хүй Сюй Жанг хөгшрөх тусмаа гамингийн генерал Сюй Шү Жантай тун адилхан царайтай болж байна шүү..
Harin chi chini (GAMIN)bis uu?....nyygdmal zantai chahilgaan zahianii araas hiirheltei GAMIN sib?...
Хулгайд алдсан нүүрсний 40 их наядыг Хүй Сюй Жан хэзээ хулгайч нараар төлүүлэх вэ? Өөрөө тэр хулгайч нарын нэг юм биш үү?
Энэ олон улсын байгууллага НҮБ энэ тэр бол зүгээр л зальжин этгээдүүд нуугдсан олон улсын новш шүү. Монголын төрөөс дээрдэх юм үнэхээр байхгүй. Цалингаа аваад алдаа гаргахгүй ажиллах гэдгийг НҮБ-аас харж болно. Бүх түвшиндээ новшийн улс цугларсан байдаг. Аль өнгөтэй өөдтэй ажилч хичээнгүй улс нь барууны өндөр хөгжилтэй улсын чадалтай иргэд ийм газраас зугтдаг. Яагаад гэж асуухад 2 жил сайхан байлаа...гэхдээ, ирээдүйгээ бодохгүй бол болохгүй, би өрсөлдөх чадваргүй болох юм билээ гэж хариулдаг. Харин энэтхэг, пакистан, банга гэх мэт хамгийн зальжин улс битүү шигээстэй. Бүх талд төгс долигонож чаддаг улс байдаг. Манайхан ч энэ их сайн долигнох юм...буцаагаад яаж долигнох уу гэж яриад гарзтай юм биш нэг одон өгөөд явуулъя гэдэг. Нөгөөх нь цаашаа кареер ахихад нь ийм юм их хэрэгтэй тул баяртай нь аргагүй зүүгээд явна.
Dahiad jaahan ajillahgyi baisan yumuu?....sain ajillasan syy,tand bayarlalaa............
Seriously what happened me seriously no peace .Fk Mongol anyway i want my mother die first made mongol