Тавдугаар сарын 20-ны орой БНХАУ-ын Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хамт цайлжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Олон жилийн турш миний бие ерөнхийлөгч В.Путин тантай нягт харилцаатай байсаар ирсэн бөгөөд Хятад Оросын шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтвортой гүнзгийрүүлэн бодитой болгож, хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг хүмүүсийн сэтгэлд илүү гүнзгий хүргэхийг хамт удирдан, харилцан хүндэтгэсэн, тэгш байдал шударга ёсыг эрхэмлэсэн, харилцан ашигтай хамтран ажилласан шинэ төрлийн том гүрний харилцааны үлгэр жишээг бий болгож, ээдрээтэй дэлхий ертөнцийг эрхэм нандин тогтвортой байдлаар үргэлжлүүлэн сэлбэсэн юм.
Өнөөдөр миний бие ерөнхийлөгч В. Путин тантай хамт Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ахиулах талаар дахин шинэ чухал тохиролцоонд хүрсэн. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ. Хоёр талын хамтын уйгагүй хүчин чармайлтаар Хятад Оросын харилцааны цаашдын өндөр чанартай хөгжлийн хандлага үргэлжлэн, өдрөөс өдөр өөдлөн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.
В. Путин хэлэхдээ, "Энэ удаагийн айлчлал ажил хэрэгч, өндөр үр дүнтэй, баялаг ололт амжилттай боллоо. Миний бие Ши Жиньпин дарга тантай хамт Орос Хятадын харилцааны хөгжлийн түүхийг эргэцүүлэн, өргөн сэдвийн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны дараагийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь Орос Хятадын харилцаа ямагт бадран хөгжих хандлагаа хадгалахыг баталгаажуулахад тустай юм. Хятад улстай нягт харилцаагаа үргэлжлүүлэн хадгалж, стратегийн зохицуулалтаа эрчимжүүлж, Орос Хятадын харилцааны бат бөх тогтвортой байдлаар дэлхийн энх тайван, цэцэглэлт хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг Оросын тал хүсэн хүлээж байна "гэжээ.
Хоёр төрийн тэргүүн мөн Украины хямрал зэрэг асуудлаар санал солилцов.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл3
Украины дайн гээч, юун хямрал
Оросууд Украинаас цэргээ тат
Трампыг хэн ч үл мэдэх намын аппаратур угтсан бол Путинг ГХ сайд нь өөрийн биеэр угтаж авсан!